Хайх зүйлээ бичнэ үү

“Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил” төслийн зээлийн батлан даалтын хөтөлбөр /IFAD/


Зээлийн тооцоолуур

Зээлийг хүүгийн хамт сар бүр цалингаас суутгана.

“Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил” төслийн зээлийн батлан даалтын хөтөлбөр /IFAD/

ХасБанк нь 2014 оны 6-р сарын 3-ны өдөр Монгол Улсын Сангийн яамны удирдлага дор ажиллах “Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил” төслийн Зээлийн батлан даалтын нэгжтэй барьцаа хөрөнгийн дутагдалтай бизнес эрхлэгч нарт зээлийн батлан даалт гаргах хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах гэрээг байгуулж хамтран ажиллаж байна.

Батлан даалтын хөтөлбөрийн зорилго:

  • Хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртгийг дэмжих;
  • Ажлын байр нэмэгдүүлэх;
  • ЗГ-ын хэрэгжүүлж буй Жижиг Дунд Үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгын хүрээнд ЖДҮ эрхлэгчид, мал аж ахуйн түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид, малчид, фермерүүдийн жижиг дунд үйлдвэрийн төслийг дэмжих.

Батлан даалтын төслийн нөхцөл:

Нөхцөл
Тайлбар
Батлан даалтанд хамруулах зээлийн дээд хэмжээ
1. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд 300,000 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн зээл;
2. Малчид, нийлүүлэгчдийн хоршоонд 100,000 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн зээл.
Батлан даалтын хувь
1. ЖДҮ-д зориулан олгох зээлийн 50%;
2. Хоршоонд зориулан олгох зээлийн 60%-ийг батлан даалтын нэгж хариуцна.
Батлан даалтын хугацаа
Батлан даалтын хугацаа нь 5 хүртэл жил байх ба Зээлдэгч болон Банкны хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаатай уялдсан байх шаардлагатай.
Батлан даалтын шимтгэл
Зээлдэгч нь Банкны шимтгэл, хураамжаас гадна Батлан даалт гаргасан зээлийн нийт дүнгийн жилийн 1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг өнөөгийн үнэ цэнээр тооцож нэг удаад Батлан даалтын нэгжид үл буцаах нөхцөлтэйгээр урьдчилан төлнө.
Батлан даалтанд хамрагдах зээл
1. Жайкагийн 2 үе шаттай зээл;
2. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан;
3. АХБ-ны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”;
4. Засгийн газрын санхүүжилттэй бусад эх үүсвэр;
5. Арилжааны зээл болон бусад.