Type search keyword

Д.Бадраа агсны нэрэмжит "Шударга Ёсыг Бадраах Сан"-ийн 2010-2011 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлгийн эзэд тодорлоо

Санхүүгийн Зохицуулах Хорооны анхны дарга асан Дашдоржийн Бадраа агсны үйл хэргийг үргэлжлүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийгэмд шударга ёсыг түгээн дэлгэрүүлж бэхжүүлэх үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор ойр дотны найз нөхөд, гэр бүл болон хамт ажиллаж байсан хамт олны төлөөлөл хамтран “Шударга Ёсыг Бадраах Сан" ТББ-ыг 2006 онд үүсгэн байгуулж албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Энэхүү сан байгуулагдсанаас хойш үйл ажиллагааныхаа хүрээнд сурлага, сахилга батаар тэргүүний, идэвхи санаачлагатай, чин хүсэл эрмэлзлэлтэй оюутан залуусыг дэмжиж "Д.Бадраа Агсны Нэрэмжит Сургалтын Төлбөрийн Тэтгэлэгт Хөтөлбөр"-ийг 2006 оноос хойш 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өмнөх 4-н жил МУИС-н Эдийн Засгийн Сургуулийн оюутан залууст олгодог байсан энэ жил хамрах хүрээгээ тэлж, ХасБанктай хамтран Эдийн Засгийн Дээд Сургуулийн оюутан залуусыг мөн давхар хамруулж нийтдээ 2006 оноос хойш 30 орчим оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгоод байна. Энэ жил мөн МУИС-н Эдийн Засгийн Сургууль, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн нийт 11 оюутан уг тэтгэлгийг хүртэж байна.

Үүнээс гадна жил бүр уламжлал болгон Д.Бадраа агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн зултай, чимээгүй цуглааныг түүний төрөлх сургууль болон ажиллаж байсан албан газруудад зохион байгуулсан ба энэхүү арга хэмжээнд талийгаачийн найз нөхөд, ойр дотныхон, шударга ёсыг дээдэлдэг.

Д.Бадраа агсны дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор түүний төрөлх сургууль дээр дурсгалын самбар босгож, талийгаачийн төрсөн өдрөөр хүндэтгэн дурсах арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирлээ.

Сангийн хувьд цаашдаа үйл ажиллагааны цар хүрээгээ улам өргөтгөн нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна. Түүнчлэн өнгөрсөн жилээс “Зөв банк Хас банк”-ны хамт олон сангийн зорилго үйл ажиллагааг идэвхитэйгээр дэмжин, оюутны тэтгэлэгт хөтөлбөр болон иргэдэд санхүүгийн боловсрол эзэмшүүлэх зорилготой хамтран ажиллаж байна.

Тэтгэлэгт шалгарсан шилдэг оюутнууд

  • Г.Зоригтбаатар МУИС-ЭЗ,Банкны менежмент-4
  • Ц.Оюунтуул МУИС-ЭЗ,Банкны менежмент-3
  • Г.Тэмүүлэн МУИС-ЭЗ,Санхүү менежмент-2
  • Б.Номун СЭЗД,Бизнесийн эдийн засаг-3
  • Э.Нямсүрэн СЭЗД,Нягтлан бодох бүртгэл-3
  • П.Дагвадорж МУИС-ЭЗ,Эдийн засгийн онол-2
  • П.Батзаяа МУИС-ЭЗ,Эдийн засгийн онол-2
  • Д.Гэрэлчимэг СЭЗД,Нягтлан бодох бүртгэл-3
  • Т.Ариунчимэг СЭЗД,Санхүү менежмент-3
  • Г.Батзориг МУИС-ЭЗ,Эдийн засгийн онол-3
  • Т.Балжиням СЭЗД,Бизнесийн удийн засаг-3