Банкнаас таны хувийн хэрэглээнд зориулан олгосон зээлийн эрх бүхий төлбөрийн карт юм.
Кредит картын зээлийн эрхийг банк тогтооно.
Кредит карт нь 2 янзын хүүтэй байдаг.
- Бэлэн бус зарлагын хүү - энэ нь худалдаа үйлчилгээний байгууллагаас худалдан авалт хийхэд тооцогддог хүү. ХасБанкны кредит картууд нь бэлэн бус зарлагын хүүнээс чөлөөлөх нөхцөлтэй байдаг.
- Бэлэн зарлагын хүү - энэ нь кредит картаараа АТМ болон банкны салбараас авахад тооцогдох хүү юм.
Кредит картаасаа бэлэн мөнгө авах хэмжээ нь нийт батлагдсан зээлийн хэмжээний 30% хүртэл байдаг.
ХасБанкны кредит карт нь олон улсын виза карт бөгөөд VISA гэсэн тэмдэг бүхий байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой.
Мөн VISA гэсэн тэмдэг бүхий бүх л вэбсайтаар гүйлгээ хийх бүрэн боломжтой.
Анхаарах зүйлс:
- Интернэт үйлчилгээний байгууллагын гэрээ, нөхцөлтэй сайтар танилцах, танилцаагүйн үүднээс сар бүр тогтмол төлбөр гарч таны данснаас шууд суутгагдах зэрэг асуудлууд гарч болзошгүй
- Интернэт худалдааны цахим хуудаснаас худалдан авалт хийхдээ аль болох https://-ээр эхэлсэн буюу хамгаалалт сайтай цахим хуудсаар үйлчлүүлэх
- Гадаад улсад уншуулсан эсхүл гадаад вэбсайтаас худалдан авалт хийсэн тохиолдолд таны дансанд тухайн дүнгээр битүүмж үүсэж 2-30 хоногийн дараа хасалт хийгддэг.
Сар бүрийн 2-ны өдөр банканд бүртгэлтэй утсанд нь өмнөх сарын нэхэмжлэхийн дүн болон хэдний дотор төлөх ёстой мэдэгдэх мессеж харилцагчид очно.
Нэхэмжлэхийн дэлгэрэнгүй хуулгаа интернэт банкаараа нэвтрэн орж харна.
Та төлбөрийн нэхэмжлэхэд тусгасан сарын төлбөрийг тогтоосон хугацаанаас өмнө заавал төлөх үүрэгтэй. Сарын төлбөр гэдэг нь нийт төлбөрийн 10%-г хэлнэ.
Төлбөр төлөх сувгууд нь:
- Интернэт банк;
- Банкны салбараар;
- Орлогын АТМ ашиглан;
- Банк хоорондын шилжүүлгээр;