
ХасБанкны интернэт банкны үйлчилгээнд эрхэм харилцагч та үнэ төлбөргүй бүртгүүлэх боломжтой. Интернэт банкаа ашиглан өөрийн бүртгүүлсэн дансны үлдэгдэл шалгах, хуулга авах, зээлийн эргэн төлөлтөө хянахад хураамж, шимтгэл байхгүй.
Үйлчилгээнүүд
- Дансны лавлагаа авах:
- Бүх төрлийн дансны үлдэгдэл шалгах;
- Бүх төрлийн дансны хуулга авах;
- Зээлийн эргэн төлөлтийн хуваарь харах;
- Бэлэн бус төлбөр тооцоо хийх:
- Интернэт банкинд бүртгэлтэй өөрийн данс хооронд шилжүүлэг хийх;
- ХасБанкны салбар хооронд болон ХасБанкнаас бусад арилжааны банк руу шилжүүлэг хийх;
- Олон улсын мөнгөн гуйвуулга - SWIFT;
- Захиалгат гүйлгээ хийх – Тогтмол болон нэг удаагийн гүйлгээг урьдчилан захиалах;
- Тогтмол хийдэг гүйлгээгээ загвар болгон хадгалах.
- Бүтээгдэхүүн үйлчилгээнд бүртгүүлэх:
- Интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлэх;
- Мобайл банк үйлчилгээнд бүртгүүлэх;
- ХасInfo мэдээлэх үйлчилгээнд бүртгүүлэх;
- Өөрийн дансандаа төлбөрийн карт захиалах хүсэлт гаргах;
- Хадгаламжийн данс нээлгэх хүсэлт гаргах;
- Цалингийн зээл авах хүсэлт гаргах;
- Картын дансандаа овердрафт нээлгэх хүсэлт гаргах.
- Валютын ханшийн мэдээлэл авах;
- E-reminder үйлчилгээ:
- Хадгаламжийн дуусах өдрийг сануулах;
- Зээлийн эргэн төлөлт хийх өдрийг сануулах;
- Зээлийн хугацаа хэтэрснийг сануулах;
- Дансан дахь зээлийн эрхийн дуусах хугацааг сануулах;
- Төлбөрийн картын дуусах хугацааг мэдэгдэх.
Бүтээгдэхүүнийн нөхцөл
Үйлчилгээний төрөл | Хураамж, шимтгэл |
---|---|
Элсэлтийн хураамж | 0 төг |
Жилийн хураамж | 0 төг |
Васко төхөөрөмжийн төлбөр* | 64,214 төг |
ХасБанкны данс хооронд шилжүүлэг хийх | 0 төг |
Банк хооронд шилжүүлэг хийх | 300 төг, 0.2 ам.доллар, 0.2 евро |
Банк хооронд шилжүүлэг хийх /тогтоосон хязгаараас өндөр/** | 500 төг, 0.5 ам.доллар, 0.5евро |
Нэг удаагийн гүйлгээний хязгаар | 20,000,000 төг |
Нэг өдрийн гүйлгээний хязгаар | 20,000,000 төг |
* Васко төхөөрөмж гэдэг нь интернэт банкаар хийгдэж буй гүйлгээг баталгаажуулахад ашиглагдах нэг удаагийн нууц код үүсгэгч төхөөрөмж юм. Хэрэв харилцагч та интернэт банкны нэг удаагийн болон нэг өдрийн гүйлгээний хязгаараас өндөр дүнтэй гүйлгээ хийхийг хүсвэл васко төхөөрөмж худалдан авах шаардлагатай.
** ХасБанкны Үйлчилгээний Хураамж Шимтгэлийн Ерөнхий Нөхцөлд заасан нэг өдрийн гүйлгээний хязгаараас өндөр дүнтэй гүйлгээ хийх тохиолдолд гүйлгээний валютын төрлөөс хамаарч төлөх шимтгэлийн хэмжээ.
Үйлчилгээнд бүртгүүлэх
Та ХасБанкны интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлж өөрийн дансаа орон зай цаг хугацааг үл харгалзан удирдах боломжийг ашиглахыг хүсвэл:
- Өөрт ойр байрлах ХасБанкны дурын салбар, нэгжид иргэний цахим үнэмлэхээ авч очно уу.
Санал болгох
14-21 насны хүүхэд залуус бие даан эзэмших боломж бүхий шинэлэг төлбөрийн карт