Төлөөлөн Удирдах Зөвлөл
Зураг | Нэр | Албан тушаал | Товч намтар |
---|---|---|---|
![]() | Санжай Гүпта | ТУЗ-ийн дарга | Санжай Гүпта нь 2017 оны 3 дугаар сараас ХасБанкны ТУЗ-ийн гишүүнээр, 2019 оны 3 дугаар сараас Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн даргаар томилогдон ажиллаж байна. Тэрээр Дели дэх Сэинт Стивинг коллежийг Физикийн шинжлэх ухааны бакалавр, Дели Их Сургуулийн Менежментийн факультетыг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн. Тэрээр 1981 оноос 2001 оны хооронд БНЭУ, Англи болон ХонгКонг дахь Банк оф Америка банкинд хэдэн хэдэн чухал албан тушаал хашиж байсныг дурдвал, Байгууллагын банк хариуцсан захирал, Энэтхэг дэх Файнэншл Инститюшнс Групп хариуцсан захирал, Европ, Ойрх Дорнод, Африкийн (ЕОДА) Эрсдэлийн удирдлага хариуцсан захирал, ЕОДА-ийн Стракчард Кредит Группийн гүйцэтгэх захирал, Ази дахь Инвестмент Банкинг Группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. 2001 оноос 2005 оны хооронд тэрээр Кредит Лионассд Ази, Номхон далайн бүсийн Байгууллагын Зээл хариуцсан захирлаар ажиллаж байсан. Мөн тэрээр 2006 оноос 2015 оны хооронд Кредит Агриколь Группэд Ази дахь зээлийн дахин санхүүжилт хариуцсан захирал Глобал Энержи Группийн Ази хариуцсан захирал зэрэг албан тушаал хашиж байсан арвин туршлагатай банкир юм. |
![]() | Гүмэнжавын Цэвэгжав | ТУЗ-ийн гишүүн | Гүмэнжавын Цэвэгжав нь 2019 оны 5 дугаар сараас XaсБанк болон Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон ХасБанкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Тэрээр 2011 оноос өнөөг хүртэлх хугацаанд ХасБанканд Ерөнхий захирал, Иргэдийн банк хариуцсан захирал, Санхүү хариуцсан захирал, ХасЛизинг ХХК-д Гүйцэтгэх захирал, Тэнгэр Даатгал ХХК-д ТУЗ-ийн дарга, Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-д Санхүү хариуцсан захирал зэрэг албан тушаалуудад тус тус ажиллаж байсан. Г.Цэвэгжав нь АНУ дахь томоохон компаниудад ажиллаж байсан туршлагатай. Тэрээр АНУ-ын “Колорадогийн Их Сургууль”-г Бакалавр, “Рэжис Их Сургууль”-г Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. |
![]() | Нямтайширын Цэлмүүн | ТУЗ-ийн гишүүн | Нямтайширын Цэлмүүн нь 2012 оноос Монголын Алт (МАК) Корпорацаас нэр дэвшиж ХасБанкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Тэрээр МАК корпорацын Ерөнхийлөгч/Гүйцэтгэх захирлын албан тушаал хашдаг бөгөөд олборлох үйлдвэрлэл, барилгын материал боловсруулах болон агаарын тээврийн салбарт хөрөнгө оруулалт, бизнесийн өргөн мэдлэг, туршлагатай. Н.Цэлмүүн нь АНУ-ын Индиана мужийн Валпараисо Их Сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн бөгөөд санхүүгийн инженерингийн чиглэлээр Стэнфордын Их Сургуулийн Хонгконг гэрчилгээт сургалт, Харвардын Бизнесийн сургуулийн хөтөлбөрүүдэд тус тус суралцсан. |
