Type search keyword

Human resources


Ажилтан сонгон шалгаруулахад баримталдаг зарчим:

  • Шударга, нээлттэй, ил тод явуулна;
  • Шалгаруулалтыг явуулахдаа мэдлэг, туршлага, дадлагатай, ажил гүйцэтгэх өндөр ур чадвартай, банкинд мэдэгдхүйц хувь нэмэр оруулж чадах боловсон хүчнийг сонгоход бүхий л арга хэмжээг чиглүүлнэ;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь Банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй, банкинд хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн  нөхцөл нь харшилахгүй тохиолдолд тодорхой албан тушаалд сонгон шалгаруулж, тэдгээрийг хөдөлмөр эрхлэхийг дэмжинэ;
  • Банкны ажиллагсдад албан тушаал дэвших, сурч хөгжих, ажлын нөхцөлөө сайжруулах боломж олгох зорилгоор Банкинд шинээр бий болсон болон сул байгаа орон тоонд дотроосоо нэн тэргүүнд өрсөлдүүлэх бодлого баримтална.
НэрТАЛАНТ МЭРГЭЖИЛТЭН
Үндсэн чиг үүрэгБанкны сургалт, хөгжлийн бодлогыг тодорхойлж, холбогдох журам заавар, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, үр дүнг хэмжиж тайлагнах, суралцагч байгууллагын соёлыг төлөвшүүлэх.

Банкны ажилтнуудын ур чадварын үнэлгээ хийх аргачлалыг тодорхойлж, хэрэгжүүлэх, үнэлгээнд үндэслэн шаардлагатай ур чадварыг тодорхойлох.

Шаардлага
  • Хүний нөөцийн удирдлага, бизнесийн удирдлагын чиглэлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Харилцаа холбоо тогтоох, илтгэх, тайлагнах чадвартай
  • Судалгаа, шинжилгээ хийх чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй 
  • Cургалт, хөгжлийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу талтай
Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2022.05.20
Огноо2022.05.03
Нэр
ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН
Үндсэн чиг үүрэг
  • Харилцагчийн санхүүгийн хэрэгцээг тодорхойлж, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг Хасбанкнаас баталсан холбогдох бодлого, журам, заавар, харилцагчийн үйлчилгээний нэгдсэн стандартын дагуу хүргэх, сурталчлах, борлуулах.
Шаардлага
  • Банк санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль төгссөн;
  • Хэрэглээний программуудыг эзэмшсэн, хурдан суралцах чадвартай;
  • Хүнтэй харилцах ажилд дуртай;
  • Зөв хандлагатай, бусадтай хамтран ажиллах чадвартай;
  • Хариуцлагатай, нягт нямбай, өндөр ёс зүйтэй;
  • Банк, санхүүгийн салбарт цаашид тогтвортой ажиллах эрмэлзэлтэй;
  • Үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно;
Холбоо барих
Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү.
Огноо
2022.04.21
НэрБАНКИР
Үндсэн чиг үүрэг
  • Салбар, тооцооны төвийн одоогийн болон шинээр татах зорилтот иргэн, аж ахуй нэгж байгууллагыг хариуцаж, харилцагчийн үндсэн банк болохын төлөө ажиллах
  • Банкны цогц үйлчилгээг холбогдох хууль дүрэм, бодлого журам, заавар, стандарт, нөхцөлийн дагуу харилцагчид үзүүлэх;
Шаардлага
  • Эдийн засаг, банк санхүү, бизнесийн удирдлага, менежментийн удирдлага чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • Банк санхүү, бизнесийн салбарт 1-ээс дээш жил ажилласан, гүйлгээ төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа, харилцаа борлуулалтын чиглэлээр ажилласан туршлагатай;
  • Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар өндөр мэдлэгтэй;
  • Дүн шинжилгээ хийх болон зохион байгуулах чадвартай;
  • Судалгаа шинжилгээ хийх, бизнес төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай
Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2022.05.20
Огноо2022.05.02
  • Name:LAWYER
    Main duties:
    • Provide day-to-day legal support to business units and develop strategies for handling legal issues in creative, efficient, and business-centric ways;
    • Provide and support corporate governance processes and legal advice for corporate governance related questions including IPO and its implementations;
    • Calculate and handle risks in business processes and decision making;
    • Keep up with current changes on all relevant areas of laws and, contribute and enhance the knowledge base of the  legal function;
    Requirements:
    • Strong academic credentials;
    • Minimum 2+ years experience in corporate legal advisory.
    • General knowledge of both banking and trade market;
    • Strong analytical and organizational skills with close attention to details;
    • Excellent negotiation and influencing skills;
    • Excellent proficiency in English is required.
    Contact:If you are interested in this job position, please apply by sending your CV to recruiter@xacbank.mn 
    Date:
    2022.04.12
Нэр
АХЛАХ ДИЛЕР
Үндсэн чиг үүрэг
  • Банкны хөрвөх чадвартай хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх,
  • Банкны валют арилжааны үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах, арилжаа/ханшийн тэгшитгэлийн цэвэр орлогыг нэмэгдүүлэх, валютын нээлтэй позицийг холбогдох эрсдэлийн хязгаар дотор удирдан ажиллах
Шаардлага
  • Боловсрол: Дээд
  • Мэргэшил: Банк,санхүүгийн удирдлага
  • Туршлага: Банк, санхүүгийн салбарт хөрөнгө зохицуулалт болон санхүүгийн чиглэлээр 4 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэл: Ахисан шат
  • Хөрөнгө зохицуулалт, нөөцийн удирдлага, валют арилжаа, актив пассивын удирдлага, макро эдийн засаг болон банкны салбарын зохицуулалт зэргээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Холбоо барих
Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2022.05.20
Огноо
2022.04.11
Нэр
САНХҮҮ ТАЙЛАНГИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН
Үндсэн чиг үүрэг
  • Банк, түүний нэгдлийн сар улирлын санхүүгийн тайлан, татварын тайланг хариуцах
  • Монголбанкны зохистой харьцааны тайлан бэлтгэх, хяналт тавих
  • Банк, түүний нэгдлийн санхүүгийн тайланг аудитлуулах ажлыг хариуцан ажиллах
  • Банкийг татварын эрсдэлгүй байхад чиглэсэн татварын тооцооллыг хийх, татварын бүртгэлд хяналт тавих
  • Банкны санхүүгийн бүртгэлийн хяналт хийх
Шаардлага
  • Нягтлан бодох бүртгэл, Санхүү менежемент, Татварын бүртгэлээр мэргэшсэн
  • Англи хэл – ахисан түвшин
  • Санхүүгийн тайлан, татварын тайлан бэлтгэж байсан туршлагатай
  • Хандлага сайтай
  • Манлайлах ур чадвартай
Холбоо барих
Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2022.05.20
Огноо
 2022.03.03
НэрIT AUDIT MANAGER
Үндсэн чиг үүрэгWe're looking for an IT Auditor that will need to thrive on new experiences and challenges. As an IT Auditor, you will play an important role in evaluating the bank's information technology, information security processes and effectiveness of internal controls. You will work closely with all levels of management across the organization, recommending changes to strengthen controls for increased efficiencies and reduced risks.
  • Researching and understanding of bank's IT-related processes, data and systems. 
  • Analyzing and evaluating key IT processes, policies and procedures for various functions to identify risks, inefficiencies and recommend changes to increase the efficiency and effectiveness of existing IT processes. 
  • Responsible for documenting and/or updating key IT processes, risks related to those processes and corresponding internal controls.
  • Assist in ensuring compliance with established internal control procedures and regulatory requirements by performing IT audit reviews and special projects. 
  • Making innovative recommendations for improving efficiency, effectiveness and internal control. 
  • Preparing and presenting reports to management. 

