Хүний нөөц
Ажилтан сонгон шалгаруулахад баримталдаг зарчим:
- Шударга, нээлттэй, ил тод байх;
- Мэдлэг, туршлагатай, мэргэшлийн хувьд өндөр ур чадвартай, банкинд мэдэгдхүйц хувь нэмэр оруулж чадах боловсон хүчнийг сонгоход бүхий л арга хэмжээг чиглүүлнэ;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь Банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй, банкинд хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшилахгүй тохиолдолд тодорхой албан тушаалд сонгон шалгаруулж, тэдгээрийн хөдөлмөр эрхлэхийг дэмжинэ;
- Банкны ажиллагсдыг тэдэнд албан тушаал дэвших, сурч хөгжих, ажлын нөхцөлөө сайжруулах боломж олгох зорилгоор Банкинд шинээр бий болсон болон сул байгаа орон тоонд нээлттэй өрсөлдүүлэх бодлого баримтална.
Нэр | ЗАГВАР, ШИНЖИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН |
Үндсэн чиг үүрэг | - Зах зээлийн эрсдэл, зээлийн багцын эрсдэлийн удирдлагын хэрэгжилтэд хяналт тавих;
- Хүлээн зөвшөөрөх эрсдэлийн хэм хэмжээг тодорхойлох, холбогдох шинжилгээ хийх;
- Эрсдэлийг үнэлэх загвар, аргачлалыг хөгжүүлэх, нэвтрүүлэх, баримтжуулах;
- Өгөгдөл боловсруулах, шинжилгээ хийх
|
Шаардлага | - Эдийн засаг, санхүү, математик, статистик зэрэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн;
- Санхүүгийн тайланд шинжилгээ хийх чадвартай;
- Тоон өгөгдөл дээр ажиллах, тооцоолон бодох чадвартай;
- Англи хэлний ахисан түвшний хэлний мэдлэгтэй;
- Банкны эрсдэлийн удирдлага, актив, пассивын удирдлага чиглэлээр туршилгатай бол давуу тал болно;
- Python, R,SQL эсвэл аль нэг программын хэл мэддэг бол давуу тал болно;
- Шинийг санаачлах, сурах өндөр эрмэлзэлтэй
|
Холбоо барих | Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2023.09.30 |
Огноо | 2023.09.05 |
Нэр
| IT АУДИТОР
|
Үндсэн чиг үүрэг
| - Олон улсын стандарт хэм, хэмжээний дагуу хараат бус бодитой аудит хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл ажиллагааг сайжруулах зөвлөмж өгөх замаар аудитлуулагч нэгжийн үйл стратеги зорилтод хүрэхэд хувь нэмрээ оруулах, тусламж үзүүлэх.
|
Шаардлага
| - Мэргэжил-Компьютерын ухаан, Сүлжээ, Программ хангамж, Техник хангамжийн чиглэлээр суралцаж төгссөн байх.
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх.
- Бичиг баримт, боловсруулах, тусгай техник болон программ хангамж хэрэглэх.
- Асуудлыг шийдвэрлэх чадвартай байх.
|
Холбоо барих
| Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа анкет бөглөх эсхүл хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет хүлээн авах сүүлийн хугацаа 2023.09.30
|
Огноо
| 2023.09.08
|
Нэр | ДАТА АНАЛИСТ /АУДИТЫН ХЭЛТЭСТ/ |
Үндсэн чиг үүрэг | - Дата анализыг статистик, математик загварчлал ашиглан хийж аудитын үйл ажиллагааг хөнгөвчлөх, арга аргачлалыг сайжруулах, тайлан мэдээллийг автоматжуулах замаар дотоод аудитын зорилго, төлөвлөгөөг биелүүлэхэд хувь нэмрээ оруулах.