![]() | Майкл Мадден | ТУЗ-ийн гишүүн | Майкл Мадден нь 2009 оноос Ронок Партнерзаас нэр дэвшиж ХасБанкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Тэрээр банк санхүү, олон улсын төлбөр тооцооны салбарт нийт 30 гаруй жил ажилласан туршлагатай. Түүний амжилт түүний бүтээлч сэтгэлгээ, манлайлал, олон улсын түншүүдтэй харилцах болон зөвшилцөлд хүрэх чадварт нь тулгуурлан бий болжээ. Тэрээр иргэдийн банк, картын болон дижитал төлбөр тооцооны өргөн мэдлэгтэй, хөгжиж буй эдийн засаг бүхий улс орнуудад хэрэгжүүлсэн хөрөнгийн оруулалтын туршлагатай. Мөн тэрээр АНУ-д санхүүгийн зөвлөгөө үзүүлэгч “Тенео” компанид Санхүүгийн зөвлөх, ТУЗ-ийн даргын албан тушаалыг 2011 оноос хойш хашиж байна. Тэрээр 2008 онд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулдаг Ronoc компанийг үүсгэн байгуулсан ба тус компанийн гүйцэтгэх партнерийн үүрэг гүйцэтгэдэг. ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох РонокПартнерзаас нэр дэвшин ХасБанкны ТУЗ-ийн гишүүнээр хамгийн урт хугацаанд ажиллаж буй болно. Мөн тэрээр цахим төлбөр тооцооны чиглэлээр зах зээлдээ тэргүүлж буй ОнГөү компанийг Мянмар Улсад үүсгэн байгуулсан ба тус компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. 2003 онд Ренайссанс Капитал группийг үүсгэн байгуулахад гар бие оролцож Ренайссанс Кредитийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд тус компанийг ОХУ-ын хамгийн том хэрэглээний санхүүжилтийн компани болгон өргөжүүлж чаджээ. Өмнө нь тэрээр Американ Экспресс санхүүгийн байгууллагын Ирланд дахь салбарт хэд хэдэн албан тушаал хашиж, ОХУ-д карт нутагшуулах ажлыг гардан гүйцэтгэж, хамгийн сүүлд Их Британид дэд ерөнхийлөгч, Европ, Ойрх Дорнод, Африкийн франчайз хариуцсан захирлын албан тушаал хашиж байсан. |
![]() | Ив Жако | ТУЗ-ийн гишүүн | Ив Жако нь 2016 онд Нэйшнл Банк оф Канада (Канадын үндэсний банк)-аас нэр дэвшиж түүнээс хойш ХасБанкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Тэрээр Франц улсын И Эс Эс И Си их сургуулийн дипломтой бөгөөд АНУ-ын Вартон сургуульд санхүүгийн чиглэлээр докторын ухааны зэрэг хамгаалахаар тэтгэлэгт хамрагдсан. Тэрээр банкны салбарт тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд Эй Экс Эй Групп болон Бред Банк Групп зэрэг томоохон банк санхүүгийн байгууллагуудад ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал, дэд захирлын албан тушаалд ажиллаж байсан. Тэрээр иргэдийн банк, хөрөнгийн зах зээл, хөрөнгө зохицуулалт, байгууллагын банк, хөрөнгийн удирдлага зэрэг чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Өдгөө тэрээр Канадын үндэсний банкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Эй Би Эй Банк , Эй Ти Эй Ай Ти, Наткан Интенейшнл зэрэг байгууллагуудын ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. |
![]() | Анджей Витак | ТУЗ-ийн гишүүн | Анджей Витак нь 2019 оноос Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-с нэр дэвшиж, ХасБанкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Тэрээр банк санхүүгийн салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн бөгөөд Украин, Узбекистан зэрэг улс дахь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ийн суурийн төлөөлөгч, орлогчоор ажиллаж байсан. Мөн тэрээр ОХУ, Польш, Монгол, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд болон зүүн Европ дахь улс орнууд дахь байгууллагуудад ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. Одоогоор чанаргүй актив, эрсдэлтэй зээлийн удирдлагын чиглэлээр хэрэгжүүлж буй Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ийн төслүүдэд бие даасан зөвлөхөөр ажиллаж байна. Анджей Витакнь Польш улсын Силезиа их сургуулийг хууль зүйн магистр зэрэгтэй төгссөн. |
