“ХасБанк” ХК хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна
“ХасБанк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн R-2023-72 тоот тогтоолоор компанийн 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 14.75 (арван дөрвөн төгрөг далан таван мөнгө) төгрөг буюу нийт 15,527,325,000.00 (арван таван тэрбум таван зуун хорин долоон сая гурван зуун хорин таван мянга) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар баталлаа. Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, “ХасБанк” ХК-ийн Дүрмийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараагаар ногдол ашгийг тараах юм.
Үүнтэй холбогдуулан цаашид хагас жилийн ашгаас ногдол ашиг хуваарилах боломжийг нээх үүднээс ХасБанкны Ногдол ашгийн бодлогод өөрчлөлт оруулж шинэчлэн батлахыг мөн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдэд зөвлөмж болгосон байна.