Шаардлага
  • Basic knowledge of audit and compliance functions
  • Ability to perform basic analysis and summarize conclusions
  • Ability to effectively organize, plan, prioritize, and complete deliverables
  • Demonstrated knowledge of basic auditing and IT concepts
  • General understanding of COBIT 5, ITIL,  ISO 27000 series frameworks
  • Minimum of 2 years of IT experience
  • Bachelor's degree in Computer Science, related field, or equivalent industry experience
  • Excellent communication skills with proven ability to communicate effectively in both written and oral communication.
  • Advanced English
  • Holds or intends to obtain related professional certification, such as CISA, CCNA, CCNP, CIA
Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2022.05.18
Огноо2022.04.28
Нэр"ХӨГЖЛИЙН АЛТАН САН" ТББ-ын ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Үндсэн чиг үүрэгБайгаль орчин, хүүхэд залуучуудын хөгжил ба боловсролын чиглэлээр төсөл, хөтөлбөр санаачилан удирдан хэрэгжүүлэх. Олон улсын байгууллагатай хамтран ажиллах, олон улсын төсөл хөтөлбөр удирдан хэрэгжүүлэх, тайлагнах. Төрийн бус байгууллагын зорилго чиглэлийн дагуу олон нийтийн болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллах.
Шаардлага
  • Нийгэмд чиглэсэн, олон нийтийн ажил хийх сонирхолтой
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний чадвартай
  • Төсөл хөтөлбөр боловсруулах, тайлагнах болон албан бичиг хэрэг хөтлөх өндөр чадвартай,төслийн удирдлагын чиглэлээр мэдлэгтэй
  • Олон нийтийн үйл ажиллагаанд танилцуулга, илтгэл тавих чадвартай
  • Сургалт зохион байгуулах, багшлах чадвартай
Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2022.02.28
Огноо2022.02.14
Нэр
ХАРИЛЦАГЧИЙН ЗӨВЛӨХ /Лавлах утасны оператор/
Үндсэн чиг үүрэг

Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагч болон иргэдэд үнэн зөв шуурхай мэдээлэх, тэднийг өөрсдийн хүсэлт зорилгод нийцсэн үйлчилгээг авахад туслах, харилцагчийн санал хүсэлтийг дамжуулах замаар харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх.

Шаардлага
  • Дээд боловсролтой;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Ойлгосноо зөв зохистой тайлбарлах, өөрийгөө илэрхийлэх чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх;
  • Дуу хоолойны өнгө сайтай.
  • Ээлжээр ажиллах боломжтой
Холбоо барих
Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа:
Огноо
 2022.05.03

Swipe more Earn more

"Monpay" payment card