Хайх зүйлээ бичнэ үү

Оюутны хөгжлийн зээл


Хэмжээ

Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр


Хугацаа

120 сар ХҮРТЭЛ


Хүү (ЖИЛИЙН)

5%



Зээлийн тооцоолуур

Зээлийг хүүгийн хамт сар бүр цалингаас суутгана.

Оюутны хөгжлийн зээл

Бүтээгдэхүүнийн нөхцөл

Зээлийн төрөл    
Богино хугацаат зээл
Урт хугацаат зээл
Хүү бууруулах зээл
Тайлбар

Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг төлөхөд зориулан олгох зээл;

Бакалаврын дээд боловсрол эзэмших үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жил бүр сургалтын төлбөр төлөхөд зориулж олгох 10 хүртэл жилийн хугацаатай зээл;

ХасБанкаас авсан идэвхтэй цалин/тэтгэврийн зээлээр оюутны сургалтын төлбөрт төлсөн бол төлсөн хэмжээг шинэ нөхцөлтэй зээлд шилжүүлэх зээл;
Хүү /жилийн/
5%
Хэмжээ
Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр
Сургуулийн нэхэмжилсэн сургалтын төлбөрийн дүн
Сургалтын төлбөр төлсөн дүн
Хугацаа
12 сар хүртэл
120 сар хүртэл
Хүү бууруулж буй цалин эсхүл тэтгэврийн зээлийн үлдсэн хугацаанаас хэтрэхгүй.
Эргэн төлөх нөхцөл
Үндсэн зээлийн төлбөрийг хүүгийн хамт сар бүр төлнө.
Суралцаж буй хугацаа болон төгссөнөөс хойш 12 сарын хугацаанд сар бүр хүү төлнө. Үүнээс хойш үндсэн зээлийн төлбөрийг хүүгийн хамт сар бүр төлнө.
Үндсэн зээлийн төлбөрийг хүүгийн хамт сар бүр төлнө.
Шимтгэл
0₮
Өргөдлийн хураамж
Зээл олголтын шимтгэл байхгүй

Тавигдах шаардлага

Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь гэр бүлийн гишүүн байна.

Оюутанд тавигдах шаардлага

  • ХасБанк, Боловсролын зээлийн сантай “Оюутны хөгжлийн зээл”-ээр Хамтран ажиллах гэрээ байгуулж, ХасБанкинд сургалтын төлбөр хүлээн авах зориулалт бүхий данс нээсэн сургуулийн оюутан байх;
  • 18 насанд хүрсэн байх, 18 насанд хүрээгүй тохиолдолд хууль ёсны төлөөлөгч нь төлөөлөн зээлийн гэрээнд гарын үсэг зурах боломжтой байх;
  • Хүү бууруулах зээл болон Богино хугацаат зээл хүсэгч нь бакалаврын үндсэн, орой, эчнээ, магистр, докторын хөтөлбөрт суралцдаг эсхүл суралцахаар элссэн байх;
  • Урт хугацаат зээл хүсэгч нь бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцдаг эсхүл суралцахаар элссэн байх;
  • Оюутан, түүний суралцаж буй сургууль, эзэмшиж буй мэргэжил, голч дүн зэргийн талаарх мэдээлэл Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн байх;
  • Сурлагын голч дүн, шинэ элсэгч тохиолдолд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо дараах босго онооноос дээш байна.
Зээлийн төрөл
 Голч дүнгийн босго оноо
ЭЕШ-н босго оноо
Хүү бууруулах зээл
2.0
400.0
Богино хугацаат зээл
2.0
400.0
Урт хугацаат зээл
3.0
2.3* /Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн
чиглэлээр суралцаж буй тохиолдолд/
650.0

Хамтран зээлдэгчид тавигдах шаардлага

  • 6 болон түүнээс дээш сарын хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн байх эсхүл 12 болон түүнээс хугацаанд бизнесийн үйл ажиллагаа явуулсан байх;
  • Оюутны өрхийн орлогод хувь нэмрээ оруулдаг өрхийн гишүүн байх

Бүрдүүлэх материал

Хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүрдүүлэх материал:

  • Зээл хүссэн өргөдөл; Энд дарж татаж авна уу. 
  • Сургалтын төлбөрийн нэхэмжлэх (ХасБанкны дансууд бичигдсэн байх), Оюутны хөгжлийн хүү бууруулах зээлийн хувьд сургалтын төлбөр төлсөн баримт;
  • Оюутны болон хамтран зээлдэгчийн иргэний үнэмлэх;
  • Оюутан 18 насанд хүрээгүй тохиолдолд төрсний гэрчилгээ, хууль ёсны төлөөлөгчийн иргэний үнэмлэх;
  • Шинэ элсэгчийн хувьд Элсэлтийн Ерөнхий Шалгалтын дүнгийн батламж карт, тухайн мэргэжлийн хувьд тэнцэхэд тооцуулсан хичээлүүдийн нэрс ба оноог тодорхойлсон сургуулийн тодорхойлолт;
  • Боловсролын нэгдсэн мэдээллийн сан бүрэн ашиглалтад орох хүртэл хугацаанд нэмэлтээр тухайн сургуульд суралцдагийг, эсхүл шинэ элсэгч бол тухайн сургуульд элссэнг гэрчилсэн сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуулга;
  • Хамтран зээлдэгч болон оюутны хамаарлыг гэрчлэх баримт бичиг /Төрсний гэрчилгээ, бүртгэлийн лавлагаа гэх мэт аль боломжит баримт бичиг/
  • Орлого тодорхойлох бичиг баримтууд;
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал;

Бүтээгч гарыг бодитоор санхүүжүүлэгч ХасБанк

Бүтээгч гар