Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Санхүү, бүртгэлийн тогтолцоо, Дотоод хяналт


ХАСБАНКНЫ САНХҮҮ, БҮРТГЭЛИЙН ТОГТОЛЦОО

ХасБанкны санхүү, бүртгэлийн үйл ажиллагааг Санхүү хариуцсан захирал, түүний харъяаны Санхүү бүртгэлийн газар, Санхүү удирдлагын хэлтэс удирдан зохион байгуулдаг ба дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Банкны санхүүгийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, холбогдох хууль тогтоомж, СТОУС-д нийцүүлсэн НББ-ийн бодлогын баримт бичиг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавьж, Төв алба, салбар нэгжийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах;
  • Банкны нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн үнэн зөв байдалд хяналт тавьж, ерөнхий дэвтрийн тайланг гаргах, санхүүгийн бүртгэл тайлангийн үнэн зөв, ил тод, тасралтгүй байдлыг ханган ажиллах;
  • Банкны санхүүгийн тайланг СТОУС-д нийцүүлэн бэлтгэж, санхүүгийн тайланг хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажууулж, санхүүгийн тайлангийн хэрэглэгчдийг тоон мэдээллээр ханган ажиллах;
  • Санхүүгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, төсвийн удирдлагыг үр ашигтайгаар зохион байгуулах, санхүүгийн шинжилгээнд үндэслэн оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, удирдлагын мэдээллийн системийн тасралтгүй байдлыг хангаж салбар нэгжүүдийн санхүүг удирдах.

ХасБанк нь санхүү, бүртгэлийн үйл ажиллагаандаа дараах хууль, дүрэм, журмуудыг мөрдлөг болгон ажиллаж байна. Үүнд:

  1. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль
  2. Банкны тухай хууль
  3. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль
  4. Татварын ерөнхий хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт
  5. Нийгмийн даатгал, халамжийн тухай хуулиуд
  6. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)
  7. Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2015 оны А35/20 дугаар тушаалаар батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн багц материал”
  8. Монголбанк, Сангийн яам болон бусад зохицуулагч байгууллагуудаас баталсан холбогдох журам, заавар
  9. Банкны Гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн холбогдох журам, заавар

ХАСБАНКНЫ ДОТООД ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО

ХасБанкны дотоод хяналтын үйл ажиллагааг Төлөөлөн Удирдах Зөвлөл болон түүний Аудитын хороонд шууд тайлагнадаг Дотоод аудитын газар хэрэгжүүлэн ажилладаг. Мөн банкны салбар, нэгжийн өдөр тутмын нягтлан бодох бүртгэл болон зээлийн үйл ажиллагаанд Банкны Санхүү бүртгэл хариуцсан нэгж болон Зээлийн удирдлага хариуцсан нэгжүүд байнгын хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг.

Дотоод аудитын газар

Дотоод аудитын зорилго нь банкны эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, засаглалын тогтолцоонд эрсдэлд суурилсан зарчимд тулгуурлан хараат бус хяналтыг хийж гүйцэтгэх,  үйл ажиллагааны байдал, процесст үнэлэлт дүгнэлт өгөх, банкны үйл ажиллагааг сайжруулах зөвлөмжийг гаргах чиглэлээр ажилладаг бөгөөд банкны хувь нийлүүлэгч болон харилцагчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хяналтыг хэрэгжүүлэх явдал юм.

Дотоод аудитын газар нь төлөвлөгөөт иж бүрэн болон гэнэтийн шалгалтыг хэрэгжүүлэхээс гадна өгөгдлийн сангийн мэдээлэлд суурилсан зайны аудит, мэдээллийн технологийн аюулгүй байдалд аудит хийдэг. Аудитын ажлын хүрээнд илэрсэн болон илэрч болзошгүй эрсдэлийг үнэлэх, бууруулах, алдааг засах, үйл ажиллагааг сайжруулах талаар Гүйцэтгэх удирдлага болон банкны газар, нэгжүүдэд зөвлөгөө өгч, хэрэгжилтэд нь хяналт тавин ажилладаг.

Санхүү бүртгэлийн газар

Санхүү бүртгэлийн газар нь банкны нягтлан бодох бүртгэлийн бодлого, зарчмыг холбогдох стандарт, хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлж, банкны үйл ажиллагаанд хэрэгжүүлэх үндсэн зорилготой. Мөн нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлагналын зорилгоор Банкны үндсэн системийн үйл ажиллагааны үнэн зөв байдалд өдөр тутамд хяналт тавьж баталгаажуулах, банкны Төв алба, салбар, нэгжийн санхүүгийн бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлагналд зайны болон газар дээрх хяналтыг хэрэгжүүлэх, санхүүгийн дотоод хяналтын системийн тасралтгүй, найдвартай, үр ашигтай үйл ажиллагааг хангаж ажиллах, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах, хянах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.