![]() | Албертус Браггинк | ТУЗ-ийн гишүүн | Албертус Браггинк нь 2020 онд Oрикс Корпорациас нэр дэвшин ХасБанкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Албертус Браггинк нь Нидерландын хамгийн том санхүүгийн байгууллага болох Рабо банканд 30 гаруй жил ажилласан туршлагатай мэргэшсэн банкир юм. Тэрээр 2004-2016 оны хооронд тус банканд гүйцэтгэх удирдлагын түвшинд санхүү болон эрсдэлийн удирдлага чиглэлээр ажиллаж байсан. Одоо тэрээр Орикс Корпорацийн ТУЗ-ийн зөвлөхөөр ажиллахаас гадна Нидерландын болон бусад улс орны томоохон байгууллага, компаниудад ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Албертус Браггинк нь Нидерландын Твенте их сургуулийн Бизнесийн удирдлагын магистр болон докторын зэрэгтэй. |
![]() | Сюзанна Херринг Карр | ТУЗ-ийн гишүүн | Сюзана Херринг Карр нь 2022 онд ОУСК-с нэр дэвшиж ХасБанкны ТУЗ-д томилогдон ажиллаж байна. Тэрээр хөгжиж буй санхүүгийн зах зээлд 30 гаруй жил ажилласан туршлагатай юм. Тэрээр хөрөнгө оруулалтын бүтэц, багцын удирдлага, зээлийн бодлого, хөгжлийн нөлөөлөл хэмжилт, компанийн засаглал зэрэг өргөн хүрээний асуудлаар арвин туршлагатай. Тэрээр өмнө нь Бүгд Найрамдах Серби улсад төвтэй ПроКредит Банк болон Люксембургт төвтэй Бичил Санхүүжилтийг Сайжруулах Хөтөлбөр зэрэг байгууллагуудад ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. Мөн 1996-2016 оны хооронд ОУСК-д удирдах албан тушаалуудад ажиллаж байсан. Тэрээр Дьюкийн их сургуулийг Эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. |
![]() | Баянсаны Уламбаяр | ТУЗ-ийн хараат бус гишүүн | Баянсаны Уламбаяр нь 2015 оноос эхлэн ХасБанкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байна. Тэрээр өмнө нь Токио хотод Лиман Бродерс болон Номура Секьюритис зэрэг хөрөнгө оруулалтын банкнуудад ажиллаж байсан ба Монголд эргэн ирээд Дрэйпер Капитал болон Композит Капитал зэрэг хөрөнгө оруулалтын сангуудад зѳвлѳх болон Монгол хариуцсан захирлаар ажиллаж байсан. Мѳн богино хугацаанд Алтай Холдинг группийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Б.Уламбаяр нь хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр ажиллахаас өмнө Японы Сони корпорацид судалгаа хөгжүүлэлтийн инженерээр ажиллаж байсан туршлагатай. Б.Уламбаяр нь Токиогийн Технологийн Их Сургуулийг электроникийн инженерийн бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн. Мөн АНУ-ын Чикагогийн Их Сургуулийн Бизнесийн сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж, магистрын зэрэг хамгаалсан. |
