Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Төсөл, хөтөлбөртэй холбоотой санал, гомдол


Хэрэв та XасБанкны хэрэгжүүлж буй аливаа төсөл, хөтөлбөртэй холбоотой санал, гомдол ирүүлэх хүсэлтэй байгаа бол ЭНД дарна уу.

Төсөл, хөтөлбөртэй холбоотой санал, гомдлыг XасБанкны харилцагчид төдийгүй төсөл, хөтөлбөрийн нөлөөлөлд өртсөн холбогдох бусад иргэн, байгууллагаас хүлээж авна.

Ирүүлсэн санал, гомдлыг банкны гомдол, талархлыг хүлээн авах, шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэнэ. Журамтай ЭНД дарж танилцах боломжтой.

Гомдлын зэрэглэл ба шийдвэрлэх хугацаа

Гомдлын зэрэглэл
Шийдвэрлэх хугацаа
А зэрэглэлийн гомдолажилтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам болон бусад хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актаар хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулан ашигласан, харилцагчийн мэдээллийг задруулсан, ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас харилцагчид эд хөрөнгийн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан гомдол.
Ажлын 3 өдөрт багтаан шийдвэрлэнэ.
B зэрэглэлийн гомдолбанкны Харилцагчийн үйлчилгээний нэгдсэн стандартад заасан "Харилцаанд баримтлах стандартууд"-ыг мөрдөөгүй шалтгааны улмаас гаргасан гомдол.
Ажлын 1 өдөрт багтаан шийдвэрлэнэ.
C зэрэглэлийн гомдолажилтан ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас харилцагчид эд хөрөнгийн бус хохирол буюу чирэгдэл учруулсан шалтгааны улмаас гаргасан гомдол.
Ажлын 1 өдөрт багтаан шийдвэрлэнэ.
D зэрэглэлийн гомдолбанкны дотоод үйл ажиллагаа, сүлжээ программын алдаа, бусад байгууллагын ажиллагаанаас харилцагчид эдийн болон эд хөрөнгийн бус хохирол учирсаны улмаас гаргасан гомдол.
Эд хөрөнгийн хохирол учраагүй D зэрэглэлийн гомдол - ажлын 1 өдөрт багтаан шийдвэрлэнэ;
Эд хөрөнгийн хохирол учирсан D зэрэглэлийн гомдол - ажлын 3 өдөрт багтаан шийдвэрлэнэ.