Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА /Баянхонгор аймагт байрлах ХасБанкны байрыг дуудлага худалдаагаар үнийн санал авч худалдана/

Баянхонгор аймагт байрлах ХасБанкны байрыг дуудлага худалдаагаар үнийн санал авч худалдана.

Хөрөнгийн мэдээлэл:

  • 480 м.кв газар  
  • 320 м.кв үйлчилгээний талбай
  • 63.36 м.кв автомашины зогсоолын хамт худалдан борлуулна.
  • Дуудлага худалдааны доод үнэ 450,000,000 /Дөрвөн зуун тавин сая төгрөг/
  • Доод үнэд НӨАТ болон татвар багтаагүй

Худалдах хөрөнгийг үзэх:

2022 оны 05 сарын 11-ний өдрөөс 5 сарын 17 –ны өдрийн Мягмар гарагийг дуустал ажлын өдрийн 09:00 – 17:00 цагийн хооронд Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1-р баг ХасБанкны төв байранд очиж үзнэ үү.

Дуудлага худалдаанд оролцох:

  • Дуудлага худалдааны үнийн саналын хуудсыг битүүмжлэн дугтуйлж 2022 оны 05 сарын 24–ний өдрийн 16:00  цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, ХасБанкны төв байранд ‘’2022/Дуудлага худалдаа -1 Баянхонгор‘’ хаяглаж хүргүүлнэ.
  • Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудаст бичсэн үнийг НӨАТ, татваргүй үнийн санал гэж ойлгоно.

Дуудлага худалдааны ялагчийг шалгаруулах:

Хамгийн өндөр үнэ санал болгосон оролцогч дуудлага худалдааны ялагч болж, Хөрөнгөд санал болгосон үнэ болон татвар, шимтгэлийг ажлын 2 хоногийн дотор Хасбанкны 5000000139 тоот дансанд шилжүүлснээр өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болно. 

Анхаарах зүйлс:

  • Хугацаандаа үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр төлөөгүй бол саналыг хүчингүйд тооцно.
  • Дуудлага худалдааны үнийн санал нь НӨАТ ороогүй тул худалдан авагч нь төлбөрөө шилжүүлэхдээ НӨАТ-ыг нэмж тооцож шилжүүлнэ.
  • Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн өмчлөгч нь үнийн санал хүлээн авах хугацааг сунгах, дуудлага худалдаа явуулахаас татгалзах, худалдан авах үнийн санал хөрөнгийн дуудлага худалдааны доод үнээс доогуур бол үнийн саналыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.

Үнийн саналын хуудас.pdf

ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС