Хайх зүйлээ бичнэ үү

Платинум карт (ВИЗА)

Өдөрт зарлагадах бэлэн мөнгөний дээд хязгаар

20,000,000 төг


гүйлгээний дээд хязгаар

20,000,000 төг


ХасБанкны атм-ээс мөнгө авахад

0 төг


?

Түгээмэл асуулт

Та түгээмэл асуултуудын хариултыг эндээс харна уу.

Платинум карт (ВИЗА)

ХасБанк нь дэлхийд танигдсан, өндөр зэрэглэлийн үйлчилгээ авах боломж бүхий ВИЗА брэнд картыг Танд санал болгож байна.

Давуу тал:

  • Монгол Улс болон гадаад оронд төлбөр тооцоогоо саадгүй гүйцэтгэх;
  • Та төгрөгийн дансаа ашиглаж гадаадад төлбөр, тооцоо гүйцэтгэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд гүйлгээ хийсэн валютын төрлөөс хамааран банк бэлэн бус ханшаар хөрвүүлэн тооцох болно;
  • Картын дансандаа барьцаа (дансны доод үлдэгдэл) байршуулах шаардлагагүй;
  • ХасБанкны харилцах дансаа картдаа холбуулж ашиглах;
  • Зээлийн эрх нээлгэх;
  • Хөнгөлөлттэй нөхцлөөр дэд карт нээлгэх;
  • Интернэт банк ашиглан картын дансаа 24 цаг хянах.

Мөн та ВИЗА Платинум картыг сонгосноор дараах үйлчилгээг олон улсад авах боломжтой юм. Үүнд:

  • Тус картыг дагалддаг Priority Pass гишүүнчлэлийн картыг ашиглан дэлхийн 600 гаруй олон улсын нисэх буудлын VIP танхимд нэвтрэх эрхтэй. VIP танхимууд нь дараах үйлчилгээг танд үзүүлнэ:
    • Интернэтийн сүлжээ;
    • Хурлын өрөө;
    • Хөнгөн зууш, ундааны зүйлс;
    • Амрах ая тухтай орчин.

VIP танхимуудын дэлгэрэнгүй жагсаалтыг www.prioritypass.com/lounges цахим хуудсанд хандаж харна уу.

  • Мэдээлэл тусламжийн үйлчилгээ авах;
  • Олон улсын нэр хүндтэй худалдаа үйлчилгээний байгууллагуудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх;
  • Зочид буудал, амралтын газрын мэдээлэл /хаяг, цагийн хуваарь, утасны дугаар/ авах, захиалга хийх;
  • Нислэгийн тийз, цагийн хуваарийн мэдээлэл авах, захиалга хийх.

Картын үйлчилгээний нөхцөл:

Нөхцөл
Хураамж, шимтгэл
Жилийн хураамж
300,000 төг
Өдөрт зарлагадах бэлэн мөнгөний дээд хязгаар
20,000,000 төг
Худалдан авалтын гүйлгээний дээд хязгаар
20,000,000 төг
Карт нөхөн авах
-
ПИН код нөхөн авах
-
Дэд карт эзэмшигчийн жилийн хураамж
50,000 төг
Бэлэн мөнгө авах
ХасБанкны АТМ
0₮
Гадаадын банкнаас /АТМ/
1.5% (хамгийн багадаа 3.000₮)
ХасБанкны салбараас ам.доллар авах
0.25%
ХасБанкны салбараас төгрөг авах
200₮
АТМ дээр дансны үлдэгдэл шалгах
ХасБанкны АТМ0₮
Дотоодын бусад банк
200₮
Гадаадын АТМ
1000₮ буюу тэнцэхүйц валют

Бүрдүүлэх материал:

  • Монгол улсын иргэн бол - иргэний үнэмлэх эсхүл гадаад паспорт;
  • Гадаадын иргэн бол - түр оршин суух үнэмлэх;

7-18 насныханд зориулсан онцгой загвар, олон боломжтой

Тэмүүлэл карт

Карт

Картаа гээж, үрэгдүүлсэн тохиолдолд хэнд хандах вэ?

ХасБанкны Харилцагчийн Үйлчилгээний Төвийн 1800-1888 дугаарын утсанд хандаж картаа хаалгаарай. Таны картыг түр хаах бөгөөд картаа олсон бол карт, бичиг баримтын хамт ХасБанкны өөрт аль ойр байрлах салбар, тооцооны төвд биечлэн хүсэлт гаргаж картаа нээлгэнэ.

Та шинээр карт захиалах бол салбар, тооцооны төвд бичиг баримттайгаа очиж картаа захиалаарай. 

Картаа үрэгдүүлсэн, гээсэн даруй Банкинд мэдэгдээгүйгээс ямар нэгэн луйврын гүйлгээ гарсан бол хариуцлагыг Карт эзэмшигч бүрэн хүлээнэ. 

Картын пин кодоо мартсан тохиолдолд яах вэ?

Та төлбөрийн картынхаа пин кодыг мартсан эсхүл блоклосон бол дижитал банкны карт цэсээр орж, картаа сонгоод “пин солих” гэсэн үйлдлийг ашиглаж пин кодоо шинээр үүсгээрэй. Хэрэв та дижитал банканд бүртгэлгүй бол ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Пин солих видео заавар үзэх бол ЭНД дарна уу.

Интернэт худалдан авалт яаж хийх вэ?

ХасБанкны АТМ төхөөрөмжөөс интернэт код авна (шимтгэлгүй). Интернэт худалдаа, үйлчилгээний цахим хуудас руу хандаж картын нууцлалын тэмдэгтүүд болох дараах мэдээллүүдийг оруулна. Эдгээр мэдээллүүд нь картын нууцлалын тэмдэгтүүд тул та бусдад мэдэгдэхгүйн тулд нууцлана уу.

  • Картын пластикийн нүүрэн хэсэгт байрлах 16 оронтой тоо;
  • Картын хүчинтэй хугацаа;
  • АТМ-ээс авсан интернэт код;
  • Картын пластикийн арын хэсэгт гарын үсгийн ард залгаа байрлах 3 оронтой CVV2 код. 

АТМ-с нэг удаадаа хэдэн төгрөг гардаг вэ?

Монгол улсад АТМ-р хийх нэг удаагийн гарах гүйлгээ 40 дэвсгэртээр хязгаарлагддаг. Харин гадаадад банкнаасаа шалтгаалаад нэг удаагийн гүйлгээний лимит ялгаатай болохыг анхаарна уу.

Картаар хийх өдрийн лимит хэд байдаг вэ?

Картаар хийх өдрийн лимит нь карт бүрээрээ өөр өөр байдаг. 

Картын төрөл

Өдөрт зарлагадах бэлэн мөнгөний дээд хязгаар

Худалдан авалтын гүйлгээний дээд хязгаар

FIFA World Cup Qatar 2022 Виза карт10,000,000 төг
10,000,000 төг

₮ болон ЮнионПэй хослосон карт

5,000,000 төг

5,000,000 төг

Виза карт

5,000,000 төг

5,000,000 төг

Платинум карт (Виза, ЮнионПэй)

20,000,000 төг

20,000,000 төг

Тэмүүлэл карт

250,000 төг

1,000,000 төг

Кредит карт

Кредит картын лимитийн 30%

Кредит картын лимитээр

Бусад нийтлэг асуултуудыг харах