Хайх зүйлээ бичнэ үү

Интернэт банк

Бүртгэл

Үнэгүй


шимтгэл

хас банк хоорондын гүйлгээ шимтгэлгүй

Интернэт банк

Интернэт банкны үйлчилгээ нь таны болон танай байгууллагын үнэт цагийг хэмнэх, орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн үйлчилгээг хялбар, найдвартай, аюулгүй арга замаар авах боломжийг олгоно.

Интернэт банкны үйлчилгээ …

  • Банк хооронд шилжүүлэг хийнэ;
  • ХасБанкны данс хооронд шилжүүлэг хийнэ;
  • Олон улсын мөнгөн шилжүүлэг-SWIFT гүйлгээ;
  • Байнга хийгддэг тогтмол гүйлгээг урьдчилан захиална;
  • Бүх төрлийн дансны хуулга харах, хэвлэнэ;
  • Бүх төрлийн дансны үлдэгдэл, мэдээлэл харна;
  • Зээлийн эргэн төлөлтийн хуваарь харна;
  • Зээл эргэн төлөх болон хадгаламжийн дуусах хугацааг сануулна.

Интернэт банкны үйлчилгээг сонговол ...

Эрсдэлгүй - Бүх төрлийн гүйлгээ нь байгууллагын удирдлага, холбогдох ажилтны шат дараалласан хяналттайгаар хийгдэнэ.

Үүнтэй холбоотойгоор байгууллагын ажиллагсадын албан тушаал, эрх мэдэлд нийцүүлэн интернэт банкны үйлчилгээгээр дансны мэдээлэл авах эсвэл гүйлгээ хийх, зөвхөн зөвшөөрөгдсөн дансны мэдээлэл харах, уг данснаас гүйлгээ хийх зэрэг ялгаатай түвшний эрх олгох боломжтой.

Найдвартай - Бид таны гүйлгээ, дансны нууцлалыг хангахын тулд дэлхийн жишигт хүрсэн орчин үеийн нууцлал, аюулгүй байдлын THAWTE сертификат, васко төхөөрөмж зэрэг олон төрлийн технологи, арга хэрэгслийг ашигладаг.

Хурдан - Харилцагч таны гүйлгээ бүр онлайн горимоор хийгдэхийн зэрэгцээ та хүссэн үедээ дансны үлдэгдэл, хуулга зэрэг дансны мэдээллээ авах боломжтой.

Хялбар - Интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс орон зай, цаг хугацаанаас хамааралгүйгээр интернэт банкны үйлчилгээг авна.

Интернэт банкны үйлчилгээ танай байгууллагад …

  • Байгууллагын дансыг байнгын хяналттай болгоно. Харилцагч, үйлчлүүлэгчдээс цуглуулсан бараа, үйлчилгээний төлбөрийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
  • Төлбөр, тооцооны хялбар, шуурхай, найдвартай системтэй болно. Өөрийн байгууллагын төлбөр тооцоог шаталсан хяналттайгаар хоногийн 24 цагийн турш хийнэ.

Үйлчилгээнд бүртгүүлэх …

Байгууллага нь интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлэхдээ доорхи бичиг баримтыг бүрдүүлэн ХасБанкны дурын салбарт хандана уу.

  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, түүний хуулбар;
  • Интернэт банк ашиглах ажиллагсадын иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар батлуулах шаардлагагүй/;
  • Эрх нээлгэх хүсэлт /Банкны маягтаар/.

Интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд ХасБанкинд дансаа нээлгэсэн байх шаардлагатайг анхаарна уу.