Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Санхүүгийн хориг арга хэмжээ


Санхүүгийн аливаа хориг арга хэмжээ авхуулсан, жагсаалтад багтсан этгээдтэй бизнес харилцаа эхлүүлэхгүй, үргэлжлүүлэхгүй байхын тулд түүнчлэн эдгээр этгээдтэй холбоотой төлбөр тооцоо дамжуулахгүй байх зорилгоор ХасБанк нь харилцагчийн мэдээлэл, түүний эцсийн өмчлөгчийг болон гүйлгээнд оролцогч талуудын мэдээллийг холбогдох хоригтой тулгаж шалгадаг болно.

ХасБанк нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Аюулгүйн Зөвлөл(UNSCR)-өөс гаргасан хоригоос гадна АНУ-ын Сангийн яамны Гадаадын хөрөнгийн хяналтын газар (OFAC) болон Европын Холбоо (EU)-ны хориг зэрэг бусад холбогдох хоригийг дагаж мөрдөнө. ХасБанк нь МУТСТ болон санхүүгийн хориг арга хэмжээний хөтөлбөрийн хэрэгжилтийг банкны комплаенсийн хяналт, дотоод аудит, хөндлөнгийн аудит болон зохицуулагч байгууллагын хяналтыг хослуулах замаар хэрэгжүүлж байна.