Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Цалинтай оюутан хөтөлбөр


ХасБанк нь 2020 оноос эхлэн Мэдээллийн технологийн чиглэлээр амжилттай суралцаж буй оюутан залуусыг ажлын байранд дадлагажих боломжоор дэмжин "Цалинтай оюутан хөтөлбөр"-ийг санаачилан 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутан залууст банк санхүүгийн салбарын орчин үеийн дэвшилтэт технологи бүхий ажлын байранд чадварлаг, туршлагатай баг, хамт олныг дагалдан, онолын мэдлэгээ бататгаж, суралцангаа ХасБанкнаас ажлын гараагаа эхлүүлэх боломжийг Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй 3 болон 4 дүгээр дамжааны оюутнуудад олгоно.   

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Банканд ашиглагдаж буй сүүлийн үеийн технологи, программ хангамж, тоног төхөөрөмжүүд дээр ажиллаж үнэ цэнэтэй туршлага хуримтлуулах;
  • Ажлын байранд тавигдах мэргэжлийн болон хувь хүний ур чадваруудыг эзэмших;
  • Банканд хэрэгжиж буй мэдээллийн технологийн төслүүдэд өөрийн хувь нэмэр оруулах;

оюутанд тавигдах ерөнхий шаардлага:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй 3, 4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан;
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэл, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон бол давуу тал болно.

анкет бөглөх:

  • Дадлагын оюутны анкетыг энд дарж бөглөх эсхүл recruiter@xacbank.mn хаягаар өөрийн СV-г илгээнэ үү.

анкет хүлээн авах хугацаа:

2022 оны 4 дүгээр сарын 25-ны 18:00 хүртэл хүлээн авна.

Холбоо барих:        

Утас: 7577-1888 /дотуур дугаар 803/ 

И-мэйл: recruiter@xacbank.mn


 

  ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС