Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанкны ТУЗ-н бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон талаарх мэдэгдэл

ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн ноён Арно Де Ветте 2012 оны 2 дугаар сарын 1-нээс үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөнийг мэдэгдэж байна.


Арно Де Ветте нь ХасБанкны ТУЗ-н гишүүний үүрэгт ажлыг 2011 оны нэгдүгээр сараас эхлэн гүйцэтгэж ирсэн юм. Мөн тэрээр 2009 оноос хойш Триодос Банкинд Азийн бүсийн санхүүгийн томоохон байгууллагуудын санхүүг хариуцсан хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтнээр ажиллаж ирсэн бөгөөд Голландын хөгжлийн банк болох FMO байгууллагад шинэ албан тушаалд томилогдон ажиллах болсонтой  холбогдуулан ийнхүү ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөл дахь ажил үүргээ хүлээлгэн өгсөн болно.


Арно Де Ветте нь ХасБанкны ТУЗ-н гишүүнээр ажиллах хугацаандаа тус банкны урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлолцож, Монгол улсын банк санхүүгийн салбарт Банкны эзлэх байр суурийг улам бэхжүүлэхэд өөрийн мэргэжлийн бөгөөд үнэтэй хувь нэмрийг оруулсан юм.
ХасБанкны ТУЗ-н гишүүд ноён Арно Де Веттегийн Банкны амжилтыг үргэлжлүүлэх үйлсэд үзүүлсэн чин сэтгэлийн туслалцаа, дэмжлэгт гүнээ талархсанаа илэрхийлж, түүний FMO дахь цаашдын ажилд өндөр амжилтыг хүсч байна.

ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөл нь ТУЗ-н дарга Ч.Ганболд, ХасБанкны Гүйцэтгэх Захирал Д.Бат-Очир, ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал М.Болд болон П.Эрдэнэжаргал, Майкл Мадден, Арвид Түэркнер, Ричард Ранкен, Сара Джари гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.