- XacBank Digital апп татаж авах эсхүл вэбээр нэвтрэх бол https://digital.xacbank.mn/XACBaseApp/ дарна уу;
- Өөрт ойр байрлах ХасБанкны дурын салбар, нэгжид иргэний цахим үнэмлэхээ авч очно уу.
Харилцагч хуулийн этгээд нь:
- Үйлчилгээнд бүртгүүлэх тухай албан бичиг бичиж, ХасБанкны маягтыг бөглөн өөрт ойр байрлах салбарт очно уу.
Банкинд бэлэн мөнгө тушаах, данснаас бэлэн зарлага гаргахаас бусад бүх үйлчилгээг авч болно. Үүнд:
- Данс:
- Хугацаатай болон хугацаагүй хадгаламж, харилцах дансыг шинээр нээх;
- Хугацаатай болон хугацаагүй хадгаламж, харилцах, зээлийн дансны мэдээлэл авах, үлдэгдэл шалгах, хуулга болон дансны тодорхойлолт авах гэх мэт;
- Бэлэн бус төлбөр тооцоо:
- ХасБанкны данс хооронд шилжүүлэг ШИМТГЭЛГҮЙ хийх;
- Банк хоорондын гүйлгээ хийх;
- Qpay үйлчилгээг ашиглан төлбөр төлөх;
- Зээлийн төлбөр төлөх;
- Хэрэглээний төлбөр төлөх;
- Төрийн үйлчилгээ, татвар болон Гаалийн төлбөр төлөх;
- Кредит картын төлбөр төлөх;
- Олон улсын мөнгөн шилжүүлэг (SWIFT);
- Тогтмол хийдэг гүйлгээгээ загвар болгон хадгалах;
- Тав хүртэлх данс руу өөр өөр үнийн дүнтэй, ялгаатай гүйлгээний утгатайгаар нэгэн зэрэг шилжүүлэх Мулти гүйлгээ;
- Хүлээн авагчийн утасны дугаар, имэйл хаягаар гүйлгээ хийх;
- Өндөр дүнтэй валютын арилжааны хэлцэл хийх;
- Захиалгат гүйлгээ үүсгэх;
- Гүйлгээний баримт авах;
- Карт:
- Дебит болон кредит картын мэдээлэл харах;
- Шинэ картын захиалга үүсгэх, нөхөн авах;
- Захиалсан дороо үүсэн ашиглах боломжтой Виртуал карт захиалах;
- Картын төлөв өөрчлөх;
- Хаясан гээсэн картаа түр идэвхгүй болгох, буцаан нээх, нөхөн захиалах, хүссэн газартаа шуудангаар хүргүүлэх;
- Картын пин кодоо авах;
- Онлайн гүйлгээний и-пин код авах;
- Олон улсын гүйлгээг нээж хаах;
- Картын гүйлгээний лимитээ нэмэх, хасах;
- Зээл:
- Хадгаламж барьцаалсан зээл шинээр болон дахин авах, хугацаа сунгах;
- Цалингийн зээл авах;
- Зээлийн үлдэгдэл, зээлжих эрхийн мэдээлэл харах;
- Зээл төлөх, хаах;
- Бусад:
- Картгүй үед Mobile cash үйлчилгээг ашиглан өөрт ойр ХасБанкы АТМ-с бэлэн мөнгө авах;
- Валютын ханш, хадгаламжийн болон зээлийн тооцоолол хийх;
- Өөрт ойр салбар болон АТМ-н байршлыг жагсаалтаар эсхүл газрын зургаас харах;
- Хувийн мэдээллээ солих, шинэчлэх;
- Дансны удирдлага;
- Нууц үгээ солих;
Тийм, та манай интернэт банкны аппликэшнийг өөрийн Android, iOS үйлдлийн системийн гар утсандаа суулгаж, ашиглах боломжтой.
“Нэвтрэх цонх”-ны доор байрлах “Нууц үг мартсан” холбоос дээр дарна. Бүртгэлтэй утасны дугаарт ирсэн нэг удаагийн нууц үгийг оруулж, шинэ нууц үгээ үүсгэнэ.
Жич: Таны нууц үг том жижиг үсэг, тоо эсвэл тэмдэгт зэрэг дурын гурвалын хослол /aB2, aB@, A1@/ бүхий 8-аас дээш оронтой байх шаардлагатай.
Жишээ нь: naRaa2, Naraa@, naraaA2 гэх мэт.
Гүйлгээ (банк хоорондын гүйлгээ эсхүл банк дотроо) хийх гэж буй мэт ороод гүйлгээний нууц хийх цонхны доор "гүйлгээний нууц үг мартсан" холбоос дээр дарж шинээр гүйлгээний нууц үгээ оруулна.
Хэрэв та нэвтрэх эсвэл гүйлгээний нууц үгээ солих бол дижита банкны ТОХИРГОО цэснээс НУУЦ ҮГ СОЛИХ дэд цэсийг сонгон нууц үгээ шинэчлэх боломжтой.
Харилцагч иргэний хувьд:
Интернэт банкны ТОХИРГОО цэснээс ДАНСНЫ УДИРДЛАГА цэс ашиглан дансаа нэмэх, хасах боломжтой.
Харилцагч хуулийн этгээдийн хувьд:
Интернэт банкны мэдээлэл өөрчлөх хүсэлтийн маягтыг бөглөж, албан бичгийн хамт банкны дурын салбарт хандана.
Харилцагч иргэний хувьд:
Дижитал банкны ТОХИРГОО цэснээс ЛИМИТ ТОХИРГОО-р өөрчилнө.
Харилцагч хуулийн этгээдийн хувьд:
Интернэт банкны мэдээлэл өөрчлөх хүсэлтийн маягтыг бөглөж, албан бичгийн хамт банкны дурын салбарт хандана.
Дижитал банкаар хийж буй банк хоорондын 5 сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээ нь гүйлгээ хийсэн даруйд шилжих бөгөөд 5 сая төгрөгөөс дээших дүнтэй гүйлгээний хувьд ажлын өдрүүдэд 2 цагийн дотор шилжих болно.
Амралтын өдөр бол дараагийн ажлын өдөр шилжинэ.
Зөвхөн өөрийн данс хооронд гүйлгээ хийхэд харилцагчаас гүйлгээний нууц үг шаарддаггүй.