ХасБанк нь Их, Дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчнээр хүний нөөцөө бүрдүүлэх зорилгоор Их, Дээд сургуулиудтай хамтран “ОЮУТНЫ ӨДӨР”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Нээлттэй ажлын байрны мэдээллийг http://www.xacbank.mn/mn/jobs хаягаар орж үзнэ үү.
Дадлагын оюутныг сонгох ерөнхий нөхцөл:
Хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж, газар, хэлтэс, албаны удирдах ажилтан дадлагын оюутныг доорх шаардлагын дагуу сонгон шалгаруулна.
Дадлагын оюутанд тавигдах ерөнхий шаардлага:
- Их, дээд сургуулийн 3-аас дээш курсийн оюутан;
- Сурлагын дүн В буюу түүнээс дээш;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
- Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн;
- Багаар ажиллах чадвартай;
- Харилцааны өндөр соёлтой;
- Банкнаас зохион байгуулсан оюутныг хамарсан олон нийтийн арга хэмжээнд амжилттай оролцсон оюутнуудад дадлага хийх эрх.
Дадлагын оюутанд дадлага хийлгэх зөвшөөрөл олгох бүрдүүлэх бичиг баримтууд:
Удирдах ажилтан оюутныг дадлага хийхийг зөвшөөрснөөр дадлагын оюутан дараах баримт бичгийг бүрдүүлэн хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгжид эсвэл recruiter@xcabank.mn хаягаар ирүүлнэ үү. Үүнд:
- Оюутны суралцдаг их, дээд сургуулиас;
- ХасБанкинд дадлага хийлгэхийг хүссэн албан бичиг;
- Оюутны өргөдөл/ХасБанк Маягт 54310-04/;
- Сурлагын дүнгийн хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар.
- Анкетыг энд даржтатаж авна уу