|
Шаардлага | - Мэргэжил-Компьютерын ухаан, Сүлжээ, Программ хангамж, Техник хангамж, Статистик, Математик, Банк санхүү, Эдийн засаг болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Дата анализ хөгжүүлэлтийн хэрэгслийн мэдлэгтэй байх - R, Python, SQL болон бусад програмчлалын хэлний ахисан түвшний мэдлэгтэй,
- Дата тайлагналын мэдлэгтэй байх: Data visualization
- Өгөгдлийн сангийн программчлалын зохих мэдлэгтэй байх /Oracle, MSSQL, Postgres/
- Тоон болон дата шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай
- Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно
|
Холбоо барих | Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2023.09.30 |
Огноо | 2023.08.08 |
Нэр | ХУДАЛДАН АВАЛТЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН |
Үндсэн чиг үүрэг | - Банкны албан хэрэгцээнд шаардлагатай биет болон биет бус хөрөнгийн худалдан авалтыг зохих журмын дагуу, эдийн засгийн үр ашигтайгаар, холбогдох баримт бүрдүүлж, зохих зөвшөөрлийн дагуу хийх
- Худалдан авалт, ажил гүйцэтгэлтэй холбоотой үнийн, зах зээлийн судалгааг үнэн бодитой, чанартай хийх, гэрээний төслийг Англи болон Монгол хэл дээр бэлтгэх, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, гэрээний төлбөр шилжүүлэх
- Тендер сонгон шалгаруулалт зохион байгуулах, холбогдох шийдвэрийн дагуу гэрээ байгуулах, төлбөр шилжүүлэх
- Хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой бодлого, журам боловсруулах, тэдгээрт өөрчлөлт оруулах, санал өгөх, хэлэлцүүлж батлуулах, хэрэгжилтэнд хяналт тавих
- Хэлтсийн үндсэн чиг үүргийн хүрээнд хийгдэж байгаа ажиллагаанд дүн шинжилгээ хийх, холбогдох саналыг бэлтгэн удирдлагад танилцуулах
- Банкны нэгдсэн төсөв төлөвлөгөө боловсруулахад нэгтгэл хийж туслалцаа үзүүлэх
|
Шаардлага | - Олон улсын худалдаа, маркетинг, бизнесийн удирдлага банк санхүү, нягтлан бодох бүртгэлээр бакалавраас дээш зэрэгтэй
- Англи хэлний түвшин дундаас дээш
- Оффисын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх (Excel дээр ахисан түвшинд ажилладаг байх)
- Мэргэжлээрээ 5-с дээш жил ажилласан
- Түргэн шуурхай, идэвхи санаачлагатай
- Хурдан суралцах чадвартай
- Худалдан авалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу талтай
|
Холбоо барих | Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. |
Огноо | 2023.08.08 |
Нэр | АРХИВЫН АЖИЛТАН
|
Үндсэн чиг үүрэг | - Төв Алба, салбар нэгжүүдээс хадгаламжийн нэгжийг Архивын зааврын дагуу татан авч, сан хөмрөг бүрдүүлэх, зориулалтын дагуу хадгалах
- Хадгаламжийн нэгжийг эмхлэн цэгцэлж, тоо бүртгэл хийх, данс бүртгэл хөтлөх
- Архивын байрны өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, архиваас баримт түр олгох, түүний ашиглалтанд хяналт тавих
- Салбар нэгжийн архивын ажилд хяналт тавих, мэргэжил арга зүйн туслалцаа, заавар, зөвлөгөө үзүүлэх
|
Шаардлага | - Түүх, архивын чиглэлээр бакалаврын зэрэгтэй
- Архивын үйл ажиллагааны талаар мэдлэгтэй
- Хүнтэй харилцах, төлөвлөх чадвартай
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх
- Түргэн, шуурхай, Идэвхи санаачлагатай
- Хурдан суралцах чадвартай
|
Холбоо барих | Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. |
Огноо | 2023/08/08 |
Нэр
| АТМ-НЫ ИНЖЕНЕР
|
Үндсэн чиг үүрэг
| АТМ-ны хэвийн үйл ажиллагааг хангаж, өдөр тутмын засвар, үйлчилгээг хийх, АТМ-ны программ хангамжийн найдвартай ажиллагааг ханган ажиллах АТМ-ны программ хангамжийг шинэчлэх, өөрчлөн сайжруулах, гарын авлага судлан, мэдлэг чадвараа сайжруулах |
