Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Удирдлагын баг



Зураг
Нэр
Албан тушаал
Товч намтар
Гүмэнжавын ЦэвэгжавГүйцэтгэх Захирал
Гүмэнжавын Цэвэгжав нь 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс XaсБанкны Гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд үүнээс өмнө 2011-2013 онуудад ХасБанк болон ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн (ТСН) Санхүү эрхэлсэн захирлаар, 2015 оны 9 сараас эхлэн XaсБанкны Иргэдийн банк хариуцсан захирал, Ерөнхий захирлаар ажиллаж байсан. Мөн Г.Цэвэгжав нь 2013 оны 3 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл XacЛизинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2014-2016 онуудад Тэнгэр Даатгал XXК-ийн ТУЗ-ийн даргын албыг тус тус хашиж байсан.

Тэрээр өмнө нь АНУ-ын Сан Франциско хотод 2008-2010 онуудад Restoration Hardware компанид хөрөнгө зохицуулалтын менежерээр ажиллахдаа тус компанийн хөрөнгө зохицуулалт, эрсдэлийн удирдлагыг хариуцаж байв. Түүнчлэн Сан Франциско хотод байрладаг Bluefin Associates (PlumSlice) компанид санхүү эрхэлсэн захирлаар, АНУ-ын Дэнвэр хотод байрлах Wagner Equipment компанид 2004-2008 онуудад хөрөнгө зохицуулалтын шинжээч болон олон улсын нягтлан бодогчоор тус тус ажилласан туршлагатай.

Г.Цэвэгжав нь АНУ-ын Колорадогийн Их Сургуулийг олон улсын бизнес ба мэдээллийн системийн чиглэлээр бизнесийн удирдлагын бакалавр, АНУ-ын Режис Их Сургуулийг санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн.
Ганзоригийн Эрдэнэбаяр
Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч бөгөөд Санхүү Хариуцсан Захирал
Г.Эрдэнэбаяр нь 2013 оны 1 дүгээр сараас ХасБанкны Санхүү хариуцсан захирлаар ажиллаж байна. Тэрээр ажлын гараагаа 2005 онд ХасБанкны эрсдэлийн менежерээр эхэлсэн бөгөөд 2008 онд Эрсдэлийн нэгдсэн удирдлагын газрын захирал, 2012 онд Санхүүгийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан. Г.Эрдэнэбаяр нь 2002-2006 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, 2010-2012 онд Японы Олон улсын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэргийг санхүүгийн чиглэлээр тус тус хамгаалсан.






Энэбишийн Уламбаяр




Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Иргэдийн Банк Хариуцсан Захирал
Э.Уламбаяр нь ХасБанканд 2013 оны 7 дугаар сараас ерөнхий аудитороор ажиллаж эхэлсэн ба 2015 оноос Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байгаад 2020 оны 1-р сараас эхлэн Иргэдийн Банк хариуцсан захирлаар томилогдсон. Тэрээр ажлын гараагаа Монголбанкны Хяналт шалгалтын газраас эхэлсэн бөгөөд энэхүү чиглэлээр 12 жил ажилласныхаа дараа Монгол Улсын Хөгжлийн банк болон Оюутолгой ХХК-д удирдах албан тушаалуудыг хашиж байжээ.

Э.Уламбаяр нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд мастистерийн зэргээ Австралийн Викториагийн их сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр хамгаалжээ.

Бавааны Еркин
Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Байгууллагын Банк Хариуцсан Захирал
Б.Еркин нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс ХасБанкны Байгууллагын банк хариуцсан захирлаар томилогдлоо. Тэрээр ХасБанканд 2002 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс одоогийн Төв салбарын жижиг дунд бизнесийн зээлийн мэргэжилтнээр анх ажиллаж эхэлсэн бөгөөд 2007 онд Бизнес үйлчилгээний 1 дүгээр төвийг үүсгэн байгуулж захирлаар нь томилогдон ажилласан.  2011 оноос Банкны бизнес үйлчилгээний төвүүдийг удирдан ажиллаж байгаад 2013 оноос өнөөг хүртэл Байгууллагын банкны газрын захирлаар ажиллаж байсан ХасБанкны ууган ажилтны нэг юм. Б.Еркин нь 2001 онд Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр баклавр зэрэгтэй төгссөн.
Серикжаны ДауренбекГүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Лизинг Хариуцсан Захирал
С.Дауренбек нь 2021 оны 11 сараас ХасБанкны Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Лизинг Хариуцсан захирлаар ажиллаж байна. Тэрээр 2001 оноос эхлэн Хөгжлийн алтан сан, 2002-2004 онд Төв албаны бүсийн захирал, 2004-2006 онд Зээлийн Удирдлагын газрын Зээлийн Эрсдэлийн Удирлагын хэлтэсийн захирал, 2009 онд Дотоод Аудитын газрын захирал, 2012 оноос ХасЛизинг ХХК-ийн Дэд захирал, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. С.Дауренбек нь  1994-1998 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Банк санхүүгийн эдийн засагч мэргэжлээр төгссөн. Банк санхүүгийн салбарт тасралтгүй 24 жил ажиллаж байна.
Жаргалсайханы Мөнхсайхан
Бизнес хөгжил хариуцсан захирал
Жаргалсайханы Мөнхсайхан нь 2024 оны 1 дүгээр сараас эхлэн ХасБанкны Бизнес хөгжил хариуцсан захирлаар томилогдсон бөгөөд үүнээс өмнө 2020-2023 онуудад Тэнгэр Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал,ТУЗ-ийн гишүүн, 2014-2015 онуудад Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж байсан. Тэрээр 2014-2019 онуудад Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК, Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC)-аас хөрөнгө оруулсан БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Автономит Улсын нийслэл Үрэмч хот дахь ТианРонг Бичил Санхүүгийн Компанийн ТУЗ-ийн гишүүн, 2010-2014 онуудад төслийн менежер, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Түүнчлэн, 2000-2010 онуудад Хөгжлийн Алтан Сан ББСБ-д салбарын менежер, ХасБанканд Салбарын Үйл Ажиллагааны Газрын захирал, Зээлийн Хэлтсийн захирал, Картын Төвийн захирал, Маркетингийн Газрын захирал, Бүтээгдэхүүн Хөгжлийн Хэлтсийн захирал болон Хэрэглээний Банкны Хэлтсийн захирлаар ажиллаж байсан туршлагатай.

