Харилцагч мэдээллээ банканд гаргаж өгөхөөс татгалзсан буюу шинэчлээгүй тохиолдолд үүсэх үр дагавар
Харилцагч тантай бизнесийн харилцаа үүсгэн санхүүгийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн цагаас Банк нь харилцагчийн дараах мэдээллийг тогтмол хугацаанд шинэчлэх тухай хуулиар хүлээсэн үүрэгтэй байдаг. Харилцагч та мэдээллээ шинэчилснээр Банк нь таныг аливаа учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах боломжийг олгодог билээ.
- Иргэн бол иргэний үнэмлэх, эрхэлж буй ажил, ажил олгогч байгууллагын нэр, оршин суугаа хаяг, холбоо барих утас, и-мэйл хаяг;
- Хуулийн этгээд бол гэрчилгээ, дүрэм, бизнесийн үйл ажиллагааны чиглэл, хаяг, дансны мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтны биеийн байцаалт, гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигч, эцсийн өмлөгчийн мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүр;
- Шаардлагатай тохиолдолд банкнаас шаардсан бусад мэдээлэл.
Харилцагч та мэдээллээ шинэчлэх болон Банкнаас шаардсан бусад мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзсан тохиолдолд Банк нь үйлчилгээ үзүүлэхээс татгалзах үүрэгтэй.