Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Монголын Ногоон Санхүүгийн Корпораци


I. ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол оронд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад тулгарч буй саад бэрхшээлийг даван туулахад зориулсан үндэсний санхүүгийн хэрэгсэл бий болгох зорилгоор төр, хувийн хэвшил хамтран Монголын Ногоон Санхүүгийн Корпораци (МНСК)-ййг үүсгэн байгуулах ажлыг санаачилсан билээ.

МНСК нь айл өрх, бизнес эрхлэгч нарыг нүүрстөрөгч багатай технологид шилжихэд нь зориулж төлбөрийн чадварт нийцсэн, хүйсийн тэгш байдлыг хангахуйц ногоон зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхийг зорьж байна. Түүнчлэн энэхүү зорилгодоо хүрэхийн тулд бодлогын орчинг сайжруулах, оролцогч талуудыг чадавх, мэдлэгийг дээшлүүлэх зорилтуудыг тавьж байна.

Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлснээр айл өрхүүд нэн ялангуяа бага орлоготой, эмзэг бүлгийн өрхүүд нүүрстөрөгч багатай технологид шилжих, тогтвортой амьжиргаатай  болоход нь чухал нөлөө үзүүлэх юм.

Ингэснээр МНСК нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх гол бүтцийн байгууллага болох бөгөөд улмаар Засгийн газрын Үндэсний ногоон хөгжлийн бодлого болон Үндэсний зорилтот хувь нэмэртээ тусгасан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтдоо хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх болно. МНСК нь эхний шатандаа айл өрх, бизнес эрхлэгч нарын эрчим хүчний хэрэглээг бууруулах зорилт тавин ажиллаж байна.

МНСК нь нийгэмд ашиг тусаа хүртээх хувийн хэвшлийн санаачилга бөгөөд хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаагаа үр ашигтай явуулах, төрийн байгууллага нь эдгээр үйл ажиллагаа нь нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд оновчтой байгаа эсэхийг нягтлах юм.

Мөн түүнчлэн, МНСК-иар дамжуулан хүйсийн тэгш байдлын эерэг нөлөөллийг бий болгох нь энэхүү төслийн чухал ач холбогдол бөгөөд МНСК нь жендэрийн мэдрэмжтэй засаглалын бүтцийг боловсруулах, нийгмийн бүлгүүдийн оролцоог хангах стратеги боловсруулах ажлуудыг уг төслийг албан ёсоор эхлүүлэхээс өмнө эцэслэн гүйцэтгэхээр төлөвлөж байна.  

Жендэр ба нийгмийн оролцооны стратеги боловсруулахдаа холбогдох олон улсын гэрээ хэлэлцээр, Уур амьсгалын ногоон сангийн Жендерийн бодлого (удахгүй батлагдах гэж буй 2018-2020 оны жендэрийн тэгш байдал ба нийгмийн оролцооны бодлого, төлөвлөгөө), мөн холбогдох үндэсний бодлого, зөвлөмжийг удирдамж болгосон.

II. Байгаль орчин ба нийгмийн хариуцлагын менежментийн систем (БОНХМС)

Энэхүү байгаль орчин, нийгмийн хариуцлагын менежментийн систем нь (БОНХMС) МНСК-ийн байгаль орчин, нийгмийн менежментийг удирдан чиглүүлэхэд зориулагдсан болно. БОНХМС нь дэд төслүүдийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг удирдах үйл явц, оролцогч талуудын хүлээх үүрэг, хариуцлага, төслийн урьдчилсан үнэлгээний шат, бэлтгэл, төслийн хяналтыг хэрхэн хийх зэргийг тодорхойлж өгсөн.  МНСК-ийн санхүүжүүлэх дэд төслүүд нь нь хараахан бүрэн тодорхой болоогүй тул Байгаль орчин, нийгмийн хариуцлагын тогтолцооны хувьд БОНХМС-ийг ашиглах нь хамгийн тохиромжтой хувилбар юм.

Энэхүү БОНХМС нь МНСК-ийн үйл ажиллагааг Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-ийн гүйцэтгэлийн стандартад нийцсэн, урьдчилсан, үлгэр жишээ байгаль орчин, нийгмийн стандартад нийцүүлэх зорилготой бөгөөд энэхүү БОНХМС-ийг УАНС болон ХасБанк үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг байна.

