Уур Амьсгалын Ногоон сан гэж юу вэ? |
Уур Амьсгалын Ногоон Сан нь НҮБ-ийн Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенцийн хүрээнд байгуулагдсан шинэ төрлийн санхүүжилтийн механизм юм. Уг санхүүжилтийн механизм нь хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг хөгжингүй орнуудаас хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулж санхүүжүүлэх зорилготой. Уур Амьсгалын Ногоон Сан (GCF) нь тус сангаас магадлан итгэмжлэгдсэн хэрэгжүүлэгч байгууллагаар дамжуулан Монгол Улсын төр, олон нийт, хувийн хэвшлээс хэрэгжүүлэх байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлнэ. Одоогийн байдлаар тус санд нийт 10 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрсөн байна. |
ХасБанк GCF-тэй ямар холбоотой вэ? |
ХасБанк нь 2016 оны 10-р сард Үндэсний Хэрэгжүүлэгч байгууллагаар шалгарч, Монгол Улсаас төдийгүй хөгжиж буй орнуудаас магадлан итгэмжлэгдсэн анхны хувийн хэвшлийн байгууллага, тэр дундаа анхны арилжааны банк болсон юм. ХасБанк Уур Амьсгалын Ногоон Сангаар дамжуулж дараах санхүүжилтийг хийх боломжтой: - Хөнгөлөлттэй зээл Төслийн амьдрах чадамж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх үүднээс ХасБанканд бэлэн болон шаардлагатай дэмжлэг, төслийн бэлтгэл байгууламж тэтгэмж байдлаар авах боломжтой. Санхүүжилтийн нөхцөлийг “Case by Case” буюу төсөл тус бүрээр Санхүүжилт хүссэн санал дээр үндэслэж, Уур Амьсгалын Ногоон Сангийн Хөрөнгө оруулалтын шалгуурт тулгуурлаж шийдвэрлэнэ. Магадлан итгэмжлэгдсэн байгууллага болсноор ХасБанк нь Уур Амьсгалын Ногоон Сангийн санхүүжилтээр төсөл боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, дүгнэх, хяналт хийх, тайлагнах боломжтой юм. |
Төслийн жагсаалт |
ХасБанк 12 сард болсон Уур Амьсгалын Ногоон Cангийн 15 дахь хуралдаанаар анхны төслийн санхүүжилтийн саналаа танилцуулж амжилттай батлуулсан. ХасБанк төслийн дэлгэрэнгүй жагсаалтынхаа хүрээнд дотоод хүчин чадлаа нэмэгдүүлэх, техникийн туслалцаа хайж байна. |
Холбогдох бичиг баримт |
|