Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Үнэ Цэнэт Банкны Үйлчилгээ Үзүүлэх Дэлхийн Эвсэл (GABV)


GABV нь Ази, Африк, Австрали, Латин Америк, Хойд Америк болон Европын орнуудын дэлхийн тэргүүлэгч тогтвортой банкуудыг нэгтгэсэн өөрийн Дүрэм бүхий эвсэл юм.

Эвслийн гишүүнээр шинээр үүсэж буй зах зээлүүдийн бичил санхүүгийн банк, зээлийн холбоо, орон нутгийн банк болон нийгэм, байгаль орчин, соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, үйлдвэрлэлүүд элсээд байна.

Эвслийн гишүүн банкууд нь Тогтвортой Санхүүжилтийн Зарчмуудад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд олон улсын асуудлуудад зохистой шийдлүүдийг дэлхийн хэмжээнд олох талаар хамтран үүрэг амлалт авч, өнөөгийн санхүүгийн тогтолцоог орлох шинэ, эерэг, тогтвортой хувилбарыг төлөвшүүлж байгаа аж. Эдийн засгийн хувьд бид харилцан хамааралтай, өнөөгийн болон хойч үеийн өмнө хариуцлага хүлээх болно гэдгийг ухамсарлан эдгээр компани, байгууллагууд нь эх дэлхий дахь хүн бүхний амьдралын чанарыг сайжруулах шаардлагатай гэдэгт итгэл төгс байна.

Эвслийн гишүүнээр элсэхийн тулд банк нь тодорхой шалгууруудыг хангах бөгөөд эхний ээлжинд Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашиг хэмээн тодорхойлсон гурван тулгуур зарчмаар дамжуулан нийгмийн баримжаатай банкны үйл ажиллагаа явуулдаг байх шаардлагатай аж.

GABV нь Нидерландын Хөгжлийн банк зэрэг гол түншүүдтэйгээ хамтран ажиллах замаар зорилтуудаа тодорхой хөтөлбөрүүдээр дамжуулан хэрэгжүүлдэг юм.


Гэнэтийн мөнгөний хэрэгцээг амархан шийднэ.

Амар зээл