Компьютерын аюулгүй байдал
- Вирусны хамгаалалтын программ ашигласнаар та мэдээллийн аюулгүй байдлаа хангана.
- Вирусны хамгаалалтын программын шинэчлэлт сайжруулалтыг хийж тодорхой давтамжтай вирусыг шалгуулж байх.
- Галт хана ашигласнаар зөвшөөрөлгүй этгээд таны компьютерт нэвтрэхээс сэргийлнэ.
- Үйлдлийн систем болон программ хангамжийн шинэчлэлтийг байнга хийж байх нь тустай байдаг.
- Веб хөтөчийн шинэчлэлтийг байнга хийж аюулгүй байдал нь одоогийн шаардлагыг хангаж буй эсэхийг шалгаж байх хэрэгтэй.
- Лицензтэй, эх сурвалж нь тодорхой программ хангамжийг ашиглах.
- Утасгүй сүлжээ ашиглахдаа итгэмжлэгдсэн сүлжээг ашиглах.