Хайх зүйлээ бичнэ үү

XacИнфо үйлчилгээ

Мессежээр мэдээлэл авах

50 төг


И-мэйлээр мэдээлэл авах

0 төг


бүртгэлийн хураамж

0 төг


?

Түгээмэл асуулт

Та түгээмэл асуултуудын хариултыг эндээс харна уу.

XacИнфо үйлчилгээ

XacИнфо үйлчилгээ нь харилцагч таны бүх төрлийн дансны орлого зарлагын мэдээлэл болон зээлийн эргэн төлөлтийн тухай мэдээллийг цаг тухайд нь таны и-мэйл хаяг болон гар утсанд мессежээр хүргэх үйлчилгээ юм.

ХacИНФО үйлчилгээний ач холбогдол:

  • Дансныхаа хөдөлгөөнийг тогтмол хянана;
  • Төлбөрийн картаа алдсанаас гарах аливаа эрсдэлээс хамгаална;
  • Цахим сувгаар төлбөр тооцоо хийхэд илүү гүйлгээ хийгдэж магадгүй гэж санаа зовох шаардлагагүй;
  • Зээл төлөх өдөр, төлөх зээлийн дүнгээ тодорхой мэддэг болсноор мөнгөн урсгалаа зөв зохицуулна.

Үйлчилгээний онцлог:

  • Дотоодын бүх төрлийн карт, харилцах, хадгаламжийн дансанд хийгдсэн гүйлгээний мэдээллийг хүргэнэ;
  • Хэдэн ч харилцах, хадгаламж, карт болон зээлийн данс холбуулах боломжтой;
  • Хүүхдийнхээ “Ирээдүйн саятан” хадгаламжийн дансанд хийгдсэн гүйлгээний мэдээллийг авах боломжтой;
  • Мэдэгдэл авах гүйлгээний төрөл болон дүнгийн доод хэмжээг өөрийн хүсэлтээр тогтоох боломжтой;
  • Гүйлгээний мэдэгдэлтэй хамт дансны үлдэгдлийн тухай мэдээлэл авч байх сонголттой;
  • Зээлийн эргэн төлөлтийн мэдэгдэлтэй хамт төлөх төлбөрийн дүнгийн тухай мэдээлэл авч байх сонголттой;
  • Мэдэгдлийг SMS-ээр болон И-мэйлээр хүлээн авах сонголттой.

Үйлчилгээний нөхцөл:

Үйлчилгээнд бүртгүүлэхэд үнэгүй. Харилцагчид мэдээлэл хүргэх бүрд шимтгэлийг шимтгэлийн данснаас суутгах ба харилцагч шимтгэл суутгах дансаа сонгоно.

Шимтгэлийн дүн нь харилцагчийн мэдээлэл хүлээн авах сувгаас хамааран ялгаатай.

  • Зөвхөн гар утсанд мессежээр мэдээлэл хүлээн авахад 50 төгрөг;
  • Зөвхөн имэйл хаягаараа гүйлгээний мэдээлэл хүлээн авахад ҮНЭГҮЙ;
  • Мессеж болон имэйлээр гүйлгээний мэдээллийг хүлээн авахад 50 төгрөгийн шимтгэлтэй.

Үйлчилгээнд бүртгүүлэх

  • Та өөрт ойр байрлах ХасБанкны салбар, тооцооны төвд иргэний үнэмлэхээ авч очин бүртгүүлэх боломжтой;
  • ХасБанкны лавлах утас 1800-1888 тусгай дугаарт холбогдсоноор мөн бүртгүүлэх боломжтой.

7-18 насныханд зориулсан онцгой загвар, олон боломжтой

Тэмүүлэл карт

ХасИнфо

ХасИнфо үйлчилгээнд хэрхэн бүртгүүлэх вэ?

Та:

  1. Өөрт ойр байрлах ХасБанкны салбар, тооцооны төвд иргэний үнэмлэхээтэйгээ,
  2. ХасБанкны лавлах утас 1800-1888 тусгай дугаарт холбогдсоноор мөн бүртгүүлэх боломжтой,
  3. Интернэт банкаараа нэвтрэн орж бүртгүүлэх боломжтой.

ХасИнфо үйлчилгээ хураамжтай юу?

  • Зөвхөн гар утсанд мессежээр мэдээлэл хүлээн авахад 50 төгрөг;
  • Зөвхөн имэйл хаягаараа гүйлгээний мэдээлэл хүлээн авахад 0 төгрөг;
  • Мессеж болон имэйлээр гүйлгээний мэдээллийг хүлээн авахад 50 төгрөгийн шимтгэлтэй.

Гадаад валютын дансыг ХасИнфо үйлчилгээнд холбох боломжтой юу?

MNT, USD болон Юань-ы дансуудыг холбох боломжтой. USD болон Юань дансны хувьд мэдэгдэл хүргэх доод дүн нь 1 USD болон 1Юань байгаа болно.

Бусад нийтлэг асуултуудыг харах