Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа


Мөнгө угаах гэдэгт дараах зүйлсийг ойлгоно

Мөнгө угаах үйл ажиллагаа гэдэг нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлогыг буюу хууль бус эх үүсвэрийг нуун дарагдуулахын тулд төрөл бүрийн арга хэрэгслийг ашиглан хэлбэр, төрхийг нь хувиргаж, эзэмшигчийг нь өөрчлөн хууль ёсны хөрөнгө, орлого мэт харагдуулах үйл ажиллагаа юм.

Олон улсын стандартад мөнгө угаах үйлдлийг дараах байдлаар тодорхойлсон байдаг. Үүнд:

  • Эд хөрөнгийг гэмт хэргийн орлого гэдгийг мэдсээр байж тухайн эд хөрөнгийн эх үүсвэрийг өөрчлөх буюу шилжүүлэх;
  • Эд хөрөнгийг гэмт хэргийн орлого гэдгийг мэдсээр байж тухайн эд хөрөнгийн бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх, нуух, далдлах;
  • Эд хөрөнгийг олж авахдаа гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг нь мэдсээр байж тухайн эд хөрөнгийг олж авах, эзэмших, ашиглах;
  • Мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхэд оролцох, хамтрах, үгсэн тохиролцох, үйлдэхийг завдах, хамжих, хатгах, туслах болон зөвлөгөө өгөх.

ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭДЭГТ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ОЙЛГОНО

  • Терроризм гэж улс төр, шашин, үзэл суртал, эдгээртэй адилтгах бусад зорилгодоо хүрэхийн тулд төрийн байгуулал, нийгэм, эсхүл түүний тодорхой хэсэгт нөлөөлөн айдаст автуулахаар хүчирхийлэл үйлдэх, хүчирхийлэл үйлдэхээр заналхийлэх, гамшгийн нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааг;
  • Террорист байгууллага, хувь хүн эсхүл террорист үйлдэл, үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсээр байж шууд, эсхүл шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулах, шилжүүлэх, зарцуулахыг хэлнэ.