Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Гадаад гуйвуулга шилжүүлэхэд анхаарах зүйлс


Банк санхүүгийн байгууллага нь Монгол улсын хууль дүрэм журмыг мөрдөхөөс гадна олон улсын гэрээ конвенц, Дэлхийн банк болон НҮБ-ын баталсан холбогдох дүрэм, хоригууд, Корреспондент харилцаатай банкуудын шаардлагагыг хангаж ажиллах шаардлагатай болдог. Олон улсын төлбөрийн системээр хийгдэж буй гадаад гүйлгээг дамжуулагч болон хүлээн авагч банкууд нь тухайн гүйлгээтэй холбоотой нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг шаарддаг бөгөөд эдгээр шаардлагыг хангаагүй тохиолдолд гүйлгээг дамжуулахаас татгалзахаас эхлээд корреспондент харилцаагаа зогсоох хүртэл арга хэмжээ авах эрсдэлтэй байдаг.

Иймд гадаад гуйвуулгад дараах шаардлагыг баримтална 

  • Гүйлгээний шилжүүлэгч болон хүлээн авагчийн мэдээлэл тодорхой байх;
  • Гүйлгээний зорилго, орлогын эх үүсвэр тодорхой байх бөгөөд гүйлгээг  нотлох нэхэмжлэх, гэрээ болон бусад нотлох баримт бичгийг хавсаргах;
  • Харилцагчийн дансаар гуравдагч этгээдийн гүйлгээг шилжүүлэхгүй байх;
  • Хуулийн этгээдийн нэр дээрх гадаад гуйвуулгыг иргэний дансаар шилжүүлэхгүй байх;
  • ОУ-ын хориг жагсаалтанд багтсан улс орон, хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой гүйлгээ дамжуулахгүй байх;
  • Банкнаас шаардсан бусад мэдээлэл.