Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Жижиг, дунд бизнес эрхлэгч хүндэт харилцагч танаа

Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК нь өөрийн охин компани болох ХасБанкны бичил, жижиг дунд бизнесийн байгууллагуудад банкны бүхий л үйлчилгээг хүргэдэг тэргүүн туршлагад тулгуурлан БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Үрэмч хотноо Тианронг нэртэй бичил санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулж байна. Тианронг бичил санхүүгийн байгууллагын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 9 дүгээр сарын 3-ны өдөр зоион байгуулагдах ба энэ цаг үетэй давхцан 9 дүгээр сарын 1-5 өдрүүдэд “Хятад-Евро Ази Экспо” нэртэй томоохон үзэсгэлэн, яармаг Үрэмч хотод зохион байгуулагдана.

“Хятад-Евро Ази Экспо” үзэсгэлэн яармаг нь Евро Азийн бүс нутгийн орнуудын хөгжлийг эрчимжүүлэх, урт хугацааны үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох зорилготой бөгөөд бүс нутгийн 8 орныг төлөөлөн эдийн засгийн бүхий л салбарын 2000 гаруй бизнесийн байгууллагууд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын саналаа танилцуулах юм байна.

Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  http://en.caeexpo.org/zjblhen/index.jhtml хаягаас авна уу