Бизнесийн үндсэн хөрөнгөө нэмэгдүүлэхэд зориулсан зээл бөгөөд эргэлтийн хөрөнгийн зээлээс хугацаа урттай.
ЗОРИУЛАЛТ
- Зээлийн зориулалтаар, барилга байгууламж, газар худалдан авах, барих;
- Машин, тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулахтай холбоотой зардал санхүүжүүлэх.
Давуу тал
- Зээлийн хугацаа урт буюу 60 сар хүртэл;
- Зээлийн үндсэн төлбөрөөс бизнесийн онцлогт тохируулан 24 сар хүртэл чөлөөлөх боломжтой;
- Хамтын ажиллагааны хүрээнд зээлийн хүү буурах;
- Интернет банкны үйлчилгээг үнэ төлбөргүй авах;
- Сар бүрийн орлоготой уялдуулан эргэн төлөлтийн хэмжээг тогтоох;
- Бизнесийн хэрэгцээ шаардлагаас хамааран хугацаанаас өмнө зээлээ хаахад ямар нэгэн шимтгэлгүй;
- Барьцаа хөрөнгийн уян хатан нөхцөлтэй.
Нөхцөл
Нөхцөл | Төгрөг | Ам.доллар |
---|---|---|
Зээлийн хэмжээ | Таны бизнесийн хэрэгцээ шаардлагад үндэслэнэ. | |
Зээлийн зарласан хүү /сараар/ | 1.5 - 1.8% | 1.1 - 1.5% |
/жилийн 18.0% -21.6%/ | /жилийн 13.2% - 18.0%/ | |
Зээлийн хугацаа | 60 сар хүртэл | |
Үйлчилгээний шимтгэл | 1.00% | 0.5% |
Зээлийн өргөдлийн хураамж | 0 төгрөг |
ТАВИГДАХ ШАЛГУУР
- Сүүлийн 6 сарын хугацаанд тухайн бизнесийн үйл ажиллагаагаа явуулсан байх;
- Тухайн бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан, зөвшөөрөл нь зээл төлөгдөж дуусах хүртэл хүчин төгөлдөр байх эсхүл тодорхой хугацаагаар олгогддог тусгай зөвшөөрлийн хувьд цаашид сунгагдах боломжтой байх;
- Бусад банк, санхүүгийн байгууллага болон иргэн, хуулийн этгээдэд муу зээлийн түүхгүй байх;
- Бизнесийн орлого зарлагаа тогтмол хөтөлдөг ба бүртгэл /хуулийн этгээдийн хувьд нягтлан бодох бүртгэл/ хөтлөлт нь тухайн бизнесийн үйл ажиллагааны тухай бодит мэдээллийг илэрхийлэх боломжтой байх;
- Зээлдэгч банкнаас шаардсан материалыг үнэн зөв, бүрэн гаргадаг байх;
- Зээл хүсэгч бизнес хийх явцдаа хуулийн этгээд байгуулан үйл ажиллагаа явуулж байсан бол уг хуулийн этгээд нь дампуурсан эсхүл муу зээлийн түүхгүй байх;
БҮРДҮҮЛЭХ материал
- Зээлийн өргөдөл /ХасБанкны маягтын дагуу/;Бизнесийн танилцуулга;
- Хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, үүсгэн байгуулсан гэрээ;
- Санхүүгийн тайлан (сүүлийн 1-3 жил);
- Бизнесийн үйл ажиллагааны зөвшөөрөл, лиценз, патент;
- Бусад банк санхүүгийн байгууллагаас авч байсан сүүлийн зээлийн түүх;
- Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэл;
- Барьцаа хөрөнгөтэй холбоотой бичиг баримтууд;
- Бизнесийн онцлогоос шалтгаалан шаардагдах бусад бичиг баримтууд.
Санал болгох
Интернэт банкны үйлчилгээ нь таны болон танай байгууллагын үнэт цагийг хэмнэх, орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн ү...
Интернэт банкны үйлчилгээ нь таны болон танай байгууллагын үнэт цагийг хэмнэх, орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн ү...