МНСК-ийн БОНХМС-ийн гол зорилго нь хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлсэн дэд төслүүдийн байгаль орчинд нөлөөлөх аливаа сөрөг нөлөөллөөс зайлсхийх, зохицуулахаас гадна байгаль орчин, нийгмийн үр өгөөж болон бусад эерэг нөлөөллийг тодорхойлох явдал юм.

БОНХМС:

  • Оролцогч Санхүүгийн Байгууллага (ОСБ)-уудыг сонгоход шаардлагатай шалгуур үзүүлэлтийн үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл энэхүү УАНС болон ХасБанкны мөрдөж буй үндэсний хууль эрх зүйн орчинд нийцсэн БОНХМС-ийг хэрэгжүүлж чадах санхүүгийн байгууллага ОСБ болох боломжтой юм.
  • Санхүүжилт авах гэж буй төсөл  хөтөлбөрт үндэсний болон ХасБанканд хэрэгжиж буй байгаль орчин болон нийгмийн хариуцлагын стандартыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зааварчилга-гаар хангах.

III. БАЙГАЛЬ ОРЧИН болон НИЙГМИЙн ЭРСДЭЛ, ТҮҮНИЙ НӨЛӨӨЛӨЛ

Хөтөлбөр нь Монгол улсад эрчим хүчний хэмнэлттэй төслүүдийн боловсруулалт, угсралт болон үйл ажиллагааг жижиг дунд үйлдвэрлэлээр дамжуулна санхүүжүүлнэ. Төслүүдийн зарим нь байгаль орчин, нийгэмд эрсдэлтэй мөн ард иргэд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй байх магадлалтай тул эдгээр тулгамдаж болох асуудлуудыг зайлсхийж, дасна зохицож ажиллах нь хөтөлбөрийн гол үндэс юм.

Зээл олгохын урд ХасБанкны эрсдэлийн үнэлгээний журмын дагуу төсөл бүрийг тус бүрт нь ангилж шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл зээл болгон ХасБанкны эрсдэлийн үнэлгээний дагуу урдийхаара адилхан явагдах бөгөөд шинжилгээний үйл явцад тухайн төслийн үйл ажиллагааг Байгаль орчин, нийгмийн эрсдэлт байдлыг хэмжих үзүүлэлтийн дагуу тулгаж, банкны санхүүжүүлэхээс хориглосон үйл ажиллагаатай нийцэхгүйг давхар шалгах болно.

Бүх дэмжигдсэн төслийг байгаль орчин болон нийгэмд учруулж болох нөлөөллийг шалгана. Ихэнх төслүүд нь хөтөлбөрийн B мөн C ангилалд багтах болно. B  ангилалд багтсан төслүүд байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ бөглөх эсвэл өөр ижил төрлийн нийгэм, байгаль орчинд учруулж болох эрсдэлийг буруулах талаар менежментийн төлөвлөгөөндөө илэрхийлсэн үнэлгээг шаардана. Харин  C ангилалд хамрагдсан дэд төслүүдийг хөтөлбөрийн журмын дагуу байгаль орчин ба нийгмийн үнэлгээг төслийн хэрэгжүүлэгчтэй хамт бөглөнө.

Хөтөлбөр нь А ангилал буюу өндөр эрсдэлтэй ангиллын төслийг дэмжихгүй, иймээс дэмжигдсэн төслүүд  хангалттай, хориотой, соёлын болон нийгмийн эмзэг газар, том хэмжээний нүүлгэлт шаардсан газар нутагт үйл ажиллагаагаа явуулахгүй.

