Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдаж хэлэлцэх асуудлуудаа баталлаа

ХасБанк хувьцаат компани болж өөрчлөн байгуулагдсанаас хойш хийж буй хувьцаа эзэмшигчдийн анхдугаар ээлжит бус хурал 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Блю Скай Зочид Буудал, 3 дугаар давхар, хурлын Даймонд танхимд цахим болон танхим хосолсон хэлбэрээр амжилттай хуралдлаа. 

Хурлын ирц 95.55 хувийн ирцтэйгээр хүчин төгөлдөр бүрдэж, ХасБанкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 105,270,000,000 (нэг зуун таван тэрбум хоёр зуун далан сая) төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоох тухай болон ХасБанк ХК-ийн дүрмийг батлах тухай асуудлыг хэлэлцэн батлав. 

Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолтой ЭНД дарж танилцана уу.