Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Бидний тухай

ХасБанк 2001 онд байгууллагдсан цагаасаа Монгол Улсын банк санхүүгийн системд тогтвортой өсөлтийг бий болгож, үйл ажиллагаагаа өргөтгөж ирсэн бөгөөд өдгөө банкны системд нөлөө бүхий 5 банкны нэг болоод байна.

Банкны хэтийн зорилт болон үнэт зүйлс

Бидний хэтийн зорилт


Бид Монголдоо дэлхийн түвшний санхүүгийн үйлчилгээтэй байгууллага болно.

Бидний үнэт зүйлс

  • Хүртээмжтэй
  • Санаачилгатай
  • Нийгмийн хариуцлагатай
  • Харилцагч төвтэй
  • Эрч хүчтэй
  • Мэргэжлийн

бидний түүх

Компанийн засаглал, Нийгмийн хариуцлагын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээрээ салбартаа жишиг тогтоож буй ХасБанк нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэсэн, санхүүгийн зах зээлд манлайлах үйлчилгээтэй тэргүүлэгч банк байх эрхэм зорилгыг өмнөө тавин Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 71 салбар нэгж, бизнес үйлчилгээний төвүүд, тэдгээрт ажиллаж буй 1,152 мэргэшсэн ажилтан, 8,000 гаруй мерчант, 360 гаруй АТМ-аар дамжуулан 1 сая харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, нэр төртэйгээр хурдан шуурхай хүргэж байна.

71
Салбар нэгж
1152
Мэргэшсэн ажилтан
8000
Мерчант
1000000
Харилцагчид

Бидний амжилт

Харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэж, олон улсын банк, санхүүгийн тэргүүн туршлага, орчин үеийн технологийн дэвшлийг хамгийн түрүүнд нэвтрүүлэгч байхыг зорин ажиллаж, тогтвортой болон ил тод үйл ажиллагааг чухалчилан, өсөлт хөгжилд тэмүүлсэн харилцагчдынхаа эрэлт, хэрэгцээнд тохирсон санхүүгийн үйчилгээг саадгүй хүргэж ирсэн нь ХасБанкыг Монгол улсдаа төдийгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн байгууллага болохыг нотолж, 2013 онд Global Banking and Finance Review awards-аас Монгол улсын “Шилдэг Иргэдийн Банк”, 2013, 2016, 2017, 2019 онуудад The Banker сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг Банк”, 2014, 2016, 2017, 2018 онуудад Global Finance сэтгүүлээс “Монгол улсын Шилдэг Банк”, Capital Finance International сэтгүүлээс “Ази тивийн шилдэг засаглалтай компани”, Global Banking and Finance Review awards-аас “ЖДБ-ийг дэмжигч Шилдэг банк” мөн Asia Money сэтгүүлээс "ЖДБ эрхлэгчдэд ээлтэй банк" шагналуудыг тус тус хүртсэн.



Монгол улсын “Шилдэг Банк”

2018


МОНГОЛ УЛСЫН “ШИЛДЭГ БАНК”

2017


МОНГОЛ УЛСЫН “ШИЛДЭГ БАНК”

2017


"ЖДБ эрхлэгчдэд ээлтэй банк"

2017


МОНГОЛ УЛСЫН “ШИЛДЭГ БАНК”

2016


МОНГОЛ УЛСЫН “ШИЛДЭГ БАНК”

2016


МОНГОЛ УЛСЫН “ШИЛДЭГ БАНК”

2014


"ЖДБ-ИЙГ ДЭМЖИГЧ ШИЛДЭГ БАНК"

2014


АЗИ ТИВИЙН "ШИЛДЭГ ЗАСАГЛАЛТАЙ КОМПАНИ"

2014


МОНГОЛ УЛСЫН “ШИЛДЭГ БАНК”

2013


МОНГОЛ УЛСЫН “ШИЛДЭГ иргэдийн БАНК”

2013

7-18 насныханд зориулсан онцгой загвар, олон боломжтой

Тэмүүлэл карт