Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Хүний нөөц

Ажилтан сонгон шалгаруулахад баримталдаг зарчим:

  • Шударга, нээлттэй, ил тод байх;
  • Мэдлэг, туршлагатай, мэргэшлийн хувьд өндөр ур чадвартай, банкинд мэдэгдхүйц хувь нэмэр оруулж чадах боловсон хүчнийг сонгоход бүхий л арга хэмжээг чиглүүлнэ;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь Банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй, банкинд хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн  нөхцөл нь харшилахгүй тохиолдолд тодорхой албан тушаалд сонгон шалгаруулж, тэдгээрийн хөдөлмөр эрхлэхийг дэмжинэ;
  • Банкны ажиллагсдыг тэдэнд албан тушаал дэвших, сурч хөгжих, ажлын нөхцөлөө сайжруулах боломж олгох зорилгоор Банкинд шинээр бий болсон болон сул байгаа орон тоонд  нээлттэй өрсөлдүүлэх бодлого баримтална.
Нэр
СҮЛЖЭЭНИЙ АДМИНИСТРАТОР
Үндсэн чиг үүрэг
  • Банкны сүлжээний тогтвортой найдвартай ажиллагааг хянах, хангах, өдөр тутмын засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх;
  • Банкны сүлжээний аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдалтай холбоотой дүн шинжилгээ хийх
Шаардлага
  • ТCP/IP сүлжээний талаар өндөр мэдлэгтэй
  • Сүлжээний төхөөрөмжүүд дээр ажиллаж байсан туршлагатай
  • Linux үйлдлийн системийн талаар зохих түвшиний мэдлэгтэй
  • VPN сүлжээ зохион байгуулах чадвартай
  • Сүлжээний аюулгүй байдлын талаар зохих түвшиний мэдлэгтэй
  • Англи хэлнийдундаас дээш түвшиний мэдлэгтэй
  • Cisco сертификаттай бол сайн
Холбоо барих
Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2019.11.10
Огноо
2019.10.10
Нэр
САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, САНХҮҮГИЙН ТАЙЛАН ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
Үндсэн чиг үүрэг
  • Банкны санхүүгийн бүртгэл, татварын эрсдлийг бууруулахын тулд шаардлагатай дансдын хяналтыг тухай бүр хийх;
  • Хариуцсан хяналтын дансдын хүрээнд тайлан, тодруулгыг бэлтгэх, удирдлагыг мэдээллээр хангах;
  • Банк, түүний нэгдлийн санхүүгийн тайлан, татварын тайлан бэлтгэх, зохицуулагч дээд байгууллагын тайланг бэлтгэх;
  • Эрх бүхий дээд байгууллагын санхүүгийн болон татварын шалгалтанд холбогдох мэдээ, тайлангуудыг бэлтгэн өгөх;
  • Татвар, нийгмийн даатгалын багц хуулиуд болон холбогдох бусад хууль, дээд байгууллагаас гаргасан банкны системд мөрдөж буй журам, заавар, банкны дотоод журам зааврыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх

Шаардлага
  • Банк санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Санхүүгийн бүртгэл хөтлөлт, хяналт, санхүүгийн тайлагнал, татварын тайлан, зохицуулалтаар мэргэшсэн;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгэтэй;
  • МНБ болон Татварын мэргэшсэн зөвлөхийн эрхтэй, эсхүл ойрын хугацаанд шалгалт өгөхөөр төлөвлөж байгаа.
Холбоо барих
Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2019.10.25
Огноо
2019.10.10
НэрБАНКНЫ ДОТООДЫН ДАНСНЫ НЯГТЛАН БОДОГЧ
Үндсэн чиг үүрэг
  • Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн гүйлгээг санхүүгийн болон татварын эрсдэлгүйгээр хөтлөх;
  • Хариуцсан үйл ажиллагааны хүрээнд тайлан, тодруулгыг бэлтгэх;
  • Санхүүгийн гүйлгээний холбогдох баримтын иж бүрдэл, эмх цэгц, архивлалтыг журам зааварт заасны дагуу гүйцэтгэх;
  • Татвар, нийгмийн даатгалын багц хуулиуд болон холбогдох бусад хууль, дээд байгууллагаас гаргасан банкны системд мөрдөж буй журам, заавар, банкны дотоод журам зааврыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх.
Шаардлага
  • Банк, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Санхүүгийн бүртгэл хөтлөлт, хяналт, санхүүгийн тайлагнал, татварын тайлан зохицуулалтаар мэргэшсэн;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгэтэй.
Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2019.10.25
Огноо2019.10.10
НэрХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН (ДАРХАН САЛБАР)
Үндсэн чиг үүрэгХарилцагчийн санхүүгийн хэрэгцээг тодорхойлж, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг Хасбанкнаас баталсан холбогдох бодлого, журам, заавар, харилцагчийн үйлчилгээний нэгдсэн стандартын дагуу сурталчлах, борлуулах.
Шаардлага
  • Нягтлан бодох бүртгэл, банк,санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй;
  • Банк санхүүгийн салбарт 1 жилээс доошгүй хугацаанд теллер, харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр ажилласан байх,
  • Харилцагчдад банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчийн үйлчилгээний стандартад нийцүүлэн хүргэх чадварыг бүрэн эзэмшсэн байх;
  • Англи хэлний мэдлэгтэй байх;
Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2019.10.15
Огноо2019.10.15
НэрХУВИЙН БАНКИР
Үндсэн чиг үүрэг
  • Салбар, тооцооны төвийн одоогийн болон шинээр татах зорилтот иргэн, аж ахуй нэгж байгууллагыг хариуцаж, харилцагчийн үндсэн банк болохын төлөө ажиллах
  • Банкны цогц үйлчилгээг холбогдох хууль дүрэм, бодлого журам, заавар, стандарт, нөхцөлийн дагуу харилцагчид үзүүлэх
Шаардлага
  • Эдийн засаг, банк санхүү, бизнесийн удирдлага, менежментийн удирдлага чиглэлээр бакалавр зэрэгтэй;
  • Банк санхүү, бизнесийн салбарт 3-аас дээш жил ажилласан, гүйлгээ төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа, харилцаа борлуулалтын чиглэлээр ажилласан туршлагатай;
  • Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар өндөр мэдлэгтэй;
  • Дүн шинжилгээ хийх болон зохион байгуулах чадвартай;
  • Судалгаа шинжилгээ хийх, бизнес төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай;
  • Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй;
Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2019.10.15
Огноо2019.10.15
Нэр
PERSONAL ASSISTANT& INTERPRETER
Үндсэн чиг үүрэг
OVERALL SUMMARY
We’re searching for a personal assistant and professional interpreter /English/ to provide administrative support and interpretation services to our Chief Risk Officer, who is an International credit risk professional with over 22 years of work experience in the areas of credit risk management, credit and portfolio analysis, collateral management, as well as operational, liquidity and market risk. 

