Type search keyword

ХасБанкны худалдааны санхүүжилтийн зээлийн шугам нэмэгдлээ

ХасБанк нь Монгол улсын 3 дагч томоохон бизнесийн салбар болох худалдааны салбарыг дэмжиж ажилладаг бөгөөд тус банкаас олгосон худалдааны санхүүжилтийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн нь уг үйлчилгээг авч буй гадаад худалдаа эрхлэгчдийн тоо жилээс жилд өсч байгаа үзүүлэлт юм.

Иймд ХасБанк нь гадаад харилцаагаа өргөжүүлэх, худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ идэвхижүүлэх шат дараалсан ажлуудыг хэрэгжүүлж, 2011 онд ING, International Finance Corporation (IFC), European Bank for Reconstruction and Development (EBRD), Deutsche Bank, Asian Development Bank (ADB) зэрэг банкууд нь тус банкинд олгосон худалдааны санхүүжилтийн зээлийн шугамаа нэмэгдүүлж, нөхцлийг сайжруулаад байна.

Үүний үр дүнд тус банкнаас нээж буй баримтын аккредитив болон банкны баталгааг гадаадын нэр хүндтэй бүхий, өндөр зэрэглэлийн банкууд давхар баталгаажуулж байна. Одоогийн байдлаар худалдааны санхүүжилтийн зээлийн шугамын нийт хэмжээ 16 сая ам.долларт хүрсэн болно. Цаашид ХасБанк нь корреспондент харилцаагаа улам өргөжүүлэн, гадаадын томоохон банк, санхүүгийн байгууллагуудаас олгох худалдааны санхүүжилтийн зээлийн шугамыг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна.