Хайх зүйлээ бичнэ үү

ХасБанк аппликейшн

Зөвхөн гар утаснаас татах боломжтой.

iOS систем

Андройд систем


?

Түгээмэл асуулт

Та түгээмэл асуултуудын хариултыг эндээс харна уу.

ХасБанк аппликейшн

Та ХасБанк аппликейшныг хэрэглэснээр банкны салбарт ирэлгүйгээр хэзээ ч, хаана ч банкны үйлчилгээг цаг алдалгүй, хялбар авах боломжтой болно.

Үндсэн боломжууд:

  • Өөрийн данс хооронд гүйлгээ хийх;
  • ХасБанкны данс хооронд гүйлгээ хийх;
  • Банк хоорондын гүйлгээ хийх;
  • Гадаад шилжүүлэг хийх;
  • Хэрэглээний төлбөрөө төлөх;
  • Бүх төрлийн дансны үлдэгдэл шалгах;
  • Бүх төрлийн дансны хуулга харах.

Нэмэлт боломжууд:

  • Хувийн санхүүгээ хөтөлж, хэрэглээний зарцуулалтаа хянах;
  • Өөрт хамгийн ойр АТМ, салбарын байршлыг харах;
  • Ханшийн мэдээлэл авахаас гадна сүүлийн 30 хоногийн ханшийн өөрчлөлтийг графикаар харах, ханш хөрвүүлэх;
  • Зээл харьцуулах, орон сууцны зээл, хэрэглээний зээлийн тооцоолуур;
  • Хадгаламжийн хүүг энгийн болон нийлмэл аргаар тооцоолох;
  • ХасБанкны бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ мэдээ мэдээлэл, урамшууллын талаар мэдээлэл авах;
  • Зээл төлөх өдрөө утасныхаа календарьт хадгалах;
  • Хийж байгаа гүйлгээний загвараа хадгалах, мөн хүссэн дансны дугаараа хадгалж гүйлгээ хийхдээ ашиглах;
  • Интернет банкны үйлчилгээнд нэвтрэх нууц үгээ солих;
  • Дата хэмжигч – Аппликейшн ашиглан ямар хэмжээний дата зарцуулж байгаагаа харах, хянах.

Аппликейшн ашиглахын тулд таны утас дараах шаардлагыг хангасан байна:

  • Android, iPhone төрлийн утастай байх;
  • Интернэтэд холбогдсон байх;
  • Салбар, АТМ-ын байршлыг харах цэсийг ашиглахдаа утасныхаа GPS-г асаасан байх шаардлагатай ба ингэснээр өөрийн байршлыг тодорхойлно.

Жич: Интернэт холболтгүй газар мобайл банк үйлчилгээг ашиглаж дансны үлдэгдэл шалгах, утасны дугаар, дансны дугаараар шилжүүлэг хийх боломжтой.

Хураамж, шимтгэл:

Аппликейшн ашиглахад ямар ч нэмэлт төлбөр шаардахгүй.

Үйлчилгээнд бүртгүүлэх:

Та ХасБанкны интернет банкны хэрэглэгч бол нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан аппликейшнд нэвтэрнэ.
Хэрэв бүртгэлгүй бол өөрт ойр байрлах ХасБанкны дурын салбар, нэгжид иргэний цахим үнэмлэхээ авч очин интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлнэ. Интернэт банк үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

Хэрхэн гар утсандаа суулгах бэ?

IPHONE
ANDROID
  1.  App Store-д нэвтэрнэ.
  2.  XacBank гэж хайна.
  3. Хайлтын дүнд гарсан аппликейшн дээр дарна.
  4. Free  товчийг дарна.
  5. Install товч дээр дарж Apple ID болон нууц үгээ оруулснаар татаж эхлэх ба татаж дуусахад төхөөрөмж дээр аппликейшн автоматаар сууна.

Татах холбоос: App Store

  1.  Google Play-д нэврэнэ. 
  2. XacBank гэж хайна. 
  3. Хайлтын дүнд гарсан аппликейшн дээр дарна. 
  4. Install товч дээр дарна. 
  5. Accept and Download товч дээр дарснаар татаж эхлэх ба татаж дууссаны дараа төхөөрөмж дээр аппликейшн  автоматаар сууна. 

Татах холбоос: Google play

Интернэт банк

Интернэт банкны үйлчилгээнд хэрхэн бүртгүүлэх вэ?

ХасБанкинд данс эзэмшдэг харилцагч иргэн нь:

  • Өөрт ойр байрлах салбарт иргэний үнэмлэхээ авч очих;
  • ХасБанкны лавлах утас 1800-1888 дугаарт залгаж гүйлгээ хийх эрхгүйгээр бүртгүүлэх;
  • https://e-xacbank.com веб хуудасны “Бүртгүүлэх” хэсэгт мэдээллээ оруулж гүйлгээ хийх эрхгүй бүртгүүлэх.

Харилцагч хуулийн этгээд нь:

  • Үйлчилгээнд бүртгүүлэх тухай албан бичиг бичиж, ХасБанкны маягтыг бөглөн өөрт ойр байрлах салбарт очих.

2. Интернэт банкаар ямар төрлийн үйлчилгээг авах вэ?