He is responsible for managing Credit, Market, Liquidity and Operational Risk and Compliance. He joined XacBank from Lynx Asia Partners, Singapore, where he served as Risk Advisor. 

You will be responsible for professionally interacting with the management within and outside of the company, comfortably communicating with customers and visitors, and flawlessly handling confidential and critical information. In this role, it will be crucial for you to anticipate the needs of the executive team and work flexibly to accommodate tight and dynamic schedules. 

The ideal candidate demonstrates experience in supporting senior-level executives. He/she should be well organized and be comfortable scheduling meetings and responding to emails on an executive’s behalf. Lastly, he/she should be able to draft documents and help the executive with any necessary meeting preparations.

RESPONSIBILITIES
  • Translation (ideally simultaneous);
  • Schedule and meeting management;
  • Communication via e-mail and phone for and on-behalf of;
  • Managing external and internal communication;
  • Delegation of operational activities (in case of absence);
  • Preparation of business travel;
  • Taking action points and writing minutes;
  • Typing documents
  • Ensuring team’s status updates and follow-ups; and
  • Sourcing and ordering stationery and office equipment.

Шаардлага

REQUIREMENTS

  • High resilience against stress and workload pressure. 
  • English;
  • 2-3 years of interpreter experience
  • Timely and accurate translation of documents;
  • Real-time communication of meetings/ conversations; 
  • Efficient and effective;
  • Discrete and confidential;
  • Flexible and reliable;
  • Strong communication and coordination skills.
Холбоо барих
Deadline: 10th October, 2019
Contact: 1800-1888 /805/, otgonchimeg.b@xacbank.mn
Огноо
2019.09.23
НэрХөгжлийн алтан сан ТББ-ын Гүйцэтгэх захирал
Үндсэн чиг үүрэгБайгаль орчин, хүүхэд залуучуудын хөгжил ба боловсролын чиглэлээр төсөл, хөтөлбөр санаачилан удирдан хэрэгжүүлэх. Олон улсын байгууллагатай хамтран ажиллах, олон улсын төсөл хөтөлбөр удирдан хэрэгжүүлэх, тайлагнах. Төрийн бус байгууллагын зорилго чиглэлийн дагуу олон нийтийн болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллах. Хүүхэд залуучуудын нийгмийн болон санхүүгийн боловсролын чиглэлээр сургалт удирдан зохион байгуулах, сургууль багш болон бусад байгууллагатай хамтран ажиллах зэргээр нийгэмд үйлчилдэг гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын үйл ажиллагааг удирдах.
Шаардлага
  • Нийгэмд чиглэсэн, олон нийтийн ажил хийх сонирхолтой
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний чадвартай
  • Төсөл хөтөлбөр боловсруулах, тайлагнах болон албан бичиг хэрэг хөтлөх өндөр чадвартай,төслийн удирдлагын чиглэлээр мэдлэгтэй
  • Олон нийтийн үйл ажиллагаанд танилцуулга, илтгэл тавих чадвартай
  • Сургалт зохион байгуулах, багшлах чадвартай
Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2018.09.30
Огноо2018.09.09
НэрЭРСДЭЛИЙН БОДЛОГЫН МЭРГЭЖИЛТЭН
Үндсэн чиг үүрэгБанкны эрсдэлийн удирдлагын тогтолцоо, соёл, эрсдэлийн удирдлагын бичиг баримтын засаглалыг бий болгох
ШаардлагаБанк санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй:
Банк, санхүүгийн байгууллагад 3 буюу түүнээс жил ажилласан байх:

Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй:
Бичиг баримт боловсруулах, илтгэх ур чадвартай байх.

Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2019.09.27
Огноо2019.09.16
НэрБИЗНЕС АНАЛИСТ
Үндсэн чиг үүрэг
  • Бизнес нэгжтэй хамтран шинэ систем, сайжруулалтын хүсэлтийн бизнес шаардлагыг боловсруулах
  • Бизнес нэгжтэй хамтран захиалсан систем шаардлага хангаж буй эсэхийг шалгах
Шаардлага
  • Мэдээллийн технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Төслийн менежементийн ур чадвар эзэмшсэн, програм хангамж боловсруулах, нэвтрүүлэх ажил хийж байсан бол давуу тал болно
  • Идэвх санаачлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2019.10.18
Огноо2019.07.26

Уншуулах тусам урамтай

Candy төлбөрийн карт