IV. хэрэгжүүлэгч байгууллагын зохион байгуулалт

МНСК-ийн үүрэг, оролцоо

МНСК-ийн үүрэг бол Байгаль орчин, нийгмийн хариуцлагын стандарт, шалгуур хийгээд олон улсын сайн туршлага болж чадахуйц сангийн бүтэц, зохион байгуулалтыг бий болгоход оршино. Энэ хүрээнд дараах үүрэгтэй ажиллана. Үүнд:

  • Холбогдох хууль, дүрмийн дагуу ОСБ-үүдийг үнэлэх;
  • ОСБ-уудын үйл ажиллагааг МНСК-ийн хөрөнгө оруулалтын бодлого, зарчим болон БОНХҮ стандартад нийцэж байгаа эсэхийг үнэлэх;
  • ОСБ-уудад МНСК-ийн стандартад нийцсэн байгаль орчин, нийгмийн нөлөөлөл, эрсдэлийг удирдах арга хэрэгслийг боловсруулахад нь зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд туслах;
  • ОСБ-уудын байгаль орчин, нийгмийн хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэх чадавхтай эсэхийг үнэлэх;
  • Байгаль орчин, нийгмийн хариуцлагын зорилтыг хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх боломжийг олж илрүүлэх;
  • Санхүүжилт хийж байгаа хугацаандаа ОСБ-уудыг МНСК-ийн БОНХ-ын стандартыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих.

Оролцогч санхүүгийн байгууллагууд (ОСБ)-ын үүрэг, оролцоо

ОСБ-ууд нь санхүүжилтийн хугацаа дуусах хүртэлх хугацаанд холбогдох хууль тогтоомж, бодлого болон төслийн байгаль орчин нийгмийн нөлөөлөл, эрсдэлийг удирдах ажлыг хариуцна. ОСБ-ууд нь МНСК-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд корпорациас хөндлөнгийн үнэлгээ хийх, холбогдох мэдээлэл хүсэхэд мэдээллээр хангах үүрэгтэй. ОСБ-ууд нь төсөлтэй холбоотой байгаль орчин, нийгмийн хариуцлагын мэдээллийг ил тод зарлах, МНСК-ийн стандартыг хангах үүднээс гуравдагч этгээд буюу ЗГ, бусад оролцогч талуудыг оролцоог хангахад анхаарч ажиллана. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд төсөлтэй холбоотой нэмэлт мэдээлэл, судалгаагаар МНСК-ийг хангана.

V. БАЙГАЛЬ ОРЧИН БА НИЙГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРМЫН ТАЛААР

ХасБанканд одоо хэрэгжиж  буй БОНХМС нь МНСК-т ашиглах үндсэн суурь нь болж байгаа юм. Ингэснээр хөтөлбөрөөр дамжин санхүүжиж байгаа дэд-төслүүдийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг урьдчилан сэргийлэх, бууруулах баталгаа болох юм. МНСК нь БОНХМС-ийн хэрэгжилт болон хяналтыг  хариуцах ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан хэрэжүүлнэ.

Монгол Улсын Байгаль орчны бодлого, журам, Үндэсний чиглэл

Уг хөтөлбөр нь Монгол улсын засгийн газар болон Улаанбаатар хотын захиргаанаас заасан бодлого санаачлагчтай нийцэж байгаа болно. Монгол Улс Дэлхийн Уур Амьсгалын Өөрчлөлтийг Сааруулахад Оруулах Хувь Нэмэр тодорхойлсон бөгөөд  энэхүү хөтөлбөр нь сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг эрхэлдэг бизнесүүдийг дэмжинэ ажиллаж Дэлхийн Уур Амьсгалын Өөрчлөлтийг Сааруулахад Оруулах Хувь Нэмэрт хөрөнгө оруулалт хийх юм.

2016 онд, Засгийн Газар  Ногоон Хөгжлийн Бодлогыг баталсан билээ. Тус бодлогын хүрээнд ногоон эдийн засгийг дэмжих зорилгоор байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнд ногдох татвар, зээлийн өртөг зэргийг бууруулж, сэдэл нэмэх юм. Ингэснээр ашгийн төлөө  байгууллагууд ногоон шийдлийг нэвтрүүлж эхлэх болно.

2015 оны 11-р сард Монголын засгийн газар ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ хууль баталж, энэ хуулийн хүрээнд өндөр эрчим хүчний хэрэглээтэй байгууллагуудыг эрчим хүчний аудит хийлгэж, хийгдсэнээс хойш 5 жилийн дотор эрчим хүчний хэрэглээгээ 15% бууруулахыг заасан. ХасБанкны шинэ хөтөлбөр нь үндэсний журмын дагуу хувийн хэвшлийн компаниудад өөрчлөлт хийх хэрэгтэй шинэчлэлийг санхүүжүүлж ажиллана.

