
ХасБанкны ВИЗА карттай хүн бүрд 20%-ийн буцаан олголттой cashback урамшуулал
Хүйтний улирал хаяанд ирсэн ч хотын амьдрал завгүй үргэлжилсээр. Их ажлаасаа түр амсхийн өөрийгөө хайрлаж өдөр тутмын амьдралдаа өнгө нэмэхээр төлөвлөж байгаа бол ХасБанк танд онцгой боломжуудыг санал болгож байна.
Хүссэн орноороо аялаад, дуртай артистынхаа тоглолтыг үзээд эсвэл сонгодог урлагийг шимтэн бахдаад буцаан олголт авна гэвэл ямар вэ? Мөн өөрийн болон хайртай дотнын хүнийхээ эрүүл мэнд, гоо сайханд анхаарсан худалдан авалтдаа ч буцаан олголт авах боломжтой боллоо.
ХасБанкны виза болон виртуал карттай хүн бүр 2023/11/30-ыг дуустал tapatrip.com, ticket.mn, beautysecrets.mn, cose.mn сайтуудаас e-commerce буюу онлайн худалдан авалт хийгээд 20%-ийн буцаан олголтоо аваарай.
Аяны хугацаанд харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ нь ₮200,000 шүү.
Хэрэв та ХасБанкны виза картгүй бол яг одоо дижитал банкаар http://bit.ly/XacBank захиалан аваарай.