Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Хуулийн этгээдийн мэдээлэл шинэчлэх


Арилжааны банкнууд харилцагчдынхаа мэдээллийг тогтмол хугацаанд шинэчлэх үүргийг хуулиар хүлээсэн байдаг бөгөөд уг үүргийнхээ дагуу ХасБанк харилцагч ХУУЛИЙН ЭТГЭЭД-ийн мэдээллийг шинэчлэх ажлыг 2022 оны нэгдүгээр сараас эхлүүлээд байна.

Банк нь дараах хууль тогтоомж, журам зааврыг баримтлан ажиллаж байна. Үүнд:


Мэдээллээ шинэчлэх нь харилцагч таны мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс сэргийлэхэд чухал нөлөөтэй болно. Хэрэв та заасан хугацаанд мэдээллээ шинэчлээгүй тохиолдолд таны банкнаас авах үйлчилгээ хязгаарлагдаж болзошгүй болохыг анхаарна уу.

Харилцагч та доорх баримт бичгийг бүрдүүлэн ХасБанкны өөрт ойр байрлах салбар, тооцооны төвд хандан, мэдээллээ 2022 оны 7 дугаар сарын 1-ний дотор шинэчилнэ үү.

Бүрдүүлэх баримт бичгүүд:

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Хуулийн этгээдийн дүрэм;
  • Гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч тус бүрийн иргэний үнэмлэх эсхүл түүнтэй дүйцэхүйц бичиг баримт;
  • Үйл ажиллагааны чиглэл нь тусгай зөвшөөрөл шаарддаг бол тухайн тусгай зөвшөөрөл;
  • Шаардлагатай тохиолдолд бусад нэмэлт мэдээлэл.


Харилцагч та мөн зайнаас мэдээллээ шинэчлэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд таны бүртгэлтэй и-мэйлд банкнаас хүргүүлсэн цахим шууданд дээр дурдсан бүрдүүлбэл зохих баримт бичгийг чанарын шаардлага хангасан байдлаар сканнердсан хувилбарыг хариу болгон хүргүүлнэ үү.

Асууж тодруулах зүйл байвал XacБанкны фэйсбүүк чатаар болон өөрт ойрхон салбар, тооцооны төвд хандана уу.