2012 10-р сард Улсын Их Хурлаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай Монгол улсын хуулийг баталсан. Энэ хуульийн зорилтын дагуу байгаль орчинд нөлөөлөх төслүүд а) Байгаль Орчны Яамны дагуу заасан хугацаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг иргэд, засаг захиргаа болон бусад оролцогч талуудад мэдээлэл хүргэж тайлагнах мөн б) уул уурхай, газрын тосны төслүүдийг дуусах хугацаанаас 3 жилийн өмнө байгаль орчинг нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг Байгаль Орчны Яам д бэлдэх юм. Энэ хуульийн хүрээнд санхүүжүүлэгчид байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд аюултай төслүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд хориглосон байдаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай нь хууль нь “өндөр эрсдэлтэй” гэсэн ангиллыг нарийн тодорхойлоогүй тул хөтөлбөрийн Байгаль Орчин ба Нийгмийн Үнэлгээг ашигласнаар энэ хуулийг бэхжүүлж байгаа юм. Иймээс, Хүлэмжийн Хий Бууруулах Зорилгоор олгогдох Бизнес Зээлийн Хөтөлбөр нь дотоодын Улс Дэлхийн Уур Амьсгалын Өөрчлөлтийг Сааруулахад Оруулах Хувь Нэмэр, НАМА, Ногоон хөгжлийн бодлог, түүнчлэн Уур Амьсгалын Ногоон Сангийн үүрэг зорилготой нийцэж байгаа болно.

VI. СОНГОЛТ ХИЙХ ЖУРАМ

МНСК-ийн БОХН-ын шалгуурт нийцүүлэн ажиллах зорилгоор БОНХ-ын үнэлгээний бүтцийг доор харуулж байна.

a) Эерэг нөлөө

  • Хүлэмжийн хийн ялгарал
  • Нийгэмд үзүүлэх эерэг нөлөө, жишээ нь жендэрийн эрх тэгш  байдал нэмэгдэх

b) Доорх хүснэгтэд тусгагдсан 8н талбарын хүрээнд хийгдэх эрсдэлийн удирдлага

  • Байгаль орчин
  • Нийгмийн асуудал

МНСК-т нэгдсэн бүх арилжааны банкнууд нь ОУСК-ийн гүйцэтгэлийн стандартад нийцсэн БОНХ-ийн үнэлгээний системийг 12-р сараас дээш хугацаатай, 50н саяас их дүнтэй бүх төслийн зээл болон бизнесийн санхүүжилтэд ашиглана.Энэхүү үнэлгээний жагсаалтыг ашигласнаар БОНХ-ын үнэлгээ болон эрсдэлийг асуулт хариултаар дамжуулан амар аргаар тодорхойлох боломжтой. Үнэлгээг бөглөсний дараагаар эрсдэлийн ангилал тодорхойлогдох бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон холбогдох зөвлөмжүүдийг агуулсан байгаа.  

ОСБ-ын төсөл судлах, шийдвэрлэх ,хөрөнгө оруулах зэрэг нь БОНХМС-ийг баримтлах бө ингэснээр төслөөс үүдсэн  байгаль орчин болон нийгмийн асуудлыг үнэн зөв тодорхойлоход туслах юм. БОНХ-ын эрсдэлийн менежмент нь үндэсний болон олон улсын стандарттай нийцэж, Монгол улсын онцгой нөхцөл байдлуудыг агуулсан байх хэрэгтэй.

БОНХМС-ийг хэрэгжүүлэх зорилго нь ОСБ-уудийн орж буй санхүүгийн харилцааны үр дүнд байгаль орчин болон нийгэмд учирч болзошгүй эрсдэл болон тэдгээрт  авч болох арга хэмжээг тодорхойлоход  оршиж байгаа болно. ОСБ нь харилцагч байгууллагуудтай хамтран сөрөг нөлөөг  байж болох хамгийн доод төвшинд барьж,  байгаль орчин нийгмийн асуудлуудыг хүрээнд хүрж болохуйц зорилт тавин ажиллана.  ОСБ нь байгаль орчин нийгмийн эрсдэлийн үнэлгээг өөрийн байгууллагын бизнесийн шийдвэр гаргах процесс болон эрсдэлийн үнэлгээнд нэвтрүүлж, банкны ерөнхий үйл ажиллагаанд баримталж эхлэх.