Ж.Мөнхсайхан нь ХҮДС-ийг санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бизнесийн удирдлагын бакалавр, АНУ-ын Страйер Их сургуулийг төслийн удирдлагын чиглэлээр бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн.
Илия АврамовЭрсдэл Хариуцсан Захирал
Илия Аврамов нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ХасБанкны Эрсдэл хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрээр зээлийн эрсдэлийн удирдлага, үйл ажиллагааны, хөрвөх чадварын болон зах зээлийн эрсдэл, барьцаа хөрөнгийн удирдлага зэрэг эрсдэлийн удирдлагын чиглэлээр Төв болон Зүүн Европын орнууд, Зүүн Өмнөд Ази, АНУ-ын банкны салбарт 22 гаруй жил ажилласан арвин туршлагатай.

Илия Аврамов Raiffeisen банканд олон жилийн турш эрсдэлийн удирдлагын чиг үүрэг бүхий удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд тус банкны Сингапур дахь салбарын Ерөнхий захирлын орлогч бөгөөд Эрсдэл хариуцсан захирлаар ажиллаж, Ази Номхон далайн бүсийн хэмжээнд эрсдэлийн нэгдсэн удирдлагыг хариуцан ажиллаж байсан юм. Илия Аврамов Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч цолтой, Төв Европын их сургууль болон Нью Йорк мужийн их сургуулийн эдийн засгийн магистрын зэрэгтэй.


Ганзоригийн Зул
Үйл Ажиллагаа Хариуцсан Захирал
Г.Зул 2020 оны 1-р сарын 31-ний өдрөөс ХасБанкны Үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдон ажиллаж эхэллээ.

Тэрээр 2011 оны 3 дугаар сараас эхлэн ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн Хүний нөөц эрхэлсэн захирлаар ажиллаж байсан бөгөөд түүний хариуцах ажил үүргийн хүрээнд Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн болон ХасБанкны хүний нөөцийн удирдлагын бодлогын асуудал болох цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, сургалт ба хүний нөөцийн хөгжил, удирдах ажиллагчдын хөдөлмөрийн харилцааны болон мэргэжлийн өсөлттэй холбоотой асуудал, шинээр ажилтан элсүүлэх, ажилтнуудын ажил үүргийн биелэлт, байгууллагын ёсзүй, зохион байгуулалт зэрэг цогц асуудлуудыг удирдан зохицуулах ажлууд ордог.

Г.Зул нь ХасБанкны үүсгэн байгуулагч, ACDI/VOCA (Монгол дахь НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн Бичил Эхлэл төсөл), хөтөлбөрт ажиллаж байгаад 1999 онд ХасБанкинд нэгдэж орсон. Хоёр томоохон банк бус санхүүгийн байгууллагууд нэгдэж арилжааны банк болох үйл явцын хүрээнд тэрээр байгууллагын хүний нөөцийн бодлого хөтөлбөрийг амжилттайгаар боловсруулан уялдуулан нэгтгэж чадсан юм. Шилжилтийн энэхүү явц нь бүтээгдэхүүнд чиглэсэн байгууллагаас харилцаанд тулгуурласан бизнесийн байгуулага болох зохион байгуулалт, өөрчлөлтийн үйл явцыг хамарч байв. Тэрээр мөн 2003 онд захиргаа хариуцсан үйл ажиллагааны хэлтсийг удирдан ажиллаж байжээ.Үүнээс өмнө буюу 1998 онд Г.Зул нь Эрүүл Мэнд Нийгмийн Хамгаалалын Яаманд олон улсын харилцааны ажилтнаар ажиллан энэ хугацаандаа НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн Залуучуудийн Хөгжлийн төслийн хэрэгжилтэд оролцон ажиллаж байв. Мөн Г.Зул нь бүс нутаг дахь Бичил Санхүүгийн байгууллагуудад хүний нөөцийн удирдлагын чиглэлээр бодлого үйл ажиллагааны зөвлөгөө өгдөг бөгөөд энэ нь Хас Банкинд олон тооны олон улсын бичил санхүүгийн төсөл хөтөлбөр бий болгоход хувь нэмэр үзүүлж ач холбогдлоо өгсөөр байна.

