Хайх зүйлээ бичнэ үү

Агаар орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн Бизнесийн Ногоон Зээл

Хэмжээ

бичил: 300,000 – 30 сая төгрөг

жижиг, дунд: 30.1-200 сая төгрөг


Хугацаа

БИЧИЛ: 3-36 сар

ЖИЖИГ, ДУНД: 3-60 сар


Хүү (жилийн)

Төгрөг: 8%


Зээлийн тооцоолуур

Зээлийг хүүгийн хамт сар бүр төлнө.

Агаар орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн Бизнесийн Ногоон Зээл

Орчны бохирдлыг бууруулж, бизнес, аж ахуй нэгжүүдийн ногоон төсөл, үйл ажиллагааг дэмжих зорилгоор БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй зээлийн хөтөлбөр. Энэхүү зээлийн хөтөлбөр нь тодохрой хугацаанд хэрэгжинэ.

Нөхцөл:

нөхцөл
бичил бизнес
жижиг, дунд бизнес
Зээлийн хэмжээ
300,000 – 30 сая төгрөг
30.1-200 сая төгрөг
Валютын төрөл
Төгрөг
Зээлийн хүү
Жилийн 8%
Зээлийн хугацаа
3-36 сар
3-60 сар
Үйлчилгээний шимтгэл
5 сая төгрөг хүртэл – 0.5%
5 сая төгрөгөөс дээш – 1%
Зээлийн өргөдлийн хураамж
0 төргрөг

зориулалт:

  • Байшин дулаалах дулаалгын төсөл;
  • Нүүрсээр ажилладаг халаалтын уурын зуухыг шинэчилж цахилгаан, хийн зуухаар солих төсөл;
  • Халаалтын зуухыг буулгаж сэргээгдэх эрчим хүчээр /газрын гүний дулаан, дулааны насос, нарны хавтан зэрэг/ халаах төсөл;
  • Халаалтын зуухыг буулгаж төвлөрсөн халаалтад холбох төсөл;
  • Халаалтын уурын зууханд шүүлтүүр суурилуулах төсөл;
  • MNS 5216 стандартын шаардлагад нийцсэн сайжруулсан зуух үйлдвэрлэх төсөл;
  • Бага оврын цэвэрлэх байгууламж суурилуулах төсөл;
  • Стандартын шаардлага хангасан жорлон, ариун цэврийн байгууламж;
  • Органик хог хаягдлаар компост хийх төхөөрөмж.

Тавигдах шалгуур:

  • Сүүлийн 6 сарын хугацаанд тухайн бизнесийн үйл ажиллагаагаа явуулсан байх;
  • Тухайн бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан, зөвшөөрөл нь зээл төлөгдөж дуусах хүртэл хүчин төгөлдөр байх эсхүл тодорхой хугацаагаар олгогддог тусгай зөвшөөрлийн хувьд цаашид сунгагдах боломжтой байх;
  • Бусад банк, санхүүгийн байгууллага болон иргэн, хуулийн этгээдэд муу зээлийн түүхгүй байх;
  • Бизнесийн орлого зарлагаа тогтмол хөтөлдөг ба бүртгэл /хуулийн этгээдийн хувьд нягтлан бодох бүртгэл/ хөтлөлт нь тухайн бизнесийн үйл ажиллагааны тухай бодит мэдээллийг илэрхийлэх боломжтой байх;
  • Зээлдэгч банкнаас шаардсан материалыг үнэн зөв, бүрэн гаргадаг байх;
  • Зээл хүсэгч бизнес хийх явцдаа хуулийн этгээд байгуулан үйл ажиллагаа явуулж байсан бол уг хуулийн этгээд нь дампуурсан эсхүл муу зээлийн түүхгүй байх;

Зөвхөн жуулчны бааз, рашаан сувиллын газарт тавигдах нэмэлт шалгуур:

  • Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан гэрчилгээтэй байх /MNS 6034:2009 стандарт/;
  • Аялал жуулчны бааз нь 1 ээлжиндээ 50-аас дээш зочин хүлээн авах ор хоногийн хүчин чадалтай байх;
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байх /Тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд бол Нарийвчилсан, Орон нутгийн бүсэд бол Ерөнхий үнэлгээ/;
  • Тухайн бизнесийн үйл ажиллагаа явуулж газар нь эзэмших, эсхүл өмчлөх гэрчилгээтэй байх /Тусгай хамгаалалттай газар нутаг бол ашиглах зөвшөөрөл/;
  • Ус ашиглах гэрээ, дүгнэлттэй байх.

Бүрдүүлэх материал:

бичил бизнес
жижиг, дунд бизнес
  • Харилцагчийн анкет бөглөнө. /ХасБанкны маягт, 1% цээж зураг/ зөвхөн анх удаа зээл хүсэгчийн хувьд/;
  • Бичил зээлийн өргөдөл /ХасБанкны маягтаар татаж авах татаж авах/;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Эрхэлж буй бизнест холбогдох бичиг баримт /тусгай зөвшөөрөл, патент, лиценз байдаг бол авчрах/;
  • Ажлын байрын бичиг баримт/ түрээсээр ашигладаг бол түрээсийн гэрээ, сүүлийн сарын түрээс төлсөн баримт/;
  • Бизнесийн орлоготой холбоотой баримтууд /тайлан, эсхүл орлого бүртгэдэг хар дэвтэр/;
  • Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагддаг бол эрх бүхий байгууллагаас олгосон патент лиценз, эрхийн гэрчилгээ, түрээсийн гэрээ;
  • Орон сууц, хашаа байшин, газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ;
  • Худалдан авах гэж буй тоног төхөөрөмжийн үнийн нэхэмжлэл/худалдах худалдан  авах гэрээ;
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.
  • Бичил зээлийн өргөдөл /ХасБанкны маягтаар татаж авах/;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар батлуулсан хуулбарын хамт/;
  • Гүйцэтгэх удирдлагын цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбар /зөвхөн анх удаа зээл хүсэгчид хамаатай/;
  • Үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан гэрээ /нотариатаар батлуулсан хуулбарын хамт/;
  • Өмнөх 1 жилийн болон сүүлийн улирлын Татварын албанаас баталгаажуулсан тайлан тэнцлийн хуулбар;
  • Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээ, хэлцлийн хуулбар;
  • Барьцаалуулах хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ;
  • Худалдан авах гэж буй тоног төхөөрөмжийн үнийн нэхэмжлэл/худалдах худалдан  авах гэрээ;
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.