МНСК нь ОУСК-ын гүйцэтгэлийн стандартыг үндсэн болон хөрөнгө оруулах үйл ажиллагаанд  шингээсэн ба эдгээр стандартуудыг  төслийн хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор  ОСБ болон өөрийн үйл ажиллагааны журамд  тусгаж нэвтрүүлэн ажиллана.

VII. БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН НИЙГМИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХЭРЭГЖҮҮЛЭЛТ БОЛОН ҮҮРГҮҮД

МНСК нь “Эрсдэлийн менежментийн давхар” зарчим баримтална. Энэ  нь  байгаль орчин болон нийгмийн менежментийн хэрэгжилтийг хяналтыг ОСБ болон МНСК давхар гүйцэтгэж ажиллана гэсэн үг.

а) МНСКеийн төвшинд: Хөрөнгө оруулах, санхүүжүүлэх ОСБ-уудыг сонгон шалгаруулах явцад байгаль орчин болон нийгмийн менежментийн стандарттай нийцэж буй эсэхийг шалгуур болон ашиглана.

b) ОСБ-ын төвшинд: ОСБ нь төслийг санхүүжүүлэхээс өмнө тухайн төслийн хөрөнгө оруулалт болон эрсдэлийн үнэлгээ хийнэ, үүнд шаардлагатай байгаль орчин болон нийгмийн менежментийн үнэлгээний цар хүрээг тооцно. Төсөл нь МНСК-ийн БОНХ-ын стандарттай нийцүүлэн ажиллах үүрэгтэй.  ОСБ-ын хөрөнгө оруулах төсөл нь БОНХ-ын тодорхой төлөвлөгөө болон менежментийн системтэй байх шаардлагатай.

ОСБ нь хөрөнгө оруулах гэж буй төсөл хөтөлбөрүүдэд  БОНХ-ын үнэлгээ хийж, болзошгүй эрсдэл болон  авах арга хэмжээг тодорхойлон ажиллана. Ингэхдээ, төсөл хөтөлбөрүүдийг дараах байдлаар ангилна.

  • A ангилал: Байгаль орчинд эргэн засварлах боломжгүй, өмнө нь тохиолдож байгаагүй, олон талын ноцтой сөрөг нөлөө үзүүлэх хэмжээний үйл ажиллагааны төслийг А ангилалд оруулна.
  • B ангилал: Ноцтой сөрөг нөлөөлөлгүй албадан нүүлгэн шилжүүлэлт хийхэд шийдвэрлэгдэх боломжтой, мөн эргэн засварлах боломжтой  үйл ажиллагааны төслийг В ангилалд оруулна.
  • C ангилал: Байгаль орчинд маш бага хэмжээний нөлөөлөл үзүүлэх эсвэл огт нөлөөлөлгүй үйл ажиллагааны төслийг С ангилалд оруулна.

Дээрх ангилал нь төслийн хүрээнд хэрэгжүүлэх БОНХ-ын хэрэгжүүлэхэд шаардлагатай цар хүрээг тодорхойлох болно.

VIII. ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ПРОЦЕСС

МНСК нь оролцогч талуудын оролцоог дараах байдлаар  зохион байгуулан ажиллана.