Г.Зул нь Бүгд Найрамдах Болгар Улсын Софи хотын Их Сургуулийг төгссөн.

Хүрэлбаатарын ӨнөрбатМэдээллийн Технологи Хариуцсан ЗахиралХ.Өнөрбат нь 2022 оны 3-р сараас ХасБанкны Мэдээллийн технологи хариуцсан захирлаар ажиллаж эхэллээ. Х.Өнөрбат нь ХасБанканд 2012 оны 10-р сараас Программ хангамжийн хэлтсийн захирлаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2015 оны 3-р сараас Мэдээллийн технологийн үйл ажиллагааны газрын захирал, 2018 оны 11-р сараас Мэдээллийн технологийн захирлаар тус тус  томилогдож ажиллаж байсан. Тэрээр Мэдээллийн технологийн салбарт 20 жил ажилласан туршлагатай. Х.Өнөрбат нь МУИС-ийн Математик компьютерын сургуульд Мэдээллийн технологийн мэргэжлээр бакалавр болон магистрын зэрэг хамгаалсан.
Энхбаярын Ундармаа
Ерөнхий Аудитор
Энхбаярын Ундармаа Ерөнхий аудитороор 2016 оны 5 дугаар сараас ажиллаж байна. Ундармаа 2008 оны 11 дүгээр сараас эхлэн Зээлийн Удирдлагын Газарт ахлах мэргэжилтэн, Эрсдэлтэй зээлийн бодлогын хэлтсийн захирлаар ажиллаж байгаад 2014 оны 7 дугаар сараас эхлэн ТэнГэр Даатгал ХХК-ийн Эрсдэл Хариуцсан захирлаар 2 жил ажилласан.

Ундармаа нь ажлын гараагаа Худалдаа Хөгжлийн Банкны Гадаад Тооцооны газарт орсноор эхлүүлж өнгөрсөн хугацаанд банк болон банк бус санхүүгийн байгууллагад олон улсын хамтын харилцаа, гадаад төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт, зээлийн үйл ажиллагаа зэрэг чиглэлүүдээр ажиллаж байсан туршлагатай. Ундармаа нь 1998 онд СЭЗДС-ийг банк санхүүгийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй дүүргэж, АНУ-ын Хьюстон Коллеж, ХБНГУ-ын Дрезднер банк, Япон улсын Токиогийн Их Сургуульд зэрэгт мэргэжил дээшлүүлжээ.



Нямсүрэнгийн Мөнхцэлмэг
Хууль хариуцсан захирал /     ТУЗ-ийн нарийн бичгийн дарга
Нямсүрэнгийн Мөнхцэлмэг нь 2022 оны 6 дугаар сараас ХасБанкны Хуулийн ерөнхий зөвлөх/ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Тэрээр төр болон хувийн хэвшилд 15 гаруй жил ажилласан мэргэшсэн хуульч юм. Ийнхүү ажиллах хугацаандаа бодлого боловсруулах үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын, санхүү, компанийн засаглалын чиглэлээр өргөн хүрээний туршлага хуримтлуулсан.
Мөнхцэлмэг нь ажлын гараагаа 2007 онд Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооноос Эрх зүйн газрын хуулийн мэргэжилтнээс эхэлж, 2012 оноос Үнэт цаасны газрын Бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн, 2013 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн асуудал хариуцсан ахлах референтээр ажиллаж байсан. Түүнчлэн, ХасБанк, ТэнГэр Санхүүгийн Нэгдэлд ажиллаж эхлэхээсээ өмнө М-Си-Эс Группт мөн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.
Мөнхцэлмэг нь 2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг бакалавр, 2012 онд Кюүшюүгийн их сургууль (Япон)-ийн Хууль зүйн сургуулийг Олон улсын бизнесийн эрх зүйн магистр, 2019 онд Австралийн Мельбурны Их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүй ба Хөгжил (олон улсын нийтийн эрх зүй)-ийн чиглэлээр магистрын зэрэгтэй тус тус төгссөн.

Гэнэтийн мөнгөний хэрэгцээг амархан шийднэ.

Амар зээл