Type search keyword

ХАСБАНК БА БИЧИЛ САНХҮҮГИЙН БИЗНЕСИЙН ХӨГЖИЛ

 

Бичил ба жижиг дунд бизнес нь аливаа улс орны, тэр дундаа хөгжиж буй улсын эдийн засгийн хөгжлийн чухал хөшүүрэг болдог. ХасБанк анх бичил санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, Монгол улсад энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлсэн анхны байгууллагуудын нэг. 1990-ээд оны сүүлээр ардчилсан буюу зах зээлийн эдийн засагт шилжээд удаагүй байсан эдийн засгийн байдал тогтворгүй байсан энэ л үед иргэдэд бичил санхүүгийн үйлчилгээг хүргэснээр банк эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж эхэлсэн байна. Ийм ч учраас ХасБанк бол Монгол улсад бичил санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх, бичил ба жижиг дунд бизнесийг дэмжих үйлсэд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм.
 
Тэр үед бичил ба жижиг дунд бизнес эрхлэгчдэд ус агаар шиг хэрэгтэй байсан санхүүжилтийг олгосоноор олон хүмүүст бизнесээ өргөжүүлж, амьжиргаагаа дээшлүүлэх боломж олгосон юм. ХасБанк нь өдгөө системтийн ач холбогдол бүхий, банк санхүүгийн салбартаа тэргүүлэгч банк болсоны зэрэгцээ иргэд, бичил ба жижиг дунд бизнес, болон томоохон ААН-үүдийн санхүүгийн үйлчилгээг хангах замаар Монгол улсын эдийн засгийн хөгжилд бодьтой хувь нэмрээ оруулсаар байна.
 
2007 онд “Forbes” сэтгүүлээс онцолсон дэлхийн шилдэг 100 бичил санхүүгийн байгууллагуудын жагсаалтад багтсан нь ХасБанкны бичил санхүүгийн чиглэлээр гаргасан амжилт нь Монгол улсад төдийгүй дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байгааг харуулж байна. The Wall Street Journal вэб сайт дээр 2012 оны 11-р сарын 19-ний өдөр тавигдсан “Microfinance Growing in Attraction to Private-Equity” гарчигтай нийтлэлд бичил санхүүгийн тухай ярьсан Bamboo Finance компанийн Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Xavier Pierluca ХасБанкны бичил санхүүгийн салбарт гаргасан амжилтын талаар дурдсан байна. (http://blogs.wsj.com/dealjournalindia/2012/11/19/microfinance-growing-in-attraction-to-private-equity)
 
ХасБанк бичил санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан улсынхаа эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахаас гадна энэ тал дээр хуримтлуулсан туршлага болон экспертизээ Киргиз болон БНХАУ-д амжилттай хэрэгжүүлж байна. ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэл нь БНХАУ-ын Шинжан Уйгарын Урэмч хотод Тянрон хэмээх бичил санхүүгийн компанид хөрөнгө оруулалт хийж, ХасБанкны туршлага дээр суурилан байгуулсан нь энэ оны 9-р сард нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүллээ. ХасБанк өөрийн туршлагыг олон улсын зах зээлд амжилттай хэрэгжүүлж буй нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн банк болсоныг илтгэж, Монгол улсын банк санхүүгийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.