Оролцогч тал
Хэлэлцэх хүрээ
Оролцооны стратеги

Стратеги
Хэрэгжүүлэгч
Зохион байгуулах давтамж

Удирдах хороо   

  • МНСК-ийн зарчим
  • Санхүүжилт болон бүтэц
  • Зах зээлийн судалгаа болон бүтээгдэхүүн хөгжүүлэлт
  • санхүүжилтийн санлын боловсруулалт болон хариу
  • Үл татгалзах захидал, 
  • Үндэсний Оролцогч талуудын чуулганы төлөвлөгөө  г.м
  • МНСК-ийн  Удирдах хороо гишүүдийн тогтвортой байдлыг хангах 
  • Гишүүдийг мэдээллээр хангах 
  • МНСК-ийн үйл ажиллагаа, гишүүдийн эрх үүрэг
  • Оролцогч талуудын идэвхтэй байдал болог гишүүдийг үйл ажиллагааны хэвийг байдлыг хангах  зорилгоор хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд төлөвлөгөө, болон тэдгээрийн давтамжийг боловсруулах
  • Гишүүдийн санал бодлыг харгалзан хамгийн тохиромжтой уулзалтыг зохион байгуулах 
  • Ашиг сонирхлын зөрчил болон авлигаас татгалзах
  • Удирдах хороо гишүүдийн оролцоог тэнцүү байлгах 
  • Удирдах хороо
  • Үүсгэн байгуулагч 
  • МТСХ 
  • МНСК-ийн ажилчид 
  • Хорооны гишүүдийнболомжийг харгалзуулан. Нэг жилд хамгийн багадаа 3н удаа зохион байгуулах,.   



Дотоодын Банк болон санхүүгийн байгууллагууд - хувийн хэвшил & улсын байгууллага

  • МНСК-ийн зарчим  
  • МНСК-ийн оролцоо  
  • бүтээгдэхүүн хөгжүүлэлт  болон бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд саналаа тусгах
  • МНСК-ийн хөрөнгө оруулалтаар санхүүжих бүтээгдэхүүний талаар сургалт, чадавх бэхжүүлэлт 
  • зах зээлийн судалгаа, ногоон зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт  
  • МНСК-д хөрөнгө оруулж буй Банкнуудтай сайн харилцаатай байха 
  • Талуудыг мэдээллээр хангах
  • Зөрчилдөөн болон эрсдэлээс зайлсхийх 
  • Шудрага өрсөлдөх нөхцөлөөр  хангах 
  • Санхүүжилтийг зориулалтын дагуу хэрэглэж байгаа эсэхийг хянах 
  • Банкнуудад зах зээлийн судалгаа болон ногоон зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, чадавх бэхжүүлэлт талаар дэмжлэг үзүүлэх 
  • ОСБ
  • МТСХ 
  • МНСК 
  • Зургаан сар тутам нэг удаа



Төсөл боловсруулагч

(хувийн хэвшил & улсын байгууллага) 

  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлт  болон техникийн төрөл зүйл 
  • Ногоон төслийн сэдэл 
  • Дотоодын чадвахи 
  • Туршилтын төсөлтэй хамтрах боломжууд 
  • Туршилтын төслийн боловсруулалт  
  • Хамтрагч байгууллагуудтай сайн харилцаатай байх 
  • Талуудыг мэдээллээр хангах
  • Ил тол журам болон шийдвэр  гаргалт   
  • Зөрчилдөөн болон эрсдэлээс зайлсхийх 
  • Талуудыг холбоог дэмжих 
  • Ижил оролцоо болон боломжоор хангах 
  • Эрчим хүчний хэмнэлт, дулаан алдагдал, байшингийн дулаалга болон усны хэмнэлт дээр чадвахи бэхжүүлэх
  • Төсөл  боловсруулагч (барилгын компани, үйлдвэрлэгчид, ЭХХ бүтэгдэхүүн импортлүгч г.м)
  • Бүтэгдэхүүн хөгжүүлэгч
  • МТСХ
  • МНСК 
  • Жилд 1-ээс доошгүй


Засгийн газрын байгууллагууд


  • Засгийн газрын зорилтууд, холбогдох хууль журам болон МНСК-ийн дэмжих стратеги 
  • Оновчтой институцийн бүтэц зохион байгуулалт, мэдээллийн урсгал 
  • Оролцогч талуудын үйл ажиллагааг  уяалдан холбоотой байлгах 
  • Шинэмэдээллээр цаг тухайд хангах
  • Ил тод байдал 
  • Хувийн хэвшил болон төрийн хамтын ажиллагаа,  бодлогуудын хоорондох  уялдаа дэмжих сургалт, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанууд зохион байгуулах.
  • БОАЖЯ 
  • Сангийн Яам 
  • СЗХ 
  • МНСК
  • МТСХ
  • Нэг жилд 3-аас доошгүй