Шаардлага
| - Боловсрол : Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэшил: Компьютер, техник хангамж
- Ур чадвар:
- Компьютер, техник хангамж, программ хангамж дээр ажиллах чадвартай байх;
- Картын болон АТМ-н үйлчилгээний талаарх мэдлэг, дадлага туршлагатай;
- Ажлын байранд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг ашиглах чадвартай;
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
- Картын бүтээгдэхүүн хөгжүүлэлт чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
|
Холбоо барих
| Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол анкет бөглөх эсхүл өөрийн CV-гээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү
|
Огноо
|
|
Нэр | ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ХӨРГӨЛТ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР |
Үндсэн чиг үүрэг | - Банкны Дата төвүүдийн цахилгаан болон хөргөлтийн тоног төхөөрөмжийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг хангаж ажиллах.
- Салбар тооцооны төвийн цахилгааны гэмтэл саатлын үед цахилгаан үүсгүүрээр хангаж ажиллах.
- Тендерт зарлагдсан тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт шаардлагыг гаргаж өгч түүнд хяналт тавих.
|
Шаардлага | - Боловсрол: Цахилгаан хангамжийн инженер
- Мэргэшил: Монгол улсын мэргэшсэн инженер
- Ур чадвар:
- Цахилгааны гэмтэл сааталын үед болон хариуцсан тоног төхөөрөмжүүдийн хувьд гэмтэл гархад шуурахай арга хэмжээ авч зохион байгуулах чадвартай
- Харилцааны соёлтой
- Тайлан судалгаа хийх, тайлан мэдээ илтгэх чадвартай
- Англи хэлний зохих хэмжээний мэдлэгтэй
|
Холбоо барих | Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа анкет бөглөх эсхүл өөрийн CV-гээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү
|
Огноо |
|
Нэр | РЕСЕПШН
|
Үндсэн чиг үүрэг | Банкны харилцагч үйлчлүүлэгчийг угтах, мэдээллээр хангах, шаардлагатай ажилтнуудтай холбох, утсан болон цахим сувгуудын хүсэлтүүдэд хариулах мэдээлэл өгөх;
|
Шаардлага | - Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Харилцагчийн үйлчилгээ чиглэлээр 1-с дээш жил ажилласан туршлагатайбол давуу тал болно
- Ур чадвар:
- Харилцааны өндөр ур чадвартай;
- Хувийн зохион байгуулалт сайтай;
- Англи хэлний ярианы болон бичгийн зохих түвшний мэдлэгтэй;
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Хурдан шаламгай, эмх цэгцтэй;
- Дуу хоолойны өнгө цэвэр, тод дуудлагатай
|
Холбоо барих | Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол анкет бөглөх эсхүл өөрийн CV-ээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү
|
Огноо |
|
Нэр | ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН |
Үндсэн чиг үүрэг | Харилцагчийн санхүүгийн хэрэгцээнд нийцсэн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг холбогдох бодлого, журам, заавар, харилцагчийн үйлчилгээний стандартын дагуу санал болгох, хүргэх, борлуулах, харилцагч төвтэй банк болохын төлөө ажиллах
|
Шаардлага | - Боловсрол: Дээд
- Эдийн засаг, банк санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжил эзэмшсэн бол давуу тал болно.
- Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчид хүргэх харилцааны ур чадвартай
- Олон нийттэй харилцах ажилд дуртай
- Хариуцлагатай, нягт нямбай, хурдан суралцах чадвартай
- Үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно
|
Холбоо барих | Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. |
|
|