Банкинд бэлэн мөнгө тушаах, данснаас бэлэн зарлага гаргахаас бусад бүх үйлчилгээг авч болно. Үүнд:

Гүйлгээ:

  • Банк хооронд болон ХасБанкны данс хооронд мөнгө шилжүүлэх;
  • Гадаад гуйвуулга буюу SWIFT гүйлгээ хийх;
  • Захиалгат гүйлгээ;
  • Зээлийн эргэн төлбөр төлөх;
  • Гар утас, КаТВ, интернэтийн төлбөр төлөх;
  • Гаалийн төлбөр төлөх;
  • Гүйлгээний баримт нөхөн авах;

Бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх нээх:

  • Хадгаламж барьцаалсан зээл авах;
  • Төлбөрийн карт захиалах;
  • Мобайл банкны үйлчилгээнд бүртгүүлэх;
  • XacInfo үйлчилгээнд бүртгүүлэх;
  • Цалингийн зээлийн хүсэлт гаргах;
  • Картын овердрафт нээх хүсэлт гаргах

Дансны мэдээлэл:

  • Дансны үлдэгдэл харах;
  • Дансны хуулга харах;
  • Дансны үлдэгдэл харах;
  • Дансны хуулга харах;
  • Зээлийн эргэн төлөлтийн хуваарь харах.

3. Интернэт банкны үйлчилгээг гар утаснаасаа ашиглах боломжтой юу?

Тийм, та манай интернэт банкны аппликэшнийг өөрийн Android, iOS, Blackberry үйлдлийн системийн гар утсандаа суулгаж, ашиглах боломжтой.

Нэвтрэх нууц үгээ мартсан бол яах вэ?

Энэ тохиолдолд та https://e-xacbank.com вэб хуудасны “Нэвтрэх цонх”-ны доор байрлах “Нууц үг мартсан” холбоос дээр дарна. Гар утас эсвэл цахим шуудангийн хаягт ирсэн нэг удаагийн нууц үгийг оруулж, шинэ нууц үгээ үүсгэнэ.

Жич: Таны нууц үг том жижиг үсэг, тоо эсвэл тэмдэгт зэрэг дурын гурвалын хослол /aB2, aB@, A1@/ бүхий 8-аас дээш оронтой байх шаардлагатай.
Жишээ нь: naRaa2, Naraa@, naraaA2 гэх мэт.

Гүйлгээний нууц үгээ мартсан бол яах вэ?

Интернэт банкны https://e-xacbank.com вэб хуудасны ТОХИРГОО цэснээс БАНКИНД ХҮСЭЛТ ИЛГЭЭХ - ИНТЕРНЭТ БАНКНЫ ГҮЙЛГЭЭНИЙ НУУЦ ҮГ МАРТСАН дэд цэсийг сонгоно. Гар утас эсвэл цахим шуудангийн хаягт ирсэн нэг удаагийн нууц үгийг оруулж, шинэ нууц үгээ үүсгэнэ.

Интернэт банкинд нэвтрэх нэрээ мартсан бол яах вэ?

Харилцагчийн Үйлчилгээний Төвийн 1800-1888 дугаарт залгаж, эсвэл дурын салбарт өөрийн биеэр очиж лавлах боломжтой.

Нууц үгээ хэрхэн солих вэ?

Хэрэв та нэвтрэх эсвэл гүйлгээний нууц үгээ солих бол интернэт банкны https://e-xacbank.com вэб хуудасны ТОХИРГОО цэснээс НУУЦ ҮГ СОЛИХ дэд цэсийг сонгон нууц үгээ шинэчлэх боломжтой.

Интернэт банкны үйлчилгээнд дансаа хэрхэн нэмэх, хасах вэ?

Харилцагч иргэний хувьд:

Интернэт банкны https://e-xacbank.com вэб хуудасны ТОХИРГОО цэснээс ДАНСНЫ УДИРДЛАГА цэс ашиглан дансаа нэмэх, хасах боломжтой.

Харилцагч хуулийн этгээдийн хувьд:
Интернэт банкны мэдээлэл өөрчлөх хүсэлтийн маягтыг бөглөж, албан бичгийн хамт банкны дурын салбарт хандана. 

Интернэт банкаар хийх гүйлгээний лимитээ хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Харилцагч иргэний хувьд:
Интернэт банкны https://e-xacbank.com вэб хуудасны ТОХИРГОО цэснээс БАНКИНД ХҮСЭЛТ ИЛГЭЭХ - ИНТЕРНЭТ БАНКНЫ ГҮЙЛГЭЭНИЙ ЛИМИТ ӨӨРЧЛӨХ загварыг бөглөн илгээх товчийг дарна.

Харилцагч хуулийн этгээдийн хувьд:
Интернэт банкны мэдээлэл өөрчлөх хүсэлтийн маягтыг бөглөж, албан бичгийн хамт банкны дурын салбарт хандана.

Интернэт банкаар банк хооронд гүйлгээ хийвэл хүлээн авагчийн дансанд ямар хугацааны дараа орох вэ?

Интернэт банкаар хийж буй банк хоорондын 1 сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээ нь гүйлгээ хийсэн даруйд шилжих бөгөөд 1 сая төгрөгөөс дээших дүнтэй гүйлгээний хувьд ажлын өдрүүдэд 2 цагийн дотор шилжих болно.

Гүйлгээний нууц үг ашиглахгүйгээр гүйлгээ хийх боломжтой юу?

Зөвхөн өөрийн данс хооронд гүйлгээ хийхэд харилцагчаас гүйлгээний нууц үг шаарддаггүй.

Бусад нийтлэг асуултуудыг харах