Хайх зүйлээ бичнэ үү

₮ карт болон ЮнионПэй хосолсон энгийн карт

Өдөрт зарлагадах бэлэн мөнгөний дээд хязгаар

5,000,000 төг


гүйлгээний дээд хязгаар

5,000,000 төг


атм-ээс мөнгө авахад

0 төг

Карт захиалах


?

Түгээмэл асуулт

Та түгээмэл асуултуудын хариултыг эндээс харна уу.

₮ карт болон ЮнионПэй хосолсон энгийн карт

Та хосолсон брэнд картаар өдөр тутмын хувийн хэрэгцээнийхээ бүхий л төлбөр тооцоог гүйцэтгэж, банкны үйлчилгээг авах боломжтой.

Давуу тал:

  • Монгол Улс болон гадаад оронд төлбөр тооцоогоо саадгүй гүйцэтгэх;
  • Та төгрөгийн дансаа ашиглаж гадаадад төлбөр, тооцоо гүйцэтгэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд гүйлгээ хийсэн валютын төрлөөс хамааран банк бэлэн бус ханшаар хөрвүүлэн тооцно;
  • Мөн та хүсвэл картандаа төгрөг, юань, ам.доллар гэсэн 3 валютын данс холбох боломжтой;
  • Ямар валютаар гүйлгээ хийж байгаагаас хамаарч Таны картандаа холбуулсан ижил валютын данстай шууд харьцаж гүйлгээ хийх тул ханшийн зөрүүнээс алдагдал хүлээхгүй;
  • Картын дансандаа барьцаа (дансны доод үлдэгдэл) байршуулах шаардлагагүй;
  • ХасБанкны харилцах, хугацаагүй хадгаламжийн дансаа картандаа холбуулан ашиглах;
  • Дансны үлдэгдэлдээ хүү тооцуулах;
  • Зээлийн эрх нээлгэх;
  • Монгол улс болон гадаад улс дахь картаар үйлчлэгч байгууллагаар үйлчлүүлэх боломжтой.
  • "Өвөр Монголын Банк"-ны салбараас бэлэн юань авах боломжтой.
  • Картын хөнгөлөлт, урамшууллын талаар энд дарж харна уу.

Бэлэн юань авах боломжтой салбаруудыг эндээс харна уу.

Картын үйлчилгээний нөхцөл:

Нөхцөл
Хураамж, шимтгэл
Жилийн хураамж
10,000 төг
Дансанд заавал байлгах үлдэгдэл
0 төг
Өдөрт зарлагадах бэлэн мөнгөний дээд хязгаар
5,000,000 төг
Худалдан авалтын гүйлгээний дээд хязгаар
5,000,000 төг
Карт нөхөн авах
10,000 төг
Пин код сэргээх /чиптэй карт/
10,000 төг
Пин код сэргээх /соронзон туузтай/
1000 төг
Пин код солих /АТМ/
0 төг
Дэд карт эзэмшигчийн жилийн хураамж
10,000 төг
Бэлэн мөнгө авах
Гадаадын банкнаас /АТМ, ПОС/
1.5%
ХасБанкны салбараас ам.доллар, юань авах
0.25%
ХасБанкны салбараас төгрөг авах
200₮
“Өвөр Монголын Банк”-ны салбараас бэлэн мөнгө авах
Нэг өдөрт авах бэлэн мөнгөний дээд хязгаар 200,000 юань /түүнтэй тэнцэх валют/
Нэг удаагийн гүйлгээ нь 10,000 юань /түүнтэй тэнцэх валют/-аас доошгүй байна
Картын дансны үлдэгдэлд бодогдох хүү /жилээр/
Төгрөг /100,000 төгрөгөөс дээш/
3.6%
АНУ-ын доллар /100 ам.доллараас дээш/
1.2%
Юань /300 юанаас дээш/
1.2%

Бүрдүүлэх материал:

  • Монгол улсын иргэн бол - иргэний үнэмлэх эсхүл гадаад паспорт;
  • Гадаадын иргэн бол - түр оршин суух үнэмлэх;
  • Карт эзэмших хүсэлт, гэрээ;
  • Шинэ харилцагч бол харилцагчийн анкет, гарын үсгийн баталгаа.

