ТЕНДЕРТ УРЬЖ БАЙНА
Тендер шалгаруулалтын дугаар: 01/2013
Тендерийн нэр: ХасБанкны Салбар, Тооцооны төвийн барилгуудын шинэчлэлт, сэргээн засварлалт, их болон урсгал засварын ажлыг 2013 онд гүйцэтгэх 3-4 гүйцэтгэгчийг сонгох
ХасБанкны хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын нийт салбар, тооцооны төвүүдийн барилга засвар, шинэчлэлт, их болон урсгал засварын ажлыг гүйцэтгэх эрх бүхий байгууллагыг сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцохыг урьж байна.
Тендерийн бичиг баримтыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр ХасБанкны Төв Албаны ресепшнээс иж бүрдэл бүрийг 50,000 төгрөгөөр /ХасБанкны Төв Албаны 5000000139 дансанд тушаах/ 2013 оны 2 дугаар сарын 15-аас эхлэн 10-18 цагийн хооронд худалдан авч болно.
Тендерийн материалыг 2013 оны 03 дугаар сарын 06–ны өдрийн 18.00 цагаас өмнө дараахь хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: СБД, Ерөнхий сайд Амарын гудамж, ХасБанкны Төв байр,
Утас: 976-11-318185-1622, факс: 976-11-328701