Олон Улсын Байгууллагууд

  • Төсөл бэлтгэх, боловсруулах явцад хамтран ажиллах 
  • бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон хөрөнгө оруулалт 
  • Санхүүжүүлэгч байгууллагуудтай үйл ажиллагааг уяалдуулах, мэдлэг түгээх, чадавхи бэхжүүлэх 
  • Төслийн техникийн үзүүлэлтэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх
  • Оролцогч талууд сайн харилцаатай, мэдээллийн урсгал бий болгох 
  • Шинэ мэдээллээр  цаг тухайд хангах 
  • Талууд хоорондоо сайн туршлага болон шинэ мэдээлэл  хуваалцах,  хамтран ажиллах  боломж болон эрмэлзэлийг бүрдүүлэх 
  • Байгууллагын чадамжийг дээшлүүлэх тал дээр дэмжих, туслалцаа үзүүлэх 
  • Олон Улсын ТББ
  • Олон Улсын донор байгууллагууд 
  • Олон Улсын банк болон санхүүгийн байгууллагууд 
  • МНСК
  • МТСХ
  • Жилд 1-ээс доошгүй


Иргэний Нийгмийн байгууллага 

  • Нийгэм болон байгаль орчны хүрээнд гарах сайн үр дагаврыг тооцоолох, зөвлөх 
  • Төслийн хүртээмжийг хүлээн авах бүлгэмийн талаар төсөл боловсруулах явцад  зөвлөлдөх  (Гэр хороллын эмэгтэй оршин суугчид г.м )
  • Оролцогч талууд сайн харилцаатай, мэдээллийн урсгал бий болгох 
  • Шинэ мэдээллийг   цаг тухайд хуваалцах 
  • Талууд хоорондоо сайн туршлага болон шинэ мэдээлэл  хуваалцах,  хамтран ажиллах  боломж болон эрмэлзэлийг бүрдүүлэх 
  • Байгууллагын чадамжийг дээшлүүлэх тал дээр дэмжих, туслалцаа үзүүлэх
  • Олон Улсын ТББ
  • Дотоодын ТББ
  • Монголын Банкны Холбоо 
  • МНСК
  • МТСХ
  • Жилд 1-ээс доошгүй 



IX. ГОМДОЛ БАРАГДУУЛАХ МЕХАНИЗМ

МНСК-ийн ГОМДОЛ БАРАГДУУЛАХ МЕХАНИЗМ

Нарийвчилсан гомдол барагдуулах механизмыг МНСК-ийн үйл ажиллагааны журмын хүрээнд  олон улсын сайн туршлага болон  НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдах зарчимтай нийцэх байдлаар боловсруулна.  Ингэхдээ, доор байгаа ХасБанкны  Гомдол Барагдуулах Механизмыг үндсэн загвар болгон боловсруулна. Энэхүү Гомдол Барагдуулах Механизм нь МНС/оролцогч санхүүгийн байгууллагуудын вебсайтад байрш,  зээлийн эдийн засагч дэд зээлдэгчид танилцуулна.

ХасБанкны  Гомдол Барагдуулах Механизм

Банк нь харилцагчид, оролцогч талууд, болон олон нийтээс гомдлыг 24-цагийн чатын систем, утас, болон цахим шуудангийн сувгуудаар хүлээн авдаг. Ирсэн гомдлуудыг ангилах, судлах, оновчтой  шийдэл олох гэх зэрэг  банкны журмын дагуу гомдлыг барагдуулах арга хэмжээ авдаг.

Дэд-төслийн түвшинд:

Дэд төслийн түвшинд ХасБанканд ирсэн гомдлуудыг он сар, нэр, холбоо барих мэдээлэл гэх зэргийг бүртгэж аван, хуулбарлан гомдол мэдүүлж буй итгээдэд өгнө. Богино хугацаанд шийдвэрлэх боломжтой жижиг гомдлуудыг дэд төсөл хэрэгжүүлэгч/Банк газар дээр нь шийдвэрлэнэ. Харин бусад гомдолыг  дэд төсөл хэрэгжүүлэгч/Банк нь ажлын 20 хонгийн дотор шийдвэрлэх ёстой.

