Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


"Хүүхэд бүр уран бүтээлч" бүтээлийн уралдаан

Хүүхдийн баярыг тохиолдуулан ХасБанкнаас Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран 3-14 насны хүүхэд багачуудын дунд ❝Миний мөрөөдөл❞ сэдэвт бүтээлийн уралдааныг зарлаж байна.

ЗОРИЛГО:
🎨 Хүн мөрөөдөлтэй, хүсэл эрмэлзлэлтэй байхад бүгдийг даван туулж, амжилтад хүрэх боломжтой гэдгийг хүүхдүүдэд урлагаар дамжуулан түгээх, тэдэнд урам зориг өгөх, эцэг эхийг хүүхдийнхээ ирээдүйн төлөө бага наснаас нь анхаарахад уриалах.

🎨 Хүүхдүүдэд урлагаар дамжуулан бүтээлч сэтгэлгээ, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгох.

ХУГАЦАА:
2018 оны 5-р сарын 21-ээс 6-р сарын 15-ны өдрийг дуустал

НАСНЫ АНГИЛАЛ: /ангилал тус бүрд байр эзлүүлнэ/
• 3-6 нас
• 7-9 нас
• 10-14 нас

БҮТЭЭЛД ТАВИХ ШААРДЛАГА:
Уралдааны хугацаанд хүүхэд өөрийн гараар /эцэг эх тусалсан байж болно/ хийсэн, гар зураг, баримал, оёмол, наамал, сийлбэр гээд бүхий л төрлийн бүтээл байж болно.

БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ:
Бүтээлийн зургийг 2018 оны 6-р сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ХасБанкны фейсбүүк хуудсанд мессежээр эсвэл saynbayar.s@xacbank.mn хаягаар ирүүлнэ.
Ингэхдээ хүүхдийн овог нэр, нас, холбоо барих утасны дугаар, бүтээлийн тайлбар /2-3 өгүүлбэр/-ыг тодорхой бичнэ.

ШАЛГАРУУЛАЛТ:
➤ Бүтээлийн зургийг 6-р сарын 14-18 хооронд ХасБанкны фейсбүүк хуудсанд нийтэлж, 6-р сарын 18-ны өдөр Монголын Урлагийн зөвлөл болон ХасБанкны шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг бүтээлүүдийг шалгаруулж шагнал гардуулна.

ШАГНАЛ:
     1-р байр 300,000₮ /Гарын бэлэг/

    2-р байр 200,000₮ /Гарын бэлэг/

     3-р байр 150,000₮ /Гарын бэлэг/

    4-р байр 100,000₮ /Гарын бэлэг/

     5-р байр 50,000₮ /Гарын бэлэг/

 Шагналын мөнгийг ХасБанкны "Ирээдүйн саятан" хадгаламжид байршуулж, хуримтлалыг дэмжинэ.

Авьяаслаг багачууддаа амжилт хүсье!