Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Эрсдэлийн засаглал


  • Хамгаалалтын гурван бүс нь Банкны дотоод хяналтын тогтолцоог сайжруулдаг загвар.
  • Засаглалын баримт бичгүүд, ерөнхий журам, үйл ажиллагааны журам, зааврууд, мемо – хамгаалалтын  гурван бүсийг хэрэгжүүлэх баримт бичгүүд ордог.
  • Засаглалын хороод, банкны эрсдэлийн хүлээн зөвшөөрөх хэм хэмжээ, эрсдэлийн удирдлагын тогтолцооны хэрэгжилт, биелэлтэнд хяналт тавьж ажилладаг.

Хамгаалалтын 3 бүсийн зарчим нь Банкны дотоод хяналтын тогтолцоо сайжруулдаг;

Энэ хамгаалалтын 3 бүс нь үүрэг, хариуцлагуудыг ойлгомжтой тодорхойлсноор энгийн бөгөөд оновчтой байдлаар эрсдэлийн удирдлага болон хяналтын асуудлаар уялдаа холбоо, харилцааг сайжруулдаг.

Эрсдэлийн удирдлагын тогтолцоо, нь эрсдэлийн удирдлагын ерөнхий арга барил, бүтцийг тодорхойлдог. Үүнд: эрсдэлийн жагсаалт, эрсдэлийн төрлүүд, эрсдэлийн хүлээн зөвшөөрөх хэм хэмжээ, эрсдэлийн засаглал зэрэг орно.

  • Ерөнхий журмууд, эрсдэлийн төрөл бүрээр удирдах ерөнхий арга барил, стратеги, зарчмууд, болон үүрэг хариуцлагуудыг тусгасан байдаг.
  • Үйл ажиллагааны журмууд, эрсдэлийн төрөл бүрээр хяналтууд болон стандартыг тогтоож өгсөн процессийн түвшинд удирдахыг тодорхойлсон байдаг.
  • Зааврууд, эрсдэлийн ерөнхий болон үйл ажиллагааны журмуудыг хэрхэн хэрэгжүүлэх тухай чиглэл өгч, нарийвчлан тодорхойлсон байдаг.
  • Хороодын ажиллах нийтлэг журам, засаглалын хороодын эрх мэдэл, үүрэг хариуцлагыг тодорхойлсон байдаг.

Банкны эрсдэлийн засаглалыг доорх хороод хэрэгжүүлдэг. Үүнд:

  • ТУЗ-ийн Эрсдэлийн Удирдлагын Хороо, ТУЗ-ийн гишүүдийг төлөөлж эрсдэлийн асуудлууд дээр хяналт тавьж ажилладаг. Мөн эрсдэлийн хүлээн зөвшөөрөх хэм хэмжээг баталдаг.
  • Эрсдэлийн Удирдлагын Хороо, эрсдэлийн удирдлагын бодлого, журамд тодорхойлсон эрсдэлийн төрлүүдээр алдагдал, хохирлын түвшинг хянах, Банкны эрсдэл даах чадварыг үнэлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, хяналтын тогтолцооны найдвартай байдалд хяналт тавьдаг.
  • Үйл ажиллагааны Эрсдэлийн Хороо, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын тогтолцоо болон үйл ажиллагааны эрсдэлийн зөвшөөрөх хэмжээнд хяналт тавьж ажилладаг.
  • Зээлийн Удирдлагын Хороо, зээлийн эрсдэлийн удирдлагын бодлого болон Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс тогтоосон эрх хэмжээнийн хүрээнд зээл батлах, зээлийн эрсдэлийг хамгийн бага түвшинд барьж ажилладаг.

25 сая төгрөг хүртэлх зээлийн эрхтэй кредит карт

МИАТ кредит карт