Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Тэтгэлэгт хөтөлбөр

Питер Морроу нь 2015 оны 7 дугаар сараас ХасБанкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд түүний Монгол Улсын банк, санхүүгийн салбар төдийгүй нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, дурсгалыг хүндэтгэн энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг бид 3 дахь удаагаа уламжлал болгон зарлаж байна.

Тэтгэлэгийн зорилго:

Банк,  санхүү, эдийн засгийн чиглэлээр амжилттай суралцаж буй, цаашид арилжааны банкинд ажиллах хүсэл сонирхолтой чадварлаг, өсөх ирээдүйтэй оюутнуудыг нээн илрүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын гараагаа оновчтой, зөв эхлүүлэхэд нь туслах.  

Тэтгэлэгт дараах зүйлс багтана:

  • 1 жилийн сургалтын төлбөр
  • Хасбанканд дадлага хийх боломж

Тэтгэлэг хүсэгч оюутанд тавигдах ерөнхий шаардлага:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй 3, 4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан;
  • Сурлагын амжилтаар тэргүүлэгч буюу сурлагын голч дүн 3,5-аас дээш;
  • Нийгэм, олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн болон бусад арга хэмжээнд идэвхтэй оролцдог;
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэл, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон бол давуу тал болно;

Бүрдүүлэх материал:

  • Тэтгэлэг хүсэгчийн анкет /анкетыг эндээс татаж авна уу/;
  • Сургуулийн тодорхойлолт;
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар;
  • Суралцсан хугацаанд үзүүлсэн амжилт, шагналын хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Өөрийнхөө тухай болон яагаад уг тэтгэлэгт хөтөлбөрт хандаж байгаагаа илэрхийлсэн видео бичлэг /max 2 мин/;

Материал хүлээн авах хугацаа:

Тэтгэлэг хүсэгчийн материалыг зөвхөн онлайнаар хүлээн авна. 

Материал хүлээн авах хугацаа: 2018.10.05-ны өдрийн 18:00  цаг хүртэл

СОНГОН Шалгаруулалтын үе шат:

Холбоо барих:        

ХасБанкны лавлах 1800-1888 (энгийн утасны тарифтай)

Төв банкны 7577-1888/дотуур дугаар 804/, 99007564

Шалгаруулалтын дүнг зарлах

Эцсийн шатанд шалгарсан 3 оюутныг 2018.10.30-нд ХасБанкны www.xacbank.mn цахим хуудсаар мэдээлж, тэтгэлэг олгоно.

 

  ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС    

Уншуулах тусам урамтай

Candy төлбөрийн карт