Та гадаадад зорчихоосоо өмнө тухайн оронд ЮнионПэй карт хүлээн авдаг эсэхийг энд дарж шалгаарай. 

Мөн ЮнионПэй картаар төлбөр тооцоогоо хийж, төрөл бүрийн хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломжтой ба мэдээллийг энд дарж авна уу.

ЮнионПэй картаар олон улсад эдлэх боломжтой хөнгөлөлтүүдийн жагсаалтыг энд дарж харна уу.

ЮнионПэй картаар Хятад улсад эдлэх боломжтой хөнгөлөлтүүдийн жагсаалт болон байршил, хөнгөлөлт эдлэх боломжит цаг, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.

Карт

Картаа гээж, үрэгдүүлсэн тохиолдолд хэнд хандах вэ?

ХасБанкны Харилцагчийн Үйлчилгээний Төвийн 1800-1888 дугаарын утсанд хандаж картаа хаалгаарай. Таны картыг түр хаах бөгөөд картаа олсон бол карт, бичиг баримтын хамт ХасБанкны өөрт аль ойр байрлах салбар, тооцооны төвд биечлэн хүсэлт гаргаж картаа нээлгэнэ.

Та шинээр карт захиалах бол салбар, тооцооны төвд бичиг баримттайгаа очиж картаа захиалаарай. 

Картаа үрэгдүүлсэн, гээсэн даруй Банкинд мэдэгдээгүйгээс ямар нэгэн луйврын гүйлгээ гарсан бол хариуцлагыг Карт эзэмшигч бүрэн хүлээнэ. 

Картын пин кодоо мартсан тохиолдолд яах вэ?

Та олон улсын Виза карттай бол салбар, тооцооны төвд очиж картаа шинээр нөхөн авахаар захиална. Учир нь олон улсын Виза карт нь олон улсын нууцлалын стандартыг хангасан ЧИП-тэй тул пин кодыг зайнаас солих боломжгүй байдаг. 

Юнион Пэй карттай бол өөрт хамгийн ойр байрлах ХасБанкны салбарт бичиг баримтын хамтаар хандаж пин кодоо солиулж аваарай.

Интернэт худалдан авалт яаж хийх вэ?

ХасБанкны АТМ төхөөрөмжөөс интернэт код авна (шимтгэлгүй). Интернэт худалдаа, үйлчилгээний цахим хуудас руу хандаж картын нууцлалын тэмдэгтүүд болох дараах мэдээллүүдийг оруулна. Эдгээр мэдээллүүд нь картын нууцлалын тэмдэгтүүд тул та бусдад мэдэгдэхгүйн тулд нууцлана уу.

  • Картын пластикийн нүүрэн хэсэгт байрлах 16 оронтой тоо;
  • Картын хүчинтэй хугацаа;
  • АТМ-ээс авсан интернэт код;
  • Картын пластикийн арын хэсэгт гарын үсгийн ард залгаа байрлах 3 оронтой CVV2 код. 

АТМ-с нэг удаадаа хэдэн төгрөг гардаг вэ?

Монгол улсад АТМ-р хийх нэг удаагийн гарах гүйлгээ 40 дэвсгэртээр хязгаарлагддаг. Харин гадаадад банкнаасаа шалтгаалаад нэг удаагийн гүйлгээний лимит ялгаатай болохыг анхаарна уу.

Картаар хийх өдрийн лимит хэд байдаг вэ?

Картаар хийх өдрийн лимит нь карт бүрээрээ өөр өөр байдаг. 

Картын төрөл

Өдөрт зарлагадах бэлэн мөнгөний дээд хязгаар

Худалдан авалтын гүйлгээний дээд хязгаар

₮ болон ЮнионПэй хослосон карт

5,000,000 төг

5,000,000 төг

Виза карт

5,000,000 төг

5,000,000 төг

Платинум карт (Виза, ЮнионПэй)

20,000,000 төг

20,000,000 төг

Тэмүүлэл карт

250,000 төг

1,000,000 төг

Кредит карт

Кредит картын лимитийн 30%

Кредит картын лимитээр

Бусад нийтлэг асуултуудыг харах