Х.А.С Холбоо ТББ
ХӨГЖЛИЙН АЛТАН САН ХОЛБОО ТББ
Х.А.С. Холбооны танилцуулга
Монголын хойч ирээдүй болсон хүүхэд багачуудын хөгжүүлэх, тэдний амьдрах орчин болсон байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ нь 2003 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нийгмийн хариуцлагыг өндөрт өргөгч ХасБанкны ажиллагсдын үүсгэл санаачилгаар, сайн дурын үндсэн дээр байгуулагдсан бөгөөд нэгдмэл, тодорхой зорилго бүхий, гишүүнчлэлтэй, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
Хөгжлийн Алтан Сан Холбооны өөрийн хөрөнгийн эх үүсвэр гишүүдийн татвар, иргэн хуулийн этгээдийн хандив, буцалтгүй тусламж болон эрхэм зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотойгоор эрхэлж буй үйл ажиллагааны орлогоос бүрдэж байна.
2014 оны 12 дүгээр сарын байдлаар Х.А.С.Холбооны гишүүдийн тоо 1500 гаруй болж, Монгол Улсын аймаг, томоохон суурин газар бүрт ажиллаж амьдарч буй сайн дурын төлөөлөгч гишүүдээрээ дамжуулан хүүхэд багачуудад хүрч дэмжлэг үзүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, нөхөн сэргээх ажлыг жилээс жилд улам өргөн хүрээг хамруулан зохион байгуулж байна.
Хөгжлийн Алтан Сан Холбоо 2003-2014 онд нийт 100,000 орчим иргэдийг үйл ажиллагаандаа хамруулж, хүүхэд багачууд болон байгаль орчинд 627 орчим сая төгрөгийн сан бүрдүүлж үйл ажиллагаа явуулсан байна.
Хүүхдэд нийгмийн болон санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр
Афлатон хөтөлбөр
Афлатон нь 8-13 насны хүүхдэд нийгмийн болон санхүүгийн боловсрол олгодог хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь одоогоор дэлхийн 120 гаруй орны 2 сая гаруй хүүхдэд хүрээд байна. Хөтөлбөрийн зорилго нь хүүхэд төвтэй сургалтын аргаар нийгмийн болон санхүүгийн боловсрол олгож өөртөө итгэлтэй, нийгмийн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлдэг. Хөтөлбөрийн эерэг үр дүн нь хөтөлбөр хэрэгжсэн олон орны туршлагаар батлагдаад байгаа билээ. Афлатон хөтөлбөрийн сургалтаар хүүхэд өөрийгөө танин мэдэж, авъяас чадвараа хөгжүүлэх, эрхээ эдэлж үүргээ ухамсарлах, мөнгө болон бусад баялгийг зөв зарцуулах, хуримтлуулах, төсөвлөж төлөвлөх, нийгмийн болон санхүүгийн үйл ажиллагааг өөрсдийн санаачилгаар зохион байгуулах чадварыг эзэмшинэ.
Монгол улсад 2010 онд тус хөтөлбөрийг ХасБанкны санаачилгаар АНУ-ын SEEP Network байгууллагын дэмжлэгтэйгээр Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ-аас туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн. 2013-2014 оны хичээлийн жилд хот хөдөөгийн 15 ерөнхий боловсролын сургуулийн нийт 8-13 насны 2600 сурагчийг хамруулсан бөгөөд 2014-2015 оны хичээлийн жилд мөн 2000 сурагчид хөтөлбөрт хамрагдаж байна. Хөтөлбөрийн хүрээнд нийт 130 гаруй сургагч багшийг бэлтгэсэн байна.
2010-2014 онд Афлатон хөтөлбөрт нийт 13,100 хүүхдийг хамруулсан байна. Сурагчдаа хөтөлбөрт хамруулсан багш, сургуулийн удирдлага, эцэг эхчүүд сэтгэл хангалуун байж, бусад хөтөлбөрт хамрагдаагүй сурагчдыг хөтөлбөрт хамруулах санал тавьсан нь “Афлатон” хөтөлбөр нь манай орны хүүхэд багачуудад үр өгөөжтэй, хэрэгцээтэй мэдлэг чадварыг олгож байгааг харуулсан юм.
Мөн түүнчлэн Холбооноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх зорилгоор Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай сургуулийн дотуур байртай хамтран ажиллаж Афлатон хөтөлбөрийг 3 жил дараалан хэрэгжүүлснээр нийт 200 сонсголын бэрхшээлтэй хүүхэд хөтөлбөрт хамрагдаж нийгмийн болон санхүүгийн боловсрол эзэмшсэн байна.
Тэмүүлэл хөтөлбөр
ХасБанк нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаанд анхаарал хандуулж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажилласаар ирсэн билээ. Эдгээр үйл ажиллагааны нэг нь Эмэгтэйчүүдийн Дэлхийн Банк, Бичил Санхүүгийн Боломж байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй өсвөр үеийнхэнд зориулсан “Тэмүүлэл” санхүүгийн боловсролын хөтөлбөр юм.
Санхүүгийн боловсрол хөтөлбөр нь 14-18 насны хүүхдүүдийг өсвөр наснаас нь мөнгөтэй харьцаж сургах, мөнгийг зөв удирдаж өөрийн ирээдүйд хувь нэмэр оруулахад туслах зорилготой бөгөөд хичээлийн бус цагаар сургадаг.
Санхүүгийн боловсрол хөтөлбөрийн хамрах хүрээ
2009 оноос хойш ХасБанк Монгол улсын 110 гаруй Ерөнхий Боловсролын сургуультай хамтран ажиллаж, МУИС, ШУТИС, СЭЗДС, ХААИС зэрэг их дээд сургуулийн 80 оюутанг “Тэмүүлэл” санхүүгийн боловсрол хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэж, 4,800 хүүхдийг санхүүгийн боловсрол хөтөлбөрт хамруулсан.
2011 оноос Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ-ийг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагаар сонгож ЕБС-ийн түүх, нийгмийн ухааны хичээлийн багш нарыг хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэн ЕБС-уудтай хамтран хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2011-2012 оны хичээлийн жилд Дорнод, Дархан, Улаанбаатар зэрэг хотын сургуулиудад багш нарын баг бүрдүүлж цаашид хөтөлбөр өөрөө бие даан хэрэгжих чадвар бий болгох зорилготой ажиллаж нийт 8000 өсвөр насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулсан байна.
Хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгчид
- Эмэгтэйчүүдийн Дэлхийн Банк / Women’s World Banking/;
- Бичил санхүүгийн Боломж / Microfinance Opportunities/;
- Nike foundation;
- Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг;
- “Тэгш мөр” төрийн бус байгууллага.
- Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ
Зарцуулсан хөрөнгө оруулалт
ХасБанк нь 2009 оноос өнөөг хүртэл Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын санхүүгийн боловсролд 110 гаран сая төгрөгийг зарцуулаад байна. Цаашдаа уг хөтөлбөрийг үр өгөөжтэй, дэлгэрүүлэхийн тулд улам илүү хөрөнгө зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Case study reaching scale with financial education for youth november 2011 |
Toolkit effective marketing for scaling up financial services to youth november 2012 |
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах сайтаас авна уу xacngo.mn