Хайх зүйлээ бичнэ үү

Хүлэмжийн хийг бууруулах зорилгоор олгогдох бизнесийн зээл


Хугацаа

5 жил


Хүү (сарын)

0.65%-1.25%

Зээлийн хүсэлт илгээх


Зээлийн тооцоолуур

Зээлийг хүүгийн хамт сар бүр цалингаас суутгана.

Хүлэмжийн хийг бууруулах зорилгоор олгогдох бизнесийн зээл

Эрчим хүчний хэмнэлттэй эсхүл хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгч бизнес эрхлэгч болон уг бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл, угсралт суурилуулалтын үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд зориулсан зээл.

Зээлийн нөхцөл:

Зээлийн нөхцөл
Бизнесийн зээл /30 хоногт/
Үйлчилгээний шимтгэл
Мөнгөний нэгж
Төгрөг
Ам.доллар
Төгрөг
Ам.доллар
Зээлийн хүү  
Бизнес эрхлэгчдэд
1.25%
0.75%
1%
0.5%
Эмэгтэй бизнес эрхлэгчдэд*
1.15%
0.65%
Зээлийн хугацаа
5 хүртэл жил
Зээлийн нэмэлт шалгуур
20% болон түүнээс дээш хувиар эрчим хүчийг хэмнэх эсхүл хүлэмжийн хийн ялгарлыг бууруулснаа баталгаажуулсан байх
*Эмэгтэй бизнес эрхлэгчдэд дараах нөхцөлийн аль нэгийг хангаснаар хөнгөлөлттэй зээлийн хүүнд хамрагдах боломжтой:
  • Тухайн компанийн 51%-аас дээш хувийг эмэгтэй эсхүл эмэгтэйчүүд эзэмшдэг байх; 
  • ТУЗ-ын гишүүдийн болон Удирдлагын багийн аль нэгийг хамгийн багадаа 30% эмэгтэйчүүд эзэлдэг байх; 
  • Нийт ажиллагсдын хамгийн багадаа 40% нь эмэгтэйчүүд байх;


Хүлэмжийн хийг бууруулах зорилгоор олгох бизнесийн зээлд дараах бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, угсралт суурилуулалтын үйлчилгээ эрхлэгч болон эцсийн хэрэглэгч бизнес эрхлэгчид хамрагдана. Үүнд:
Барилгын засвар, сайжруулалт (цахилгааны хувьд)
  1. Цахилгаан утас;

  2. Трансформатор;

  3. Цахилгааны тоолуур;

  4. Эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг (LED, CFL гэрэл);


Барилгын засвар, сайжруулалт (барилгын бүтцийн хувьд)
  1. Барилгын дулааны шугам сүлжээг сайжруулах;

  2. Барилгын дулаалгын материал;

  3. Дулааны хэмнэлттэй вакуум цонх;

  4. Гэрийн дулаалга;


Эрчим хүчний хэмнэлттэй сууц
Эрчим хүчний хэмнэлтийн паспорт нь А, В, С ангиллын аль нэгд багтаж буй хашаа байшин, амины орон сууц, нийтийн орон сууц барих;
Халаалт, хөргөлтийн систем
  1. Халаалт, халуун ус, хөргөлт, агаар сэлгэлтийн системийн автоматжуулалтын тоноглол;

  2. Heat only boiler буюу Усан халаалтын зуухыг засч сайжруулах болон солих;

  3. Эрчим хүчний хэмнэлттэй зуух;

  4. Эйр кондейшнийг сайжруулах болон солих;

  5. Цахилгаан болон дулааныг хосолсон байдлаар (co generation) гаргах тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулах.


Тоног төхөөрөмжийн шинэчлэл
  1. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжөөр солих;

  2. Боловсруулах тоног төхөөрөмжийн шинэчлэл:
      - Усны хэмнэлттэй тоног төхөөрөмж
      - Хаягдал усаа дахин ашиглах төхөөрөмж

  3. Супермаркет, худалдааны төвүүд болон агуулахад ашиглах зориулалттай хөлдөөгч, хөргөгчийн систем;


Сэргээгдэх эрчим хүч/ Эрчим хүчний бусад эх үүсвэр
Нар, салхи, усны эрчим хүч болон газрын гүний дулаан ашигласан тоног төхөөрөмж
  • Нарны зайн систем /нарны зайн дэлгэц, зай хураагуур, тогтворжуулагч гэх мэт/
  • Нарны зайн ус халаагуур
  • Нарны зайгаар ажилладаг насос
  • Газрын гүний дулаан ашиглах бага оврын халаагч насос
  • Салхин сэнс
  • Сэргээгдэх эрчим хүчтэй хосолмол дизель генератор

Цэвэр түлш /Сайжруулсан түлш
  1. Хийн түлш /газ/;

  2. Хийн түлшээр ажилладаг ахуйн цахилгаан хэрэгсэл болон нийтийн хоолны тоног төхөөрөмж;

  3. Энгийн хөдөлгүүртэй машин, автобусыг газ хөдөлгүүртэй эсхүл газ бензин хосолмол хөдөлгүүртэй болгох;

  4. Био дизель, Био-Этанол түлш;

  5. Шахмал түлш:
      - Коксжсон нүүрс
      - Био массын шахмал түлш
     - Үртсэн шахмал түлш


Бусад
Хүлэмжийн хийг дор хаяж 20%-иар бууруулах бизнес төслүүд

Барьцаа, нөхцөл:

  • Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, бусад;
  • Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сар хүртэл.

Бүрдүүлэх материал:

  • ХасБанкны маягтын дагуу анкет;
  • Бизнесийн танилцуулга;
  • Хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, үүсгэн байгуулсан гэрээ;
  • Санхүүгийн тайлан /1-2жил/;
  • Бизнесийн үйл ажиллагааны зөвшөөрөл, лиценз, патент;
  • Хүлэмжийн хийн ялгарал эсхүл эрчим хүчийг 20-с доошгүй хувиар бууруулж буйг баталсан сертификат эсхүл лабораторийн дүгнэлт зэрэг бичиг баримт /Зөвхөн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний хувьд*/;
  • Бусад банк санхүүгийн байгууллагаас авч байсан сүүлийн зээлийн түүх;
  • Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэл;
  • Барьцаа хөрөнгөтэй холбоотой бичиг баримтууд;
  • Бусад.

* Эрчим хүчний хэмнэлттэй зуух, сайжруулсан түлш, вакуум цонх, барилгын дулаалгын материал.