Гомдол мэдүүлэгч нь гомдол мэдүүлсэнтэй холбогдолтой төлбөр төлөх,  санхүүгийн хохирол амсах учиргүй, мөн мэдүүлсэн гомдолд ирүүлсэн хариу, авсан арга хэмжээнд сэтгэл дундуур байвал өөрийн зардлаар дараачийн шатанд гомдлыг барагдуулах арга хэмжээнүүдийг авч болно.  Гомдол мэдүүлэгч нь өөрийн хүсэлтээр нууцлаг байдлаар гомдол мэдүүлж болно. Мэдүүлсэн гомдлыг шударга, ил тод байдлаар шийдвэрлэнэ. Гомдол шийдэгдсэний дараагаар тухайн асуудлыг дахин гаргахгүй байх зорилгоор анхаарч, хяналт тавьж ажиллана.

Банк нь ирсэн бүх гомдол болон тэдгээрийн шийдвэрлэгдсэн төлөвийн талаар мэдээллийг бүртгэн,  бүх гомдлыг шийдэх/шийдвэрлүүлэх ажлыг хариуцна.

ОСБ ба Гомдол Барагдуулах Механизм

ОСБ нь хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийн хүрээнд оролцогч талуудын процессын төлөвлөгөө болон Гомдол Барагдуулах Механизмыг  боловсруулах шаардлагатай ба үүнд:

  • Оролцогч талуудын процесс болон дүгнэлтийг  ( он сар, төслийн аль үе шатанд оролцох эсэх, оролцооны төрөл)  төлөвлөгөөндөө тусгах.
  • Төсөлтэй холбоотой мэдээллийг хэрхэн түгээх,  БОНХ-ын төлөвлөгөөний боловсруулалт болон хэрэгжилтэд иргэд, нийгмийн бүлэг хэрхэн нөлөөлж байгаа, эсэргүүцэл тулгамдсан тохиолдолд олон нийттэй  харилцах ямар стратеги баримтлах  талаар тусгах.
  • Хэрэгжиж  буй төслөөс үүдэн нөлөөлөлд орсон нийгмийн бүлэг, иргэний гомдлыг хүлээн авах, дүгнэх, шийдвэрлэх Гомдол Барагдуулах системийг төсөл боловсруулалтын шатанд нэвтрүүлэх.

Хөтөлбөртэй холбоотой санал, гомдлыг тус хөтөлбөрийн нөлөөлөлд өртсөн иргэн, байгууллага ЭНД дарж ирүүлж болно. Ирүүлсэн санал, гомдлыг банкны гомдол, талархлыг хүлээн авах, шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэнэ. Журамтай ЭНД дарж танилцах боломжтой.Төслийн талаарх гомдлыг мөн Уур Амьсгалын Ногоон Сан руу дараах холбоосоор шууд гаргах боломжтой: https://irm.greenclimate.fund/.

X. МОНИТОРИНГ ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТ

МНСК нь  хяналт буюу мониторингийн үйл ажиллагааг хамгийн дээд хэмжээнд зохион байгуулах бөгөөд оролцогч санхүүгийн байгууллагуудын хувьд тэдгээртэй байгуулах  гэрээ хэлэлцээрээр  дамжуулан хэрэгжүүлнэ.  Оролцогч санхүүгийн байгууллагууд нь  МНСК- байгаль орчин нийгмийн хариуцлагын нэгжид улирлын, жилийн  тайлан хүргүүлэн ажиллана. Байгаль орчин нийгмийн хариуцлагын нэгж нь эдгээр тайлан, үндсэн хөрөнгө болон  хөрөнгө оруулалтаар санхүүжиж буй төсөл хөтөлбөрүүдийг тогтмол хянаж  явах замаар уялдан холбоотой ажиллана. Хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн стандартын хангалтыг оролцогч санхүүгийн байгууллагууд хэрэгжүүлэх хариуцлага хүлээнэ.

ОУСК-ийн стандарт болон ХасБанк-ны БОНХМС-тэй нийцэж байгаа эсэхийг хянах зорилгоор  МНСК-ийн байгаль орчин нийгмийн хариуцлагын нэгж, техникийн мэргэжилтнүүдийн хамтаар газар дээрх хяналтын үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн, МНСК нь хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн  мэдээллийн нууцлалыг алдагдуулахгүйгээ оролцогч талуудтай холбогдох  харилцаа холбоог зохион байгуулах болно.