Гадаад гуйвуулга
Бид харилцагчиддаа дэлхийн аль ч улс руу төлбөр шилжүүлэх үйлчилгээг гэрээсээ, албан тасалгаанаасаа, гар утаснаасаа, эсхүл ХасБанкны Улаанбаатар хот болон 21 аймагт байрлах бүх салбар нэгжүүдээрээ дамжуулан хэдхэн хормын дотор авах боломжийг олгож байна.
Бид дэлхийн аль ч улс руу таны өгсөн төлбөрийн даалгаврыг гадаадын өндөр зэрэглэлийн банкуудаараа дамжуулан ажлын 1-2 өдрийн дотор гүйцэтгэнэ. Корреспондент банкуудын жагсаалтыг энд дарж үзнэ үү.
Онцлог, давуу талууд:
- Төлбөр тооцоог хамгийн өргөн сүлжээ бүхий S.W.I.F.T сүлжээгээр дамжуулан түргэн шуурхай, найдвартай хийнэ;
- Хамгийн түгээмэл хэрэглэгддэг 10 төрлийн гадаад валютаар төлбөр гүйцэтгэнэ. Үүнд: USD, EUR, CNY, JPY, KRW, AUD, GBP, CAD, HKD, SGD;
- ХасБанкны Улаанбаатар хот болон 21 аймагт байрлах 100 гаруй салбар, нэгжээс үйлчилгээ авах, гуйвуулга хийх;
- Интернэт, мобайл банкны үйлчилгээг ашиглан гэрээсээ, албан тасалгаанаасаа, хүссэн газраасаа гүйлгээ хийх;
- Гуйвуулга шилжүүгийн талаар лавлагаа, мэдээлэл авах;
- Шимтгэл хураамж өрсөлдөхүйц.
Гадаадаас төлбөр хүлээн авах:
Төлбөр шилжүүлэх гэж байгаа түншдээ “Гуйвуулга хүлээн авах маягт”-г бөглөж и-мэйл болон факсаар хүргүүлэхэд л хангалттай.
Төлбөр шилжүүлэгч мэдээллийг хүлээн авмагц гадаад дахь төлбөр шилжүүлэх банкинд дамжуулсанаар таны төлбөр саадгүйгээр харилцах дансанд тань орох болно. Доорхи жагсаалтаас төлбөр хүлээн авах валютаа сонгон “Төлбөр хүлээн авах маягт”-ыг татаж авна уу.
Гадаад руу мөнгө гуйвуулах:
Та төлбөр хүлээн авагчийн дэлгэрэнгүй мэдээллийг авсан байх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдээ ашиглан “Гадаад гуйвуулгын маягт”-ыг ХасБанкны аль ч салбар, тооцооны төвд ирж бөглөн Банкны ажилтанд өгөх эсхүл мобайл болон интернет банкны үйлчилгээний гадаад мөнгөн гуйвуулгын харгалзах талбаруудад дэлгэрэнгүй бөглөн оруулна.
Анхаарах зүйлс:
- Төлбөрийн даалгаварт төлбөр хүлээн авагчийн банкны мэдээлэл, дансны дугаар, дэлгэрэнгүй хаяг, утасны дугаар болон гүйлгээний утга зэргийг үнэн зөв, гаргацтай бөглөх. Алдаатай, буруу эсхүл дутуу бөглөсний улмаас гуйвуулга саатах эсхүл буцаагдах магадлалтайг анхаарна уу.
- БНХАУ руу Юань гуйвуулах бол хүлээн авагчийн нэр, банкны мэдээллийг ХАНЗ бичлэгээр авчрах. Зөвхөн Эрээн хотын салбар эсхүл Хятадын Хөдөө Аж Ахуйн Банкны картын данс руу мөнгө шилжүүлэх тохиолдолд дээр дурьдсан мэдээллүүдийг ханзаар авчрах шаардлагагүй.
- Европ болон Карибын улсууд руу Евро шилжүүлэх тохиолдолд IBAN дугаарыг бичих шаардлагатай;
- Хэрэв бараа бүтээгдэхүүн бол бараа бүтээгдэхүүний нэхэмжлэлийн хуулбар.
XacБанкны SWIFT код:CAXBMNUB
Хураамж:
Ам.долларын шилжүүлгийн хураамж
|
---|
Шилжүүлгийн хэмжээ
| Үйлчилгээний хураамж /USD/
|
---|
5,000.00 хүртэл
| 8.5 |
5,000.01 - 50,000.00 | 12.5 |
50,000.01-ээс дээш
| 15 |
Еврогийн шилжүүлгийн хураамж
|
---|
Шилжүүлгийн хэмжээ
| Үйлчилгээний хураамж /EUR/
|
---|
5,000.00 хүртэл
| 5 |
5,000.01-ээс дээш
| 10 |
Канад долларын шилжүүлгийн хураамж
|
---|
Шилжүүлгийн хэмжээ
| Үйлчилгээний хураамж /CAD/
|
---|
50,000.00 хүртэл
| 10 |
50,000.01-с дээш
| 13.5 |
Иенийн шилжүүлгийн хураамж
|
---|
Шилжүүлгийн хэмжээ
| Үйлчилгээний хураамж /JPY/
|
---|
Дүн харгалзахгүй
| 670 |
Австрали долларын шилжүүлгийн хураамж
|
---|
Шилжүүлгийн хэмжээ
| Үйлчилгээний хураамж /AUD/
|
---|
50,000.00 хүртэл
| 10 |
50,000.01-с дээш
| 13.5 |
Юаны шилжүүлгийн хураамж
|
---|
Шилжүүлгийн хэмжээ
| Үйлчилгээний хураамж /CNY/
|
---|
50,000.00 хүртэл
| 20 |
50,000.01- 100,000.00
| 25 |
100,000.01-ээс дээш
| 50 |
Воны шилжүүлгийн хураамж
|
---|
Шилжүүлгийн хэмжээ
| Үйлчилгээний хураамж /KRW/
|
---|
1,000,000.00 хүртэл
| 7,500 |
1,000,000.01-с дээш
| 12,000
|
Хонгконг долларын шилжүүлгийн хураамж
|
---|
Шилжүүлгийн хэмжээ
| Үйлчилгээний хураамж /HKD/
|
---|
Дүн харгалзахгүй
| 85 |
Сингапур долларын шилжүүлгийн хураамж
|
---|
Шилжүүлгийн хэмжээ
| Үйлчилгээний хураамж /SGD/
|
---|
Дүн харгалзахгүй
| 10 |
Фунт стерлинг ШИЛЖҮҮЛГИЙН ХУРААМЖ |
---|
Шилжүүлгийн хэмжээ
| Үйлчилгээний хураамж /GBP/
|
---|
Дүн харгалзахгүй
| 5 |