Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


МЭДЭГДЭЛ

ХасБанкны ТУЗ-ийн бүрэлдэхүүнд дараах өөрчлөлтүүд орсныг мэдэгдэж байна.

  • Европын сэргээн босголт хөгжлийн банкны Санхүүгийн байгууллагуудын газрын ахлах банкир, ХасБанкны ТУЗ-ийн гишүүн хатагтай Сабина Журман 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс ТУЗ-ийн гишүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгснийг мэдэгдэж байна. Сабина Журман нь ХасБанкны ТУЗ-ийн гишүүнээр 2013 оны 6 дугаар сараас ажиллаж ирсэн бөгөөд Европын сэргээн босголт хөгжлийн банкны Грек болон Кипр дэх захирлаар томилогдсон тул ийнхүү ХасБанкны ТУЗ-ийн гишүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаа юм.
  • ОРИКС Корпорацийн Хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны төв албаны дэд захирлын албыг хашдаг ХасБанкны ТУЗ-ийн гишүүн ноён Шүжи Ирие 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс ХасБанкны ТУЗ-ийн гишүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Тэрээр ХасБанкны ТУЗ-ийн гишүүнээр 2013 оны 9 дүгээр сараас томилогдон ажиллаж ирсэн бөгөөд ОРИКС Корпорацийн шинэ төслийг хариуцан ажиллах болсонтой холбоотойгоор ХасБанкны ТУЗ-ийн гишүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна.

ХасБанкны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулан манлайлан ажилласан хадагтай Сабина Журман болон ноён Шүжи Ирие нарт ХасБанк болон ТУЗ-ийн зүгээс дахин талархал илэрхийлье.

  • ОРИКС Корпорацийн Хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны төв албаны Олон улсын бизнес хөгжүүлэлт, хөрөнгө оруулалтын газрын захирал ноён Ёшиаки Мацүока 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс ХасБанкны ТУЗ-ийн гишүүнээр түр томилогдсоныг мэдэгдэж байна. Ноён Ёшиаки Мацүокагийн томилгоо нь Хувьцаа эзэмшигчдийн ээлжит уулзалтаар эцэслэн батлагдана.

Энэхүү мэдэгдэл гарсан өдрийн байдлаар ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөл нь ТУЗ-ийн дарга Чулууны Ганболд, Гүйцэтгэх захирал Магваны Болд, ТУЗ-ийн гишүүд Нямтайширийн Цэлмүүн, Ричард Ранкен, Ёшиаки Мацүока, Майкл Мадден болон Баатарын Батсайхан, мөн ТУЗ-ийн хараат бус гишүүд Жеймс Стент, Питэр Морроу болон Баянсаны Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна

2016 оны 1 дүгээр сарын 20

ХасБанк