Хайх зүйлээ бичнэ үү

Платинум кредит карт

зээлийн эрхийн дээд хэмжээ

50,000,000 төг


хүү 

Сарын: 1.5%

Жилийн: 18%


?

Түгээмэл асуулт

Та түгээмэл асуултуудын хариултыг эндээс харна уу.

Платинум кредит карт

Таны хувийн хэрэглээнд зориулан олгосон зээлийн эрх бүхий төлбөрийн карт юм.

Давуу тал:

  • Дэлхийн хаана ч ашиглах боломжтой кредит карт;
  • Сар бүр дэлгэрэнгүй төлбөрийн нэхэмжлэхээ интернэт банкаар харах;
  • ХасИнфо буюу мессежээр гүйлгээ мэдэгдэх үйлчилгээ үнэгүй авна;
  • Төлбөр төлөх өдөр нийт нэхэмжилсэн дүнг бүрэн төлбөл худалдан авалтын хүүгээс чөлөөлөгдөх боломжтой;
  • Үнэгүй аяллын даатгал.

Мөн та Платинум кредит картыг сонгосноор дараах үйлчилгээг олон улсад авах боломжтой юм. Үүнд:

Тус картыг дагалддаг Priority Pass гишүүнчлэлийн картыг ашиглан дэлхийн 600 гаруй олон улсын нисэх буудлын VIP танхимд нэвтрэх эрхтэй. VIP танхимууд нь дараах үйлчилгээг танд үзүүлнэ:

  • Интернэтийн сүлжээ;
  • Хурлын өрөө;
  • Хөнгөн зууш, ундааны зүйлс;
  • Амрах ая тухтай орчин.

VIP танхимуудын дэлгэрэнгүй жагсаалтыг www.prioritypass.com/lounges цахим хуудсанд хандаж харна уу.

  • Мэдээлэл тусламжийн үйлчилгээ авах;
  • Олон улсын нэр хүндтэй худалдаа үйлчилгээний байгууллагуудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх;
  • Зочид буудал, амралтын газрын мэдээлэл /хаяг, цагийн хуваарь, утасны дугаар/ авах, захиалга хийх;
  • Нислэгийн тийз, цагийн хуваарийн мэдээлэл авах, захиалга хийх.

Бүтээгдэхүүнийн нөхцөл

Нөхцөл
хураамж, шимтгэл
Дансны валют
Төгрөг
Жилийн хураамж
300,000 төг
Зээлийн эрхийн дээд хэмжээ
50,000,000 төг
Зээлийн эрхийн доод хэмжээ
15,000,001 төг
Худалдан авалтын гүйлгээний хүү
1.5% /сарын/, 18% /жилийн/
Бэлэн мөнгөний гүйлгээний хүү /сар/
2.0% /сарын/, 24% /жилийн/


Кредит карт хэрхэн авах вэ?

Та өөрт ойр ХасБанкны салбарт хандан зээлийн мэргэжилтэнтэй уулзана уу. 

Гэнэтийн мөнгөний хэрэгцээг амархан шийднэ.

Амар зээл

Кредит карт

Кредит карт гэж юу вэ?

Банкнаас таны хувийн хэрэглээнд зориулан олгосон зээлийн эрх бүхий төлбөрийн карт юм.

Кредит картын зээлийн эрхийг банк тогтооно. 

Кредит картын хүү

Кредит карт нь 2 янзын хүүтэй байдаг.

  1. Бэлэн бус зарлагын хүү - энэ нь худалдаа үйлчилгээний байгууллагаас худалдан авалт хийхэд тооцогддог хүү. ХасБанкны кредит картууд нь бэлэн бус зарлагын хүүнээс чөлөөлөх нөхцөлтэй байдаг.
  2. Бэлэн зарлагын хүү - энэ нь кредит картаараа АТМ болон банкны салбараас авахад тооцогдох хүү юм.

Кредит картаас авах боломжтой бэлэн мөнгийн хэмжээ

Кредит картаасаа бэлэн мөнгө авах хэмжээ нь нийт батлагдсан зээлийн хэмжээний 30% хүртэл байдаг.

ХасБанкны кредит картаар гадаадад улсад болон вэбсайтаар гүйлгээ хий болох эсэх

ХасБанкны кредит карт нь олон улсын виза карт бөгөөд VISA гэсэн тэмдэг бүхий байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой.

Мөн VISA гэсэн тэмдэг бүхий бүх л вэбсайтаар гүйлгээ хийх бүрэн боломжтой.

Анхаарах зүйлс: 

  • Интернэт үйлчилгээний байгууллагын гэрээ, нөхцөлтэй сайтар танилцах, танилцаагүйн үүднээс сар бүр тогтмол төлбөр гарч таны данснаас шууд суутгагдах зэрэг асуудлууд гарч болзошгүй
  • Интернэт худалдааны цахим хуудаснаас худалдан авалт хийхдээ аль болох https://-ээр эхэлсэн буюу хамгаалалт сайтай цахим хуудсаар үйлчлүүлэх
  • Гадаад улсад уншуулсан эсхүл гадаад вэбсайтаас худалдан авалт хийсэн тохиолдолд таны дансанд тухайн дүнгээр битүүмж үүсэж 2-30 хоногийн дараа хасалт хийгддэг.

Кредит картын нэхэмжлэхээ хэрхэн мэдэх вэ?

Сар бүрийн 2-ны өдөр банканд бүртгэлтэй утсанд нь өмнөх сарын нэхэмжлэхийн дүн болон хэдний дотор төлөх ёстой мэдэгдэх мессеж харилцагчид очно.

Нэхэмжлэхийн дэлгэрэнгүй хуулгаа интернэт банкаараа нэвтрэн орж харна.

Кредит картын төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Та төлбөрийн нэхэмжлэхэд тусгасан сарын төлбөрийг тогтоосон хугацаанаас өмнө заавал төлөх үүрэгтэй. Сарын төлбөр гэдэг нь нийт төлбөрийн 10%-г хэлнэ. 

Төлбөр төлөх сувгууд нь: 

  • Интернэт банк;
  • Банкны салбараар;
  • Орлогын АТМ ашиглан;
  • Банк хоорондын шилжүүлгээр;

Бусад нийтлэг асуултуудыг харах