![]() | Нираж Вэдва | ТУЗ-ийн хараат бус гишүүн | Нираж Вэдва нь 2018 оноос эхлэн ХасБанкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдон ажиллаж байна. Тэрээр 36 жилийн турш банкны салбарт мэдээллийн технологийн чиглэлээр удирдлагын түвшинд ажилласан туршлагатай. Нираж Вэдва нь Тек Махиндра (Энэтхэг Улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, технологийн чиглэлээр дэлхийн Топ 20-д багтдаг компани), Швейцар Улсын Темонос (банкны программ хангамж чиглэлээр дэлхийд тэргүүлэгч) болон Нуклеус Софтвэр (зээлийн программ хангамж чиглэлээр тэргүүлэгч улс дамнасан компани) зэрэг компаниудад ажиллаж байсан туршлагатай. Тэрээр 2019 оны 6 дугаар сард мэдээлэл технологийн зөвлөх үйлчилгээний чиглэл бүхий Акселерик Эф Зи компанийг Арабын Нэгдсэн Эмират улсад байгуулсан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Мөн тэрээр технологийн компаниудад зөвлөх албан тушаал хашдаг байна. Нираж Вэдва нь “Дели их сургууль”-ийн бакалавр зэрэгтэй, “Индира Гандигийн нэрэмжит их сургууль”-ийг магистрын зэрэгтэй төгссөн. |
![]() | Эрик Версавел | ТУЗ-ийн хараат бус гишүүн | Эрик Версавел нь 2022 оноос эхлэн ХасБанкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдон ажиллаж байна. Тэрээр 40 гаруй жил Брюссель ламберт банк болон АйЭнЖи Банканд ажилласан бөгөөд үүний 30 гаруй жилд удирдах албан тушаал хашиж байжээ. 1998 оноос АйЭнЖи банкны Индонези дахь ПиТи Индонез АйЭнЖи Банканд захирлаар ажиллаж байсан бол 2000 оноос хойш АйЭнЖи Банкны Хятад, Солонгос, Украйн зэрэг улсыг хариуцсан захирлаар, мөн Монгол дахь АйЭнЖи-ийн суурин төлөөлөгчөөр тус тус ажиллаж байв. Эрик Версавел нь ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгогдох хүртлээ Тэнгэр Даатгал ХХК-ийн хараат бус гишүүнээр 2019-2022 оны хооронд ажиллаж байсан. Тэрээр Бельги улсын Антверпийн их сургуулийг Хууль зүйн ухааны Магистрын зэрэгтэй төгссөн. Мөн тэрээр Сингапурын удирдлагын их сургуулийн Сингапурын ТУЗ-ийн гишүүдийн институцийн дипломтой бөгөөд компанийн засаглал, зээлийн бүтцийн өөрчлөлт, уналттай зах зээл чиглэлд мэргэшсэн банкир юм. |
![]() | Эми Чой | ТУЗ-ийн хараат бус гишүүн | Эми Чой нь 2023 оноос эхлэн ХасБанкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдон ажиллаж байна. Тэрээр 1994 оноос Хонконг дахь Сити банканд систем хөгжүүлэлтийн менежерээр ажиллаж банк, санхүүгийн салбарын ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд Хятадын Гуангфа Банк, Пинг Ан Банк болон бусад банк, санхүүгийн байгууллагуудад салбарын менежерээс эхлээд Гүйцэтгэх захирлын орлогч, Дэд ерөнхийлөгч болон Иргэдийн банк хариуцсан Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч зэрэг удирдах албан тушаалуудад ажиллаж байсан туршлагатай. Банкны салбарт ажиллаж эхлэхээс өмнө тэрээр 16 жил Мэдээлэл технологийн салбарт буюу Хонконг дахь АйБиЭм-д банк, даатгалын салбарын системийн автоматжуулалт чиглэлээр ажиллаж байжээ. Ажилласан банкнууддаа тэрээр иргэдийн банкны дижитал өөрчлөлт болон банкны үйлчилгээг олон сувгаар шууд хүргэх шинэтгэлийн ажлыг амжилттай удирдаж байсан. Эми Чой нь Хонконгийн Политехникийн их сургуулийг Мэдээллийн системийн шинжилгээ, дизайны чиглэлээр дипломтай төгссөн ба Лондонгийн Сити их сургуулиас Бизнесийн шинжилгээ, дизайны чиглэлээр шинжлэх ухааны магистрын зэрэг авсан байна. |