Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Жижиг, дунд бизнесүүдэд ISO стандарт нэвтрүүлэх хөтөлбөрийн удирдамж


ХасБанк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаагаа өргөжүүлэн, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, улмаар экспортод бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд нь бодит туслалцаа үзүүлэх зорилгоор “Жижиг, дунд бизнесүүдэд ISO стандарт нэвтрүүлэх хөтөлбөр”-ийг зарлаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд чанар, аюулгүй байдал, удирдлагын тогтолцооны доор дурдсан 8 төрлийн стандартыг хэрэгжүүлэхээр зорьж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дунд нээлттэй шалгаруулалт зарлаж, нийт 15 аж ахуйн нэгжийг шалгаруулах бөгөөд шалгарсан байгууллагуудын олон улсын стандарт нэвтрүүлэхэд шаардагдах зөвлөх үйлчилгээний болон баталгаажуулалтын зардлын 80 хүртэл хувийг ХасБанкнаас даана.

Хамрагдах стандартууд

  • ISO 9001: Чанарын удирдлагын тогтолцоо
  • ISO 14001: Байгаль орчны менежментийн тогтолцоo
  • ISO 22000: Хүнсний аюулгүй байдлын стандартын тогтолцоо
  • ISO 45001: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо
  • ISO 50001: Эрчим хүчний менежментийн тогтолцоо
  • ISO 19011: Менежментийн тогтолцооны аудит
  • HACCP: Хүнсний аюулгүй байдлын стандарт
  • SMICC 1:2023: Халал хүнсний стандарт

Хөтөлбөрт оролцох хүсэлтэй ААН-д тавигдах ерөнхий шаардлага

  • ХасБанкны харилцагч, жижиг, дунд бизнес байх (ХасБанкны харилцагч биш байгууллагууд өөрт ойрхон салбарт хандаж, шинээр харилцагч болсноор хөтөлбөрт оролцох боломжтой);
  • ISO хэрэгжүүлснээр бизнесийн үйл ажиллагаанд гарах өөрчлөлт, ирээдүйн өсөлт, хөгжлийн зорилтуудаа тодорхойлсон бизнес төлөвлөгөөтэй байх;
  • ISO стандартыг хэрэгжүүлэх санхүүгийн болон боловсон хүчний чадавхтай байх;
  • Байгаль орчинд хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулдаггүй байх;
  • Чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх;
  • Байгаль орчинд ээлтэй, эко, тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцсэн аливаа нэг санаачилгыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бол давуу тал болно.

бүртгүүлэх

Байгууллагууд xөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлагыг хангаж байгаа тохиолдолд доор байрлах бүртгүүлэх хүсэлтийг бөглөн илгээх бөгөөд ХасБанкаас эргээд дэлгэрэнгүй мэдээллийг цахим шуудангаар хүргүүлэх болно.

Дэлгэрэнгүй мэдээлэлд:

  • Бүрдүүлэх материалын жагсаалт;
  • Сургалтад бүртгүүлэх заавар;
  • Материал хүлээн авах заавар;
  • Шалгаруулалтын тухай гэх мэт мэдээлэл багтсан болно.

Бичиг баримтаа илгээх

Жижиг, дунд бизнес эрхлэгч та бүрдүүлсэн материал болон холбогдох бичиг баримтыг 2024 оны 5-р сарын 2-ны өдрөөс өмнө өөрийн харилцдаг эсвэл өөрт  ойр байрлах ХасБанкны салбарт цаасан хэлбэрээр авчирч өгнө. Энэ хугацаанаас хойш ирүүлсэн материалыг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.  Салбарт таны материалыг хүлээн авснаар танай байгууллага хөтөлбөрийн эхний шатанд амжилттай хамрагдах юм.

Шалгаруулалт

Байгуулагуудаас материал хүлээн авах хугацаа дуусахад шалгаруулалтын үе шат эхлэх бөгөөд 15 хоногийн дотор шалгаруулалт явагдаж, шалгарсан байгууллагуудын мэдээллийг хүргүүлэх болно.

Шалгарсан байгууллагуудын батламжийг 2024 оны 5-р сард гардуулах ба байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг 2024 оны 6-р сард багтаан байгуулна.

Жижиг дунд бизнес эрхлэгч танд амжилт хүсьe!

Дэлгэрэнгүй мэдээллийг 7577-1888-(703); (704); (705